Нууц мэдээллийн уурхай

Чандаар нууцалж байсан В.И.Лениний угсаа гарлын нууц ил боллоо

Нийтэлсэн: 2012-10-16 18:21:42

ЗХУ-ын үед бараг л улсын нууцын маш нууц зэрэглэлд авч үздэг байсан нэгэн мэдээлэл ил боллоо. Энэ бол Октябрийн хувьсгалын удирдагч В.И.Лениний тухай ард түмнээсээ бараг нэгэн зууны турш нууж ирсэн угсаа гарлынх нь тухай үнэн юм. Түүнийг бараг л монгол цустай халимаг угсааны хүн гэж цуурдаг байсан нь огт худал байжээ. Учир нь юу гэвэл Лениний өвөг дээдэс дунд жүүд буюу еврей хүн байсан юм байна. Тийм учраас еврейн эсрэг үзэлтнүүд энэ мэдээллийг буруугаар ашиглана гэж үзээд тухайн үеийн зөвлөлтийн удирдлагууд үүнийг хав даран нууцлах болжээ.
Саяхан Америкийн профессор Йоханан Петровский-Штерны “Лениний еврейн асуудал” гэсэн нэртэй ном хэвлэгдэн гарсан байна.
Тус номонд дурдсанаар Лениний өндөр өвөг Мошко Бланк нь цэвэр еврей хүн байсан аж. Германы Sueddeutsche Zeitung сонинд энэ номын тухай хэвлээд үнэхээр Лениний еврей өвгийн тухай баримт ховор байдгийг дурджээ. Харин түүний өндөр өвөг Бланк нэлээд хижээл насандаа Христийн сахил хүртэж загалмайн шашинд орсон агаад Лениний өвөө Исрайль нь швед гаралтай герман бүсгүй Анна Гроссчоптой гэрлэсэн гэнэ. Йоханан Петровский-Штерн мөн тус номондоо Ленин өөрөө хүртэл өндөр өвөгт нь цэвэр цусны еврей байдаг байсныг мэддэггүй байсан хэмээн баталсан байна.
Германы Sueddeutsche Zeitung сонин Ленин хэн байсан нь ямар ч хамаагүй тэр бүү хэл тэрээр Итали, Ирланд байсан ч дэлхийн түүхэнд өөрөөр нөлөөлөхгүй байсан хэмээн бичсэн нь л харин үнэний хувьтай байж мэдэх юм. Бас коммунист үзэл суртлыг “еврейчүүдийн хуйвалдаан” гэж үздэг үзлийг хүртэл арилгаж чадахгүй биз ээ.
С.Майкл

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших