Нууц мэдээллийн уурхай

Гоо сайхны хагалгаагаа нуусан эхнэрээсээ 120 мянган доллар нэхжээ

Нийтэлсэн: 2012-11-15 13:26:46

34 настай Жан Фэнг хэмээх хятад эр гоо сайхны хагалгаа хийлгэж өөрийн төрөлхийн царай зүсээ нуусан хэмээн эхнэрээсээ 120 мянган доллар нэхэж шүүхэд ханджээ.  Бүх явдал шинэхэн төрсөн охиноос болсон гэнэ.  Төрөх газар охиноо хараад өөртэй нь болон үзэсгэлэнт эхнэртэй нь огтхон ч төсгүй байгаад гайхаж бухимдсан хятад эр хэл ам дэгдээжээ. Эхлээд генетикийн шинжилгээ өгөхөд төрсөн эцэг нь мөн гэсэн хариу гарч.  Гэсэн ч энэ нь хартай нөхрийг тайвшруулаагүй агаад эхнэрээ ширүүнээр байцааж бас хувийн мөрдөгч хөлслөн урдах амьдралыг нь тандуулсны эцэст нэгэн нууцыг илрүүлжээ.  Жан Фэнгийн эхнэр нь түүнтэй танилцахаас өмнө гоо сайхны хагалгаа хийлгэж гаднах дүр төрхөө 100 хувь өөрчилсөн байж.  Бараг зуугаад  мянган долларын хагалгаа хийлгэж байж  “нугасны муухай дэгдээхэйгээс” үзэсгэлэн төгөлдөр бүсгүй болон хувирч.  Царайлаг ээжээс царай муутай охин төрсний гол шалтгаан нь үүнд байж.  Зад хууртагдсан гэж үзсэн хятад эр өөрийн төрөлхийн царай зүсээ нууж хуурсан хэмээн эхнэрээсээ салах өргөдлийг 120 мянган долларын нэхэмжлэлтэй хамт гаргаж.  Шүүх ч мөнгө төлөх учиртай гэсэн шийдвэр гаргажээ.  Гол нотолгоо нь Жан Фэнгийн хөлсөн мөрдөгчдийн хагалгаа хийсэн эмнэлгийн архиваас олсон эхнэрийнх нь хагалгааны өмнө авхуулсан зураг болжээ.  Гэсэн ч энэ явдлын цаад шалтгаан нь ердөө охин төрсөнд байгаа гэнэ. Хятадад нэг хүүхдийн бодлого явагдсанаас хойш охид адлагдах болсон.  Охинтой болсондоо сэтгэл дундуур байсан Жан Фэнг царай муутай төрсөнд нь бүр ч бухимдсан аж.

NUUTS.MN С.Сондор

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших