Нас барсан өвчтөнийхөө эрхтнийг хууль бусаар авчээ
Нийтэлсэн: 2012-11-01 03:30:48
ОХУ-ын нийслэл Москва орчмын нэгэн эмнэлгийн эмчийг нас барсан өвчтөнийхөө дотор эрхтнийг гэр бүлийнхнийх нь зөвшөөрөлгүй авсан хэргээр хуулийн байгууллага шалгаж эхэлжээ. Москва мужийн Дотоодын хамгаалах газрын хэвлэлийн албаны мэдээлснээр 19 настай Максим Шолотюкийн эцэг ийм гомдол гаргасан байна. Нас барсан хүний эд эрхтнийг зөвшөөрөлгүйгээр авсан тохиолдол Орост нэг биш удаа гараад байга аюм. Эмч нар ингэж авсан эрхтнээ гадаад оронд юм уу, Оросын өөр бүс нутгийн өвчтэй хүмүүст худалддаг байж болох юм хэмээн хардаж байгаа юм.
Ц.Хас