2021 оны дөрөвдүгээр сарын 5 буюу өнөөдөр ажиллах вакцинжуулалтын цэгүүдийг дүүрэг бүрээр танилцуулж байна. Өнөөдрөөс 18-49 насныхан вакцинд хамрагдах ба тавдугаар сарын 1 гэхэд нийслэлчүүд вакцины эхний тунгаа хийлгэсэн байхаар төлөвлөжээ.
Эрүүл мэнд
Зөвхөн орон нутаг руу хүндэтгэн үзэх шалтгаанаар явах иргэд дараах гурван цэгт шинжилгээ өгнө гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.ТодруулбалХан-Уул дүүрэг дэх "Буян-Ухаа" спорт цогцолборБаянзүрх дүүргийн 8 дугаар хороо техник хяналт, үзлэгийн төвийн гадна талбайЧингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо “Зунжин” худалдааны төвийн гадна талбайн явуулын цэгт PCR шинжилгээ ..
Өнөөдөр орой 19:00 цагт 300 мянган тун Синофармын вакцин бууна гэж Шадар сайдын цахим хуудсаар мэдээллээ. Монгол Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 1-ний байдлаар 323'690 иргэнийг вакцинд хамруулаад байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв. Ингэснээр нийт вакцинд хамрагдах иргэдийн 16.6 хувь нь вакцины эхний тунг хийлгээд байна.
Гуравдугаар сарын 30-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд 300.366 хүнд вакцины эхний тунг тариад байна. Энэ нь зорилтот буюу дархлаажуулах хүн амын 15.2 хувийг эзэлж байна. Дархлаажуулалтын ажлын явцад урвал хүндрэл гарч байгаа эсэхэд хяналт тавиад явж байгаа бөгөөд одоогийн байдлаар ноцтой урвал хүндрэл бүртгэгдээгүй байна гэж ХӨСҮТ-ээс мэдээлэв.
Коронавирусний халдвар нэмэгдэж буйтай холбоотойгоор тусгаарлалтын талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржоос зарим зүйлийг тодрууллаа.-Коронавирусний халдвар авсан иргэд гэртээ тусгаарлагдаж болохоор зохицуулалт хийсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?-Улаанбаатар хотод сүүлийн өдрүүдэд халдварын тархалт их байна. Ийм үед эрүүл мэндийн байгууллагын тусламж, ..
Өнөөдөр нийслэлийн есөн дүүрэгт дархлаажуулалтын нийт 40 цэг ажиллана. Эдгээр цэгүүдэд 93 багийн 654 эмч ажиллах ба 10 мянган хүнийг вакцинд хамруулахаар төлөвлөөд байна.
Өнөөдөр дархлаажуулалтын 39 цэгт 92 багийн 646 эмч, ажилтан ажиллаж, 10 мянган хүнийг вакцинжуулна.
Шүлснээс КОВИД-19 халдварыг илрүүлэх шинжилгээг өнөөдрөөс АШУҮИС дээр хийж эхэлнэ гэж АШУҮИС-ийн профессор, анагаах ухааны доктор Д.Нямбаяр хэллээ.Тэрээр "Энд дурдахгүй байж боломгүй зүйл бол шүлсэнд КВ19 тодорхойлох уг оношлуурын цомог бол Монгол улсын хувьд дотоодын оношлуур бүртгэн авсан анхны тохиолдол болж байгаагаас гадна, хамгийн тэмдэглүүштэй нь, ДЭЛХИЙД АНХДАГ ..