Нууц мэдээллийн уурхай

Мянганы хамгийн баян хүмүүсийг нэрлэжээ

Нийтэлсэн: 2012-10-18 10:32:23

Энэтхэгийн бүрэлдэхүүнд хараахан ороогүй байсан Хайдарабадын хаант улсын сүүлчийн хаан буюу 1911-1948 онд төр барьж байсан Осман Али Кханыг бүх цаг үеийн хамгийн баян энэтхэг хүнээр нэрлэжээ. Инфляцийг харгалзан үзээд түүний хөрөнгийг тооцвол өнөөдрийн хэмжүүрээр 236 тэрбум доллар болно гэж "Селебрити нет уорс" цахим хуудсанд бичсэн байна. Ийм судалгааг "Хинду" сонины мэдээллийн алба хийж байгаа аж.

Оман Али Кхан баячуудын жагсаалтын зургадугаарт Оросын хоёрдугаар Николай хааны дараа оржээ. Оросын хааны хөрөнгийг судлаачид 300 тэрбум доллароор үнэлсэн байна.

Мянганы хамгийн баян хүнээр XIV зуунд төр барьж байсан, Дундад зууны үеийн Мали улсын дээд удирдагч Манса Мусаг нэрлэжээ. Тэрбээр 1324 онд 60 мянга гаруй хүн дагуулан хаж мөргөл үйлдэж явсан алдартан аж. Түүний хөрөнгө одоогийн ханшаар 400 тэрбум доллароор хэмжигдэж байна.
Жагсаалтын эхний гуравт 350 тэрбум доллароор хөрөнгө нь үнэлэгдсэн Германы банкны эзэн Майер Амшель Ротшильд, 340 тэрбум долларын хөрөнгөтэй, үйлдвэрийн эзэн Жон Дэвисон Рокфеллер нар багтжээ. Тэгвэл эхний аравт аж үйлдвэрийн эзэн Эндрю Карнеги, Английн хаан нэгдүгээр Вильгельм, Ливийн удирдагч агсан Муаммар Каддафи, автомашин үйлдвэрлэгч Хенри Форд, хөлөг онгоцны эзэн Корнелиус Вандербильд нар орсон байна.

Энэ жагсаалтад орсон 25 чинээлэг хүмүүсийн гурав нь буюу Билл Гейтс, Уоррен Баффет, Мексикийн Карлос Слим нар өнөөдөр энх тунх байгаа юм.

З.Амгалан

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших