Нууц мэдээллийн уурхай

Таван оюутан ерөнхий сайдаас тэтгэлэг авлаа

Нийтэлсэн: 2012-11-09 02:29:26

 

Ерөнхий сайд Н.Алтанхуяг төрөлх нутаг Увс аймгийн Малчин сумынхаа сурлага, авъяас, амжилтаараа үе тэнгийнхнээ манлайлсан таван оюутанд гэр бүлийнхээ нэрэмжит тэтгэлгийг жил бүр олгодог. Өнөөдөр гурав дахь удаагийн тэтгэлэгээ гардууллаа. Ийнхүү Малчин сумаас нийслэлд суралцаж буй таван оюутан сургалтын төлбөрийн  тэтгэлэгийг Ерөнхий сайдаас гардан авсан юм.

Тэтгэлэг авах оюутны нэрсийг сумын захиргаанаас тодруулж өгдөг ба энэ жилийн тэтгэлгийг “Мандах” дээд сургуулийн оюутан П.Уянга, “Их засаг” их сургуулийн оюутан Д.Алтаншагай, “Улаанбаатар-Эрдэм оюу” дээд сургуулийн оюутан С.Мягмарсүрэн, “Олимп” дээд сургуулийн оюутан Б.Хуягбаатар, МУБИС-ийн оюутан М.Үнэнбат нар авлаа. Тэд физик математик, хими байгалийн шинжлэл зэрэг хичээлээр аймаг бүсийн олимпиадад тэргүүлж, ардын урлаг, спортын уралдаан тэмцээнд амжилтаараа манлайлж байсан хүүхдүүд тул ийнхүү тэтгэлэгт шалгарчээ.


 Ерөнхий сайд Н.Алтанхуяг шилдэг оюутануудад тэтгэлэг гардуулан өгөхдөө “Хүн бүхэн хичээж хөдөлмөрлөвөл амжилт хүлээж байдаг. Тиймээс та бүхэн улам сайн суралцаж, өөр өөрсдийн авъяасаа хөгжүүлээрэй. Эх орныхоо хөгжил, бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулах, цаашилбал дэлхийн тавцнаа төрөлх нутгийнхаа нэрийг өргөн алдаршуулах бүтээлч иргэд болоорой” гэж ерөөлөө. Түүнчлэн, бүтээлч иргэн болсноор төрсөн нутаг төдийгүй эх орондоо хөдөлмөрч сэтгэлгээ түгээдгийг өөрийн гэр бүлийн эрхэлдэг чацарганын тариалангаараа жишээлэн ярьж, ийм хөдөлмөрийг орон нутагтаа үргэлжлүүлэн хөгжүүлэх үүргээ ухамсарлаж суралцахыг захилаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Х.Сүрэн

Нийт сэтгэгдэл: 1
  1. Christiana /46.161.14.99/ 2018-11-01 12:42:51

    Felt so hopeless looking for answers to my qus.oitne.s.until now.

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших