Нууц мэдээллийн уурхай

Мэдээллийн сайтуудын Ассоциацийн мэдэгдэл

Нийтэлсэн: 2012-11-02 04:33:51

Уламжлалт сэтгүүл зүйгээс онлайн мэдээлэл рүү шилжиж буй шилжилтийн завсар үед сэтгүүлзүй нэрээр бусдын бүтээлийг хуулбарлан ашиглаж, ашиг орлого олдог байдал сүүлийн үед хэрээс хэтрээд байсан юм. Үүнийг цэгцлэх, оюуны өмчийн үнэлэмжийг нэмэгдүүлэх үүднээс “Шударга Өрсөлдөөнийг Хянан Зохицуулах газар”, “Мэдээлэл Харилцаа Холбооны Зохицуулах хороо”, “Оюуны Өмчийн газар” зэрэг төрийн холбогдох байгууллагууд зоригтой, шуурхай арга хэмжээ авч эрүүл сэтгүүлзүйн хөгжилд нэгэн шинэлэг шатыг тавьж эхэллээ. Үүнийг Мэдээллийн Сайтуудын Ассоциацийн нийт гишүүн сайтууд болон оюуны өмчийг дээдлэн үйл ажиллагаагаа явуулдаг нийт хэвлэл мэдээллийн байгууллагууд талархан хүлээн авч дэмжиж байна.
  Онлайн сэтгүүлзүй бол иргэний сэтгүүлзүйн хамгийн шинэлэг бөгөөд ил тод чөлөөт индэр мөн. Харамсалтай нь энэ чухал талбарыг, бусдын хүч хөдөлмөр шингэсэн бүтээлийг зөвшөөрөлгүйгээр дур мэдэн татан авч түгээх, ашиг орлого олох талбар болгож буйд мэдээллийн шударга сайтууд, хэвлэл мэдээллийн байгууллагууд болон оюуны өмчийг дээдлэн ажилладаг төрийн бус байгууллагууд, уран бүтээлчид шүүмжлэлтэй хандаж, олон жилийн турш ийм төрлийн хууль бус үйл ажиллагаатай тэмцэж байсан юм. Үүнийг төрийн байгууллагууд гярхай ажиглаж хуулийн дагуу шуурхай арга хэмжээ авч эхэлсэн нь эрүүл сэтгүүлзүйг идээ бээрээс нь салгах зөв эмчилгээ боллоо.
  Тиймээс цаашид  хэвлэлийн эрх чөлөө нэрийн дор онлайн сэтгүүлзүйг ашиг олох хэрэгсэл болгож буйтай үргэлжлүүлэн тэмцэж Монголын уран бүтээлчдийн оюуны өмчийн баталгааг хуулийн дагуу хангана гэдэгт итгэлтэй байна.
 
Мэдээллийн Сайтуудын Ассоциацийн гишүүн байгуулагууд оюуны өмчийг дээдлэдэг байгууллага бөгөөд Шудрага Өрсөлдөөний газар, Харилцаа Холбооны Зохицуулах хороо, Оюуны өмчийн газрын гаргасан шийдвэрийг дэмжлээ.

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших