Нууц мэдээллийн уурхай

Оросын багууд хутгатай явдаг болжээ

Нийтэлсэн: 2012-11-22 12:23:14

Хойд зүгийн их гүрэн олон ястны эвлэлдэн нэгдсэн улс гэдэг үлгэр домог улиран өнгөрчээ.  Нийслэл хот Москва  нь орос бус хүмүүсийн хувьд тамын тогоо шиг болж.  Гудамжинд нь халзан толгойтнууд нь зүгээр явуулдаггүй бол манайхаар мэргэжлийн хяналт гэх байгууллага нь бизнес эрхлүүлэхээ байжээ.

Москвал анх ирж байгаа багууд нэг л өдөр алуулж мэднэ

Дагестанаас ирсэн Могамед манайхаар бол найман нэрийн дэлгүүр ажиллуулдаг аж. Хүнсний өргөн нэрийн бүтээгдэхүүнээс гадна архи пиво зардаг.  Дэлгүүрт нь камер, хамгаалагчаас гадна тэрээр өөрийн гэсэн бие хамгаалах зэвсэгтэй .  Тэр нь лангууны доод талд нууцхан байрлуулсан “Макаров” гар буу.  Яагаад гэвэл үндсэрхэг үзэлтнүүд нэг л өдөр дайрч ирээд бүхнийг  устгаж сүйтгэж мэднэ.  Тэр үед цагдаагийн байгууллагад мэдэгдээд юу ч олж долоохгүй, хохь нь болоод л өнгөрнө.

-Хүү маань 13-тай.  Саяхан нэг удаа хичээлээсээ ирэхдээ метронд “Орос зөвхөн оросуудынх, багууд зайл” хэмээн хашгиралдаж байсан нацистуудтай таарсан. Цаадуул нь манай хүүг харангуутаа шууд хөөжээ. Хүү маань азаар амьд мэнд мултарч гэртээ ирсэн. Айсандаа хөл нь чичирч байсан. “Ааваа дараа нь ийм юм болбол яах вэ ?” гэхэд нь би шууд л өвөг дээдсийнхээ хэрэглэж  байсан хутгыг өгсөн.

Могамэд өөрөө ч сэтгэлзүйн маш дарамттай явдаг гэнэ.  Хэдийгээр Оросын иргэн ч энд ямагт гадны хүн мэт гадуурхагдсан хэвээрээ.  Дүүргийн  засаг захиргаанаас эхлээд татварын газар гээд л бүгд үндэсний үзлээр дарамталж шахаж ад үздэг аж.

-Мосвад үзбек, казак, тэр тусмаа кавказ хүний хувьд гудамжаар чөлөөтэй явах нь амь дүйсэн хэрэг болсон.  Тийм ч учраас энд ирсэн манай нутгийнхан дандаа хутгатай явдаг. Өөрөө л биеэ хамгаалахгүй бол тухайн үед хэн ч туслахгүй тэгээд л дууслаа л гэсэн үг.

 

NUUTS.MN С.Сондор

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших