Нууц мэдээллийн уурхай

Сурагчид PC тоглоомын газарт шалгалт хийлээ

Нийтэлсэн: 2012-11-02 05:02:34

БШУЯ, Мэдээлэл, харилцаа холбооны зохицуулах хороо, Хүүхдийн төлөө үндэсний газар, Нийслэлийн Цагдаагийн газар хамтран өчигдөр “Хүүхдийг интернэтийн аюулаас хамгаалах аян”-ыг эхлүүллээ. Аяны хүрээнд дунд сургуулийн сурагчид, цагдаа нартай хамтарч интернэт, PC тоглоомын газруудад гэнэтийн шалгалт хийв. Шалгалтад дунд сургуулийн сурагчдыг оролцуулсан нь тэднийг интернэт, комьпютер тоглоомын зохисгүй хэрэглээний хор уршгийн талаар ойлголттой болгох зорилготой юм байна.

Сүхбаатар дүүрэгт гэхэд интернэт, PC тоглоомын 79 газар байдаг аж. Тус дүүргийн 16 дугаар сургуулийн “Өсвөрийн цагдаа” бүлгэмийн 12 сурагч, цагдаагийн ажилтнуудтай хамтран сургуулийнхаа ойр орчмын интернэт, PC тоглоомын найман газарт шалгалт хийж, Нийслэлийн цагдаагийн газраас гаргасан санамжийг тоглоомын газрынханд өглөө. Сүхбаатар дүүрэгт байрлах “Colt arena” PC тоглоом, интернэт кафег ажиллуулдаг Г.Энхтайван “Манайх 25 компьютертэй. Өдөрт ойролцоогоор 100 орчим хүн үйлчлүүлдэг. Бага насны хүүхдүүдийг оройн цагаар тоглуулдаггүй. Сүүлийн үед хяналт, шалгалт их байгаа. Байрны түрээсэнд сард 600 мянган төгрөг төлдөг” хэмээн ярив.

БШУЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ч.Лодойсамбуу “Аяны дараагийн ажил нь Интернэтийн зохистой хэрэглээг зохицуулах хуулийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн барих юм. Хууль батлагдаж хэрэгжсэнээр хүүхдүүд гэртээ болон интернэт кафед тоглохдоо хууль бус программ ашиглах, садар самууныг сурталчилсан сайтуудад нэвтрэх, вирус тараах, хориотой дуу, дүрс татаж авах боломжгүй болно. Харин хуулийг хэрэгжүүлэхэд шаардагдах техникийн шийдлийг БШУЯ-ны холбогдох мэргэжилтнүүд судалж байна” гэв.


 Э.Эрдэнэцэцэг

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших