Нууц мэдээллийн уурхай

Газар өмчлүүлэх хуулийг бүхэлд нь шинэчилнэ

Нийтэлсэн: 2012-11-20 03:18:01

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын гишүүн Л.Болд, С.Одонтуяа нар УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа.

УИХ  иргэн бүрт  газар өмчлүүлэх хуулийг анх 2002 онд баталж, 2003 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн. Гэвч өнөөдөр хуулийн хэрэгжилт удаан, дийлэнх иргэн газраа өмчилж чадаагүй байна. Улаанбаатар хотын хэмжээнд гэхэд 7,6 хувь буюу 91830 иргэн  газраа өмчилж авчээ.  Мөн орон сууцанд амьдарч байгаа иргэн газар өмчилж авах эрхээ хэрэгжүүлэх боломж хомс байгаа.  Тиймээс цаашид иргэдийн газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэх үйл явцыг идэвхитэй болгоход хуулийн шинэчилсэн найруулга хэрэгтэй гэж УИХ-ын гишүүд үзэж хуулийн төслийг санаачилсан байна.

Хууль батлагдвал иргэн бүрт газар өмчлөх эрхийг нь баталгаажуулсан сертификат олгоно. Түүнчлэн  иргэн өөрөө газар өмчлөх шаардлагагүй гэж үзвэл сертификатаа арилжих хэлбэрээр эдийн засгийн эргэлтэд оруулах зэрэг харилцааг зохицуулсан заалтууд  хуулийн төсөлд тусгагдсан гэж УИХ-ын гишүүн Л.Болд хэллээ.

Засгийн газраас мөн “Авлигын эсрэг олон улсын академийг олон улсын байгууллага болгон үүсгэн байгуулах тухай хэлэлцээрт нэгдэн орох тухай”, “Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслүүд, Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох бүлэг барааны жагсаалтад өөрчлөлт оруулах тухай Улсын их хурлын тогтоолын төслийг өргөн барилаа.

Хөдөлмөрийн яам шинээр байгуулагдсантай холбоотойгоор ажлын байр, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгох зорилгоор Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших