Нууц мэдээллийн уурхай

Монгол Костюмс төвийн дизайнер Э.Баярзул: Парисыг алмарйруулсан монгол хувцас

Нийтэлсэн: 2012-06-14 11:53:33

-Монголчууд өмнө нь  ЮНЕСКО-д өв соёлоо сурталчлах загварчилсан тоглолт хийж байсан уу. /Анх удаагийнх бол онцлог нь юу байсан, хэдэн орны хэр их хүн үзсэн гэх мэт/
Бүрэн хэмжээний загварчилсан тоглолт гэдэг угтгаараа анхны тоглолт болсон. Өв соёлоо суртачилан таниулах тал дээр бол бүрэн хэмжээний тоглолт, том баг бүрэлдэхүүн хамруулсан Монгол Улсаа төлөөлөн тоглож буй 2 дахь удаагийн тоглолт юм. Бидний өмнө өнгөрсөн жил Морин хуурын чуулга тоглосон гэдгийг бүгд мэдэж байгаа байх. Манай Монгол костюмс төв “Монгол хувцас болон түүнийг урлах уламжлалт гар урлал”-ыг ЮНЕСКО-д бүртгүүлэх үйл хэрэгт хүчин зүтгэж өвийн баримт бичгийг боловсруулах, танин тогтоох их үйлсд биечлэн оролцож байгааг энэ дашрамд хэлэхэд таатай байна. Энэ удаагийн тоглолтын хувьд ЮНЕСКО-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Ирина Боковагийн санаачлагаар Монгол хувцасны театрчилсан тоглолтыг тоглохоор болсон. Энэхүү тоглолт маань Монгол Улс ЮНЕСКО-д элссэний 50 жилийн ойн арга хэмжээтэй мөн давхацсанаараа онцлог. Түүнээс гадна Монгол Улс ЮНЕСКО-ийн удирдах зөвлөлийн гишүүн орноор сонгогдох сонгуулийн үетэй мөн давхацсан. “Монгол хувцасны нууц товчоон” хэмээх тоглолтын нэрийн хувьд хүмүүст бас их содон санагдсан нь анзаарагдаж байсан. Ерөнхий агууллагын хувьд монгол хувцасны үүсэл хөгжил, хувьсалыг сууриас нь авахуулаад өнөөг хүртэл харуулахыг эрмэлзсэн бөгөөд үндэстний дээл хувцас, зан үйл нь соёлын биет болон биет бус өвөөс хэрхэн ч салгаж болгохгүй язгуур нандин өв юм гэдгийг таниулахыг хичээсэн юм. Чухам үүнд л монгол хувцас өнөөг хүртэл устаж, бусдад уусаж үгүй бололгүй монгол гүн ухааныг шингээж ирсэн нууцлаг шастир юм шүү хэмээн эрхэмлэн ийнхүү тоглолтоо нэрийдсэн гэж хэлж болно.Театрчилсан тоглолтыг Сэмүүн студийн найруулагч Б.Баяр найруулж дэглэсэн.
Дан ганц монгол дээл хувцас гэлтгүй соёлын бусад өвүүд ч тоглолтонд орсон байгаа, тухайлбал уран нугаралт, бие бийлгээ, морин хуур, хөөмэй, цамын болон болон бөөгийн зан үйлийг харуулсан бүжиг гэх мэт.
ЮНЕСКО-ийн төв байранд болж буй гэдэг утгаараа чуулганд оролцож байсан гадны төлөөлөгчдөөс гадна Франц, Бельги улсад амьдардаг элэг нэгт монголчууд маань хүрэлцэн ирж, биднийг дэмжин халуун дотно хүлээж авч байсан нь тэдний сэтгэлийн хөөрлийг харуулах нулимаснаас мэдрэгдэж байсан.
Энэ дашрамд бидний үйл ажиллагааг байнга дэмжин хамтран ажилладаг МИАТ ХК-ийн хамт олондоо дахин дахин баярлаж талархдагаа илэрхийлмээр байна. Энэ удаагийн аялан тоглолтыг маань ч мөн дэмжиж ажилласан байгаа. Түүнчлэн МУ-д суугаа Франц улсын ЭСЯ, Франц, Бельги улсад суугаа МУ-ын ЭСЯ, Франц, Бельги улс дахь Монголчуудын холбооныхондоо талархсанаа илэрхийлье. Энэ удаагийн тоглолтыг ивээн тэтгэж дэмжсэн Төгөлдөр сан, Соёмбо даатгалд маш их баярласан. Мөн ЮНЕСКО-д соёлын өвөө сурталчилахад өөрийн бүтээгдэхүүнээрээ дэмжиж хамтран ажилласан Монголын үндэсний цирк, Говь ХК-д баярлаж талархсанаа илэрхийлж байна.
 -Тоглолтоос гадна үзэсгэлэн худалдаа юм уу, монгол хувцасыг сурталчлах өөр арга хэмжээ зохиосон уу?
Ердөө 3хан хонгийн хугацаатай явсан тул үзэгсэгэлэн худалдаа гаргаж бол амжаагүй. Харин ирэх 12 сард Galeries Lafayette хэмээх Парис хотын зурхэнд орших загварын томоохон төвийн нэг болох худалдааны төвийн 100 жилийн ойн арга хэмжээнд уригдсан. Мөн Bal du Paris хэмээх Европын язгууртануудын цэнгүүнд оролцох урилга хүлээн авч Монгол хувцас, өв соёлоос гадна монгол загварыг танилцуулах томоохон боломж олдсонд баяртай  байгаа.
-Манай загварыг хэр үнэлж байна вэ, үндэсний хувцас гэдэг утгаас нь гадна?
Монгол хувцас өөрөө маш тансаг хувцас тул үндэстний хувцас гэдэг утгаасаа гадна дээд зэрэглэлийн загвар буюу haute couture fashion гэдэг утгаараа хэн хүнийг хаана ч алмайруулж байсан шүү. Ер нь загварыг үндэстний хувцас, этно фашионгүйгээр салангид төсөөлөх нь өрөөсгөл ойлголт гэдгийг загвар урлаг судлаачид, шүүмжлэгчид байнга сануулж байдаг.
-Театрчилсан тоглолтоос гадна кино зураг авалт хийсэн гэл үү, тэр талаараа?
Монгол Костюмс Төв, Сэмүүн студитэй хамран 10 гаруй жил уран бүтээл туурвиж ирсэн. Үүний нэг нь бид 3 жилийн турш “Хаадын хаан Атила” хэмээх баримтат уран сайханы кино нь дээр ажиллаж судалгаа явуулж ирсэн. Тухайн үеийн Хүн дээл хувцасыг археологийн олдворууд дээр үндэслэн дахин сэргээн бүтээж ажилласанаас гадна, гадны эрдэмтэн судлаачдын тэмдэглэл, тэр тусмаа Европд буй олдворуудын мөрөөр явах зэрэг багагүй ажилуудыг амжуулсан. Өнгөрсөн жил бид киноны зураг авалтаа Герман, Итали улсад хийсэн бол энэ жил Францын Шампань мужид орших Атил хааны цэргийн суурин дээр очиж кино зураг авалт хийсэн ба зураг авалтын баг маань цаашлаад Австри, Унгар улсыг зориод ирлээ. “Хаадын хаан Атила” хэмээх баримтат уран сайханы кино зураг авалтын ажил ерөнхийдөө шувтарч байна. Хэдийгээр маш богино хугацаатай явсан боловч маш их ажлыг амжуулж ирсэндээ баяртай байна.
-Монгол костюм  бараг жил бүр гадаад руу явж үндэсний хувцсаа сурталчилдаг. Энэ удаагийнх юугаараа онцлог байв?
Бид ерөнхийдөө жилдээ 4-5 удаа гадаад сурталчилгааны ажлыг хийдэг. Өнгөрсөн жил гэхэд манай тоглолт АНУ-ын Чикаго, Сан Франциско, ОХУ-ын Улаан-Үд, Солонгосын Сөүл хотноо тоглосон бол ирэх сарын ихээр Манжуурт болох “Цагаан сүлд” хэмээх монгол туургатны хувцасны наадамд Тува, Буриад, Халимагийн баг бүрэлдэхүүнтэй хамт явна. Дэлхийн Монгол туургатны хувцасны холбооноос уламжлал болгон өртөөчлөн зохион байгуулдаг уг арга хэмжээ маань 9 дэх жилдээ болж байна. Монгол улсад улсын баяр наадмын үеэр болдог “Гайхамшигт Монгол Хувцас” наадмыг маань хүн болгон мэдэх байх.
-Жуулчлалын улирал эхэлж байна.  Ямар арга хэмжээ зохиохоор төлөвлөж байна вэ?
Жуулчны улирлыг угтан уламжлал болон зохион байгуулдаг арга хэмжээнүүд маань олны хүсэн хүлээсэн арга хэмжээ болоод удаж байна: Тухайлбал. “Дээлтэй Монгол”, “Гайхамшигт Монгол Хувцас” наадам, “Театр Мода” гэх зэрэг. Түүнээс гадна бидний явуулдаг хувцас захиалга, фото студи, музей, загварын тоглотууд гэх зэрэг үндсэн үйл ажиллагаа маань ч дан ганц жуулчин гэлтгүй гадаад дотоодод байдаг монголчууддаа ч мөн эрэлт хэрэгцээ ихтэй байдаг. Түүнээс гадна ЮНЕСКО-д тоглосон тоглолтоо бид монгол үзэгчиддээ тоглохоор зэхэж байна. Мөн ирэх жил байгууллагын маань 10 жилийн ой тохиож буй тул хийж бүтээх, олон түмэндээ сонирхуулах олон сайхан арга хэмжээнүүдийг төлөвлөсөн байгаа.

 

 

 

 

 

 

 

 

 

 

Нийт сэтгэгдэл: 1
  1. Dolly /46.161.14.99/ 2018-11-01 11:08:29

    Kudos! What a neat way of thiinkng about it.

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших