Нууц мэдээллийн уурхай

Хэнтийд сонгуулийн хууль зөрчсөн хэд хэдэн ноцтой зөрчил гарчээ

Нийтэлсэн: 2012-11-18 11:04:13

Хэнтий аймагт орон нутгийн сонгуулийн хууль зөрчсөн хэд хэдэн тохиолдол илэрчээ. Үүнийг иргэд дүрс бичлэгээр баримтжуулан МАН-ын сонгуулийн штабт өгсөн байна.

Үүнд үндэслэн МАН-ын сонгуулийн штабаас аймгийн Сонгуулийн хороонд гомдол гаргажээ.

     Тухайлбал, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багт аймгийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигч Д. Аюурбунь нь 2012 оны 11 дүгээр сарын 9-нд тус багийн Саригийн 3 тоотод амьдрах иргэн Д.Хандаагийнд Аймгийн нэгдсэн эмнэлэгийн их эмч, Хэрлэн сумын ИТХ-ын сонгуульд нэр дэвшигч М. Ариунаагийн хамт сурталчилгаа хийжээ. Ингэхдээ АН-аас нэр дэвшигчдийн танилцуулга, зурагт материалыг 10000 төгрөгийн хамт өгсөн байна.

       Мөн Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт Хэрлэн сумын ИТХ-ын сонгуульд нэр дэвшигч З.Батбаяр нь ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш, сонгуулийн сурталчилгааны явцад буюу 2012 оны 11 дүгээр сарын 13-нд сонгогчийн санал татах зорилгоор Хэрлэн сумын 4 дүгээр багийн иргэн одоогоор 5 дугаар баг Саригийн 5-16 тоотод түр оршин суух Мягмаржавынд 0,5 м3 модыг үнэ төлбөргүйгээр тусламж нэрийн дор өгсөн байна.

     Бэрх хотын Ардчилсан намын дарга Х.Баасанжав 11 дүгээр сарын 4-ний өдөр намын байрандаа иргэдийг цуглуулан уулзах үеэрээ Ардчилсан намд санал өгөөрэй гэж хүн тус бүрт 10000 төгрөг өгчээ.

     Эдгээр үйлдлүүд нь Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 34 дүгээр зүлийн 34.8.9 дэх заалт, 28 дугаар зүйлийн 28.9.4-дэх заалт, 33 дугаар зүйлийн 33.3, 34.6.1 дэх заалтуудыг тус тус зөрчсөн үйлдэл болжээ.

       Иймд МАН-ын сонгуулийн штабын дарга Ц.Лхагвасүрэн аймгийн Сонгуулийн хороонд гомдол гаргаж, АН-аас Хэрлэн сумын ИТХ-ын сонгуульд нэр дэвшигч М.Ариунаа, Бэрх хотоос аймгийн ИТХ-д нэр дэвшигч Г.Тайванжаргал, сумын ИТХ-д нэр дэвшигч Х.Баасанжав, С.Цэцэгмаа, Г.Үүрийнцолмон нарыг хуульд заасны дагуу нэрсийн жагсаалтаас хасуусалахаар шаардлага хүргүүлсэн байна.

     Ц.Лхагвасүрэн Сонгуулийн хэсгийн хороонд гаргасан гомдолдоо иргэн Төмөржан, Чулуунсүх нарын тайлбар, мөнгө тараасан талаарх иргэн Д.Хандаа, Гоёхончимэг, Чулуунсүх, Эрдэнэцогт нарын яриаг дүрс бичлэгээр баримтжуулжээ.

     Сонгуулийн хэсгийн хороо хууль зөрчсөн эдгээр асуудлыг хэрхэн шийдсэн нь одоогоор тодорхойгүй байна.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших