Нууц мэдээллийн уурхай

Реппер цэцэ “Нийслэл хүү” тоглолтоо хийнэ

Нийтэлсэн: 2012-11-27 03:41:10

 

“Нийслэл хүү” нэртэй цомог гаргаж, нэвтрүүлэг хийж байсан “Vanguish” хамтлагийн реппер Н.Цэцэнбилэг буюу Цэцэ энэ удаад “Нийслэл хүү” нэрээрээ клуб байгуулжээ.
 

“Нийслэл хүү” клуб нь залуус руу чиглэсэн үйл ажиллагаа явуулж, нийслэл хотоо хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой юм байна. Түүнчлэн реппер Цэцэ энэ сарын 30-нд “АСА” циркт “Нийслэл хүү” тоглолтоо хийх гэж байна.

Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар "ХАС медиа агентлаг”, "Fashion Channel" ажиллаж байгаа бөгөөд хоёр цаг үргэлжлэх энэ тоглолтонд “Vanquish”, “Opozit”, “Бэрд”, “Punk&Rap” хамтлаг, DJ Chin, дуучин BХ оролцох ажээ. Тоглолтдоо тэрээр олон шинэ дуугаар бэлэг барихын зэрэгцээ “Миний пүүз”, “Байрны ах”, “Бөртэ Үжин” зэрэг хит дуунуудаа дуулах юм байна.

Цэцэгийн тухай товч танилцуулахад, 2004 онд “Vanquish” хамтлагийг байгуулж залуусыг байлдан дагуулсан “Excel” дууг гаргаж, 2008 онд “Hood” дуугаа сонсогчдод хүргэж байв. 2010 онд “Vanquish” хамтлагийн анхны “Юу байна, Түвээнэ” тоглолтоо “Open air”-т хийж, 5000 гаруй үзэгчийг нэг дор цуглуулж чадсан. 2008 оноос Америк улсад сурч, амьдарч байхдаа өөрийн бие даасан уран бүтээлээ эхлүүлсэн.

“Миний пүүз” дуугаараа залуусыг байлдан дагуулж анхны бие даасан “220” нэртэй цомгоо гаргасан. Үүнээс хойш буюу 2009 онд “Халзан толгой, хоёр соёо”, “2012”, 2011 онд “Нийслэл хүү” цомгоо тус тус гаргасан.

Эдгээр цомгууд нь “Hi-Fi” хөгжмийн сүлжээ дэлгүүрийн шилдэг борлуулалттай цомгийн жагсаалтад бүгд багтаж байсан бөгөөд үүнээс “2012” цомгийн бүх орлогыг хүүхдийн асрамжын газарт хандивлаж байсан юм.

Харин түүний хүртсэн томоохон шагналуудыг нэрлэвэл, 2008 онд “Миний пүүз” “MONGOLIAN MUSIC VIDEO AWARDS” наадмын олны таашаалд нийцсэн клип, 2010 онд “Diss to 76” дуугаараа “MONGOLIAN MUSIC VIDEO AWARDS” шилдэг хип хоп клип шагналыг хүртэж байжээ.

Түүний тун удахгүй хийх гэж байгаа нийслэл Улаанбаатар хотынхоо залууст зориулсан монгол хип хоп үдэш буюу “Нийслэл хүү” тоглолтын тасалбар 15.000, 25.000 гэсэн хоёр төрлийн үнэтэй ажээ. Харин энэ тоглолтынхоо дараа тэрээр “Бороонд норсон бор туулай” нэртэй 15 дуутай шинэ цомгоо худалдаанд гаргахаар төлөвлөж байна.

Түүний залуустаа хүргэх дараагийн шинэ клип нь реппер Дандий, залуу дуучин Халиут нартай хамтран туурвисан “Цааш нь” нэртэй дуу юм байна.
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших