Бээжинд маш их цас орлоо
Нийтэлсэн: 2012-11-04 07:41:06
Хятадын нийслэлд өнгөрсөн шөнө их хэмжээний цас орж шуурга шуурчээ. Агаарын температур 8-10 градус болтол унаж Хятадын алтан намар жинхэнэ өвлөөр солигдсон байна. Нойтон цас модод, орчныг дарж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд бэрхшээл учруулж эхэлжээ. Синьхуа агентлагийн мэдээлснээр Хятадын хойд нутгаар агаарын хүйтэн урсгал дайрч, цас орсноос зарим газарт авто замын хөдөлгөөн саатахад хүрсэн байна. Өвөрмонголд гэхэд л авто замуудыг цас дарж 400 орчим машин зам дээр саатжээ. Бээжинд ингэж гэнэт хүйтэрснээс хотын захиргаа, дулааны байгууллагууд ердийнхөөс хоёр долоо хоногийн өмнө халаалт өгч эхэлсэн байна.