Нууц мэдээллийн уурхай

Өнөөдөр болох үйл явдлууд

Нийтэлсэн: 2012-11-28 02:10:27

-Өнөөдөр 12:00 цагт ёслол хүндэтгэлийн А танхимд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "Залуу эрдэмтдийн шагнал"-ыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гардуулна.

-МУГЖ Д.Жаргалсайханы “Тамирчны ялалт хямдхан олдоогүй” дууг алдаршуулах ёслол өнөөдөр 18.00 цагаас Спортын бэлтгэлийн төвд болно.

-Монголын үндэсний арбитрын газар өнөөдөр 11.00-18.00 цагт ”Хуулийн яармаг өдөрлөг-2012”-ийг МҮХАҮТ-ын үзэсгэлэнгийн их танхимд зохион байгуулна.

-Орон нутгийн сонгуулиар зарим дүүргийн сонгуулийн хороонд ирц хүрээгүйн улмаас дахин санал хураалт явуулахаар болсон билээ. Өнөөдөр 10:00 цагт НЗДТГ-ын хуралдааны танхимд НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж, дүүргийн ИТХ-ын сонгуулийн дахин санал хураалтын өдрийг баталж тогтоол гаргана.

-Өнөөдөр 10.00 цагаас Зам тээврийн сайд А.Гансүх Авто замын хяналт, эрдэм шинжилгээ, судалгааны төв УТҮГ-ын үйл ажиллагаатай танилцана.

-Шинжлэх ухаан технологи, инновацийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг олон нийтэд танилцуулах үзэсгэлэн өнөөдөр 10 цагаас Уран зургийн галерейд болно. Арга хэмжээнд ерөнхий сайд Н.Алтанхуяг болон салбарын сайд оролцоно.

-“Мэргэжлийн хяналтын өнөө ба ирээдүй” сэдэвт онол практикийн бага хурал өнөөдөр / 10.00 цагт МҮЭСТО-нд болно. Мэргэжлийн хяналтын үйл ажиллагаа, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, тулгамдаж байгаа асуудлуудыг холбогдох албаны хүмүүс хэлэлцэх гэнэ. Лавлах утас: 91989890
Өнөөдөр Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны комиссын ажлын хэсгийн уулзалт болно. Сонирхсон хэвлэл, мэдээллийн төлөөлөгчид 10.20 цагт ГХЯ дээр ирнэ үү. Ярилцлага авах боломжтой.

-11 дүгээр сарын 28-ны өдрийг ССАЖЯ нээлттэй хаалганы өдрөөр зарлаж байгаа бөгөөд “Соёл, спорт, аялал жуулчлалын яам-100 хоногт” арга хэмжээг гэрэл зургийн үзэсгэлэнгээр эхлүүлж байна. Иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагууд сонирхосон мэдээллээ авах боломжтой бөгөөд шийдвэрлэх боломжтой арга хэмжээг тэр дор нь шийдэж өгнө.

-Архивчдын өдрийг тохиолдуулан Нийслэлийн архивын газраас албан хэрэг хөтлөлт, архивын "НЭГДСЭН СУРГАЛТ"-ыг зохион байгуулна. Энэхүү сургалт архив, бичиг хэргийн ажилтнуудад зориулагдсан бөгөөд өнөөдөр 09:00 цагт Засгийн газрын 11-р байрны 2 давхарт нээлтээ хийнэ.

-Өнөөдөр Хэвлэлийн Хүрээлэнд 11:00 цагаас Монгол эрдэмтэд анх удаа анагаах ухааны салбарт оюуны өмчийн нээлтээ баталгаажуулан лицензийн гэрээгээр дэлхийн зах зээлд нэвтрүүлэхээр болсон тухай Монгол улсын төрийн шагналт, Хүний гавъяат эмч, шинжлэх ухааны ухааны доктор, профессор эрдэмтэд мэдээлэл хийнэ.

-Өнөөдөр 11 цагаас Нефтийн үнийг зохиомлоор хөөрөгдөж байгаа асуудлыг цэгцлэх болон цаг үеийн бусад асуудлаар ШӨХТГ-ын хурлын зааланд хэвлэлийн бага хуралтай.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших