Секстэй холбоотой рекордууд
Германы эрдэмтэд эмэгтэйчүүдийн хувьд үнсэлт нь сексээс хамаагүй чухал байдгийг тогтоосон байна. Судалгаанд 16 – 91 насны 514 хүн оролцжээ. Эмэгтэйчүүдийнх нь 56, эрэгтэйчүүдийн 44 хувь нь үнсэлтээс таашаал авдаг гэсэн хирнээ эмэгтэйчүүдийн 9,7 хувь нь, эрэгтэйчүүдийн 10, 7 хувь нь сексийн үеэр үнсэлцдэггүй, эмэгтэйчүүдийн талаас илүү хувь нь сайхан үнсэлт сексээс илүү гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Үүнийг эрчүүд зөвшөөрөх эсэх нь чухал биш, гэхдээ анагаах ухааны сүүлийн жилүүдийн судалгаа байнга үнсэлдэх нь эрүүл мэндэд тустайг нотолсон байна.
Үнсэлт ургамлын харшлыг эмчилнэ
Аль болох байнга, чанартай бөгөөд хамгийн гол нь удаан үнсэлц! Тэгснээр та эрүүл мэндээ мэдэгдэхүйц сайжруулж чадна. Итгэхгүй байна уу? тэгвэл Японы эрдэмтэд хагас цаг шунан үнсэлцэх нь ургамлын харшлаас үүдэлтэй шаналлыг багасгахад тус болж болохыг тогтоожээ. Үнсэлт тайвшруулж, өвсний чичрэгээс үүдэлтэй гистаминыг бие махбодь боловсруулахыг багасгадаг. Японы Сату эмнэлгийн эмч нар өвсний чичрэг өвчтэй 24 эрэгтэй, эмэгтэй хүнд туршилт хийжээ. Тэд 30 минутын турш таатай хөгжим сонсож, үнсэлцжээ. Дараа нь үнсэлцэлгүйгээр зөвхөн тэврэлдэж туршсан байна. Ийм хосгүй эмчилгээний дараа цусан дахь харшил үүсгэгч бодисыг дарагч эсрэг биетийн тоо мэдэгдэхүйц буурчээ.
Түүнчлэн арьсны харшилтай өвчтөнүүдэд тус болж, харшлын бусад нөлөөг намжааж чадаж байв. Тэрчлэн шунасан үнсэлт зөвхөн цусны даралтыг төдийгүй цусан дахь холестеролын хэмжээг бууруулж зүрхний шигдээс тусах эрсдлийг мэдэгдэхүйц багасгажээ. Үнсэлт шүлсний ялгаралтыг эрчимжүүлж, шүдний эмалийг кариесээс хамгаалдаг гэж эмч нар үзэж байна. Нэг минутад 20 удаа зүгээр л амьсгалахын оронд үнсэлцвэл хүний уушиганд хүчилтөрөгч гурав дахин илүү ордог. Энэ үед бие махбодид үүсэх биохимийн нөлөөгөөр эндорфин буюу аз жаргалын даавар ялгардаг. Тиймээс үнсэлдэх дуртай хүмүүс өөдрөг үзэлтэй, өөртөө итгэлтэй хүмүүс байдаг.
Үнсэлт вакциныг оролдог
Австрийн эмч Ульф Беминг үнсэлт вакциныг орлоно хэмээн нотолж байна. Хүмүүс бидний амны хөндийд байдаг бактериудын 80 хувь нь бүгдэд бий, харин 20 хувь нь тухайн хүнийх байдаг. Үнсэлдэх үед эдгээр бактери холилдож, бидний дархлалын систем идэвхжиж, эсрэг биетийг хүчтэй боловсруулж эхэлдэг.
Үнсэлцэх нь үрчлээнээс хамгаалах хамгийн шилдэг хэрэгсэл. Учир нь үнсэлдэх үед нүүрний бүх булчин ажилладаг. Үүний сацуу үнсэлдцэх нь жингээ хасахад ч тус болдог гэнэ. Шуналтайгаар үнсэлцэх хоёр минутанд хоёр калори шатааж, бодисын солилцооны үзүүлэлтийг хоёр дахин ихэсгэдэг.
Сонирхолтой 10 баримт:
1. Үнсэлт бол хэлний 17 булчингаас гадна, уруулын хөдөлгөөнийг удирддаг 12 булчингийн өвөрмөц хөдөлгөөн юм.
2. Үнсэлтийн явцад 9 мг ус, 0.7г уураг, 0.18г органик бодис, 0.17мг тос, 0.45мг давсны солилцоо явагддаг байна.
3. Үнсэлцэх үед уруулын булчирхайнуудаас өдөөх үйлчилгээтэй химийн бодис ялгарах бөгөөд бие махбодид хамгаалагч эсүүдэд /лимфоцитууд/ сайнаар нөлөөлдөг химийн бодис болох нейропептидууд их хэмжээгээр ялгардаг.
4. Үнсэлцэх үед эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү их нүдээ анидаг гэж Америкийн эрдэмтэд нотолдог.
5. 1930 онд Америкийн продюсерууд болон кино прокатлагчдын үндэсний холбоо “удаан үргэлжилсэн, шуналтай” үнсэлтийг кинонд гаргахыг хориглосон байна.
6. 1941 онд Америкийн жүжигчин Режис Туми, Жейн Уимен нар “Одоо чи армид” кинонд хамгийн удаан буюу 185 секунд үргэлжилсэн үнсэлтийг харуулжээ.
7. Гиннесийн дээд амжилтын номд Америкийн иргэн Альфред Вольфрам 48 минутад 8001 эмэгтэйг үнссэн дээд амжилтаар орсон байна.
8. 1986 онд Английн шүүх үнсэлцэж байхдаа нууц амрагийнхаа хэлийг хазаж “гэмтэл учруулсан” эмэгтэйд ял шийтгэжээ.
9. Токиогийн их сургуулийн профессор хүний хэн болохыг таних арга болгож уруулын хээг ашиглаж байна. Эрдэмтэн нэрийнх нь хуудсан дээр баарны үйлчлэгч бүсгүйн үнсэж үлдээсэн уруулын будгийг судалж энэ аргыг сэджээ.
10. Янз бүрийн улсад янз бүрээр л үнсэлцдэг. Жишээ нь Хятадад хацраар шүргэлцдэг, Аляскийн эскимосчууд, Шинэ Зеланд, Малайз, Самао болон борнеогийн туземчууд хамраараа шүргэлцдэг, Гамбид эмэгтэйн алгыг хамрын үзүүртээ наадаг.