Нууц мэдээллийн уурхай

Тухтай нойрсох дэрийг хэрхэн сонгох вэ

Нийтэлсэн: 2012-11-26 04:51:59

Шөнөжингөө хар дараад, эргэж хөрвөөгөөд, ахин дахин сэрээд эсвэл өглөө босоход хүзүү нуруугаар хөшөөд унтаж амарсан шинжгүй байгаад байна уу? Тийм бол та сайн унтаж амарч чадахгүй байна гэсэн үг. Үүний шалтгаан нь таны хэрэглэдэг дэр байж болох юм.

Хүн унтах үед нуруу сээрний яс ямар нэг байдлаар муруйхгүй тэгш байх ёстой. Тийм байж чадаж байвалхүн бат бөх нойрсож сайхан амарч чадна. Дээшээ, хажуу тийшээ эсвэл доошоо харж унтсан ч хамаагүй нуруу сээрний яс заавал шулуун байх ёстой. Энэ л хамгийн зөв байрлал нь гэсэн үг. Тэгэхээр өөрийнхөө ямар байрлалаар унтдагаасаа шалтгаалаад дэрээ зөв сонгоорой.

Дэрний тухай үүнийг мэдэж байвал зохино:
- Дэр аль болох зөөлөн харимхай байх хэрэгтэй. Түнтийлгэж чихсэн хатуу дэрэн дээр хүн сайн амарч чаддаггүй.
- Дэр зөвхөн толгой дор биш хүзүүн доороос ивж байвал зохино.
- Дөрвөлжин, гонзгой хэлбэрийн дэрнүүд хүнийг сайн амраадаг.
- Дэргүй унтаж огт болохгүй.
- Ямар нэг харшилтай, тарганы улмаас их халууцдаг бол синтетик дэр хэрэглэвэл зохино. Ойр ойрхон угааж цэвэрлэж байх хэрэгтэй. Харин натураль дэрийг жилд хоёр удаа цэвэрлэж болно.

Та хаашаа харж унтдаг вэ? Хэрэв дээшээ харж унтдаг бол хатуу ч биш, бүр зөөлөн ч биш дэр байвал зохино. Орны матрас хатуу бол өндөр дэр сонгож болохгүй. Харин хажуу тийшээ харж унтдаг бол аль болох өндөр, хатуу дэр сонгоорой. Хэрэв та доошоо харж унтдаг бол зөөлөн жижиг дэр сонгох хэрэгтэй. Ингэснээр толгой дээш өргөгдөхгүй сайхан амарна.

Шинэ дэр авахдаа шалгаж үзэх хамгийн энгийн арга бол дэрийг хуйлж тавьж үзэх. Дэр хурдан тэнийж, анхны байдалдаа орох тусам сайн чанарых байдаг. Дэрний даавуу нь дунд зэргийн нягттай байх нь сайн. Хэтэрхий нягт даавуутай дэрэнд агаар нэвтрэхгүй хөлөрч халууцна. Дэрийг долоо хоногт нэг удаа тагтан дээр гаргаж агаарт тавих хэрэгтэй. Өдөн дэрийг жилд хоёр удаа наранд хэдэн цагийн турш байлгаарай.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших