Нууц мэдээллийн уурхай

Олон даргатай Олимпийн аваргууд хөөрхий

Нийтэлсэн: 2012-11-27 03:50:24

Монголын тамирчид өөрийн гэх яамтай болсон.  Соёл спорт аялал жуулчлалын яам бий болсоноор спортынхан “биднийг гэх яамтай боллоо” ухааны юм ярьж хөөрцөглөж байсан.  Гэсэн ч яамтай болно гэдэг нь даргатай болсон гэсэн үг аж.  Үүнийг хамгийн түрүүнд мэдэрсэн хүмүүс нь манай олимпийн медальтнууд гэнэ.  Яамныхан энд тэнд зохион байгуулсан арга хэмжээгээ олимпын алдартнуудаар “чимэх” гээд зовоож байгаа аж.  Сайд нь ир гэж тушаана, дэд сайд нь бэлэн бай гэж дуудуулна.  Хамгийн сүүлд гэхэд л ССАЖЯ-ны төрийн нарийн П.Алтангэрэл гишүүн байхдаа хийж эхлүүлсэн хөлбөмбөгийн талбайнхаа нээлтэнд заавал олимпийн аварга авч явна гэж лүндэгнэжээ.  Төрийн нарийн бичгийн дарга яамныхаа “жасын нярав” тул түүнтэй муудалцвал мөнгөгүй хоцорно гэсэн үг.  Гэсэн ч орон сууцны барилгын дунд байгуулсан алгын чинээ талбайн нээлтэд оролцох гэж хаа холын Дорнод явах олимпийн медальтан олдсонгүй.  Дээр нь хувийн зардлаараа явах ёстой.  Үүнээс болж “тамирчдын” дарга гавъяат Б.Наранбаатар хүнд байдалд орсон гэнэ.  Ядаж байхад яамных нь төрийн нарийн нутгийн ах нь байдаг.  Ингээд гуйх тушаах хоёрыг хослуулан байж Олимпийн аварга П.Бадар-Ууган, мөнгөн медальт Сэрдамба хоёрыг арайхийн авч явжээ.

 

NUUTS.MN С.Хажидмаа

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших