Нууц мэдээллийн уурхай

Залуу дуучин С.Амарбаясгалант: Амараа ах бид хоёр эцэг нэгтэй, эх ондоотой ч гэсэн бидний дунд ямар нэг үл ойлголцол, хагарал байдаггүй

Нийтэлсэн: 2012-05-24 12:26:00

Зууны манлай бүжиг дэглэгч, Ардын жүжигчин, Төрийн соёрхолт Сэвжид, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Сүхбаатарын хүү, “Хар сарнай” хамтлагийн дуучин Амармандахын дүү Амарбаясгалан сүүлийн үед олны анхаарлыг татаж байна. Удам дамжсан урлагийн гэр бүлээс гаралтай энэ залуутай уулзаж цөөн хором ярилцсан юм.

 -Чамайг “Хар сарнай” хамтлагийн дуучин Амараагийн дүү гэдгээр манай уншигчид таних байх. Гадаад төрх болон байгаа байдал чинь ахтайгаа их адилхан юм аа?

-"Хар сарнай”-гийн Амараагийн дүү гэдгээс өөрөөр танилцуулбал Сэвжидийн Сүхбаатарын хүү. “Хар сарнай” хамтлаг 1992 онд байгуулагдсан. Би ахын байгуулсан хамтлагтай нас  чацуу. Ухаан орсон цагаасаа л "Хар сарнай” хамтлагийн дууг дуулж,  аав ээжийнхээ найз нарт концерт тоглож өгдөг байлаа. Бүх дууг нь дагаж дуулна. Нэг дуу  дуулахдаа нэг өөр хувцастай. Одоо хүртэл машин дотроо Амараа ахынхаа дууг  л сонсдог. Мөн өвөө, аав хоёрынхоо улаан фэн. Гэр бүлээ үнэхээр их хүндэтгэдэг. Угаасаа л миний байгаа байдал энэ. Зарим хүмүүс бусдаас нуугдаад ч юмуу даруухан хувцасладаг шүү дээ. Би эсрэгээрээ юм шиг байгаа юм. Гэхдээ ахаасаа үлгэр жишээ авна. Ах хувцсаа өмсөөд явахаар үнэхээр гоё харагддаг. Тэрийг хэн ч хэлэх байх. Урлагийн хүн ямар байх ёстой, яаж хувцаслах ёстой вэ гэдгийг Амараа ах яг харуулдаг байх гэж боддог шүү. Бага байхдаа ахыгаа хараад “Би ч гэсэн том ийм болно доо” гэж боддог байсан. Гэхдээ одоо бол жаахан өөр болох гээд хичээгээд байгаа юм аа. Тэгэхгүй бол хүмүүс жижиг Амараа явж байна гээд шоглоод байх юм.
-Танай гэр бүл гээд ярихаар бүжгийн маш том удам байгаад байдаг. Чамайг яагаад бүжигчин болгоогүй юм бол. Тэртээ тэргүй удам байгаа юм чинь бүжиглэх авьяас нь заяасан байх гэж бодсон байх даа?

-Намайг яагаад бүжгийн ангид оруулаагүй гэхээр цэвэр аавын бодлого байсан. Би Төмөр замын 20 дугаар сургуулийн сурагч байсан. Тавдугаар ангиасаа Хөгжим, бүжгийн коллежид орсон. Энэ сургуульд орохдоо аавд “Ааваа би бүжигт дуртай юм чинь бүжгийн анги руу орчихъё” гэж гуйсан. Гэсэн ч аав “Чиний цусанд угаасаа бүжигчний цус гүйж байгаа. Тиймээс тэртэй тэргүй чи  бүжиглэнэ. Харин мэргэжлээ өөрөөр сонго. Морин хуурын ангид орох ёстой” гэж байсан. Аав маань морин хуур гадны оронд ямар өндөр нэр хүндтэй гэдгийг харж чадсан учраас ийм шийдвэр гаргасан байх. Нэгэнт бүжиглэж чадахаас хойш гээд л морин хуурын анги руу оруулсан байх. Угаасаа би бага байхдаа бараг тэмдэглэлийн дэвтэр шиг хэмжээтэй морин хуурын сувинериуд  цуглуулдаг байсан. Ер нь багаасаа урлагийн гэр бүлд төрсөн хүн чинь эндээс холдоно гэж байдаггүй юм шиг байна аа. Дэлхийн татах хүч гэдэг шиг яалт ч үгүй урлаг руу татагдчихдаг юм билээ. Агуу гэр бүлийн удам залгах хүү болохоор урлагаас хол байж чадахгүй юм билээ.

 -Анх энэ электро чиглэлээр дуулах саналыг хэн тавьсан юм бэ? Мэдээж ахын нөлөө байсан л биз. Цаашдаа бүх үндэстэн ястангуудын дууг энэ хэмнэлээр дуулж, үндэсэрхэг үзэлтэй С.Сүхбаатарын бага хүү монголын язгуур урлагийн хэмнэлийг алдагдууллаа гэх юм биш биз?

-Тийм асуудал нэг их гарахгүй байх гэж бодож байна. Би монголын язгуур урлагийн өнгө аясыг алдагдуулахгүй, өөрөө морин хуур тоглож, монгол хувцасаа өмсөөд, монгол хэлээрээ дуулахад энэ хэв маяг алдагдахгүй байх. Би одоо 21 аймгийн үндэстэн, ястны дууг олж дуулахаар төлөвлөөд ажилдаа ороод байна. Дууны олдоц гайгүй байгаа, би өөрөө ч сайн мэднэ. Өөрөө хийсэн ажил амттай байдаг. Мэдээж намайг уран бүтээл хийхэд аав, ээж, ахын бас манай уран бүтээлийн хамтрагч Номингийн нөлөө байж л байгаа. Тэгэхдээ анх дуулах гэж байгаагаа гэрийнхэндээ хэлээгүй. Клип гарчихлаа гэхэд нь Амараа ах надаас түрүүлээд очоод үзчихсэн байсан. Ах тэрүүхэн тэндээ жуумалзаад инээгээд байсан. Ах маань аав, ээж хоёр руу утасдаад "Дүүгийн клип ёстой гоё болсон байна, дуу нь маш сайн болсон байна шүү" гэж хэлсэн байсан. Миний хувьд "Хатариш"-ийг хүмүүс сонсох болов уу гэж их санаа зовж байсан. Тэгтэл уулзсан хүн болгон л үзсэн гээд ярьж байна лээ. Хүмүүст гайгүй хүрсэн юм болов уу.

-Урлагт хөл тавьснаар чамд маш том хариуцлага ирж байна. Тэр тусмаа Сэвжидийн Сүхбаатарын залгамж халаа, нэр хүндийг дааж явах өндөр хариуцлага оногдлоо шүү дээ?

-Тэгэлгүй яахав. Би эхлээд өвөө дараа нь аав ээж, ахынхаа шийрийг хатаана гээд надад маш том үүрэг хариуцлага байгаа биз. Урлагийнхан хар тамхи, архи руу ороод байна. Тэндээс хол байх хэрэгтэй. Түүнээс гадна Сэвжидийн Сүхбаатарын гэдэг маш том нэр хүндийг дааж явах өндөр хариуцлага байна. Нэг ёсны даалгавар юм даа. Ах нэг удаа надад хэлэхдээ, чи нойлын өрөөнд ганцаараа зогсож байхдаа ч, хажууд чинь камер байгаа юм шиг бодож байгаарай. Тэрийг нь би сайн ойлгоод, хүлээгээд авчихсан. Ингэснээрээ хаана ч биеэ сайхан авч явдаг гэж боддог юм. Би Америк руу явж шоу менежерээр сурах сонирхолтой байгаа. Тэндээс сурсан зүйлээ ирж хэрэгжүүлнэ дээ. Бүр ирээдүйд "Аmerican music awards"-т өрсөлдөж үзмээр байна. Тэрний хөшүүргийг хийх хүн байгаа. Монголдоо л хийх зүйлээ сайн хийчих юм бол надад боломж байна.

 -Тийм үү, нууц биш бол тэр дэмжих хүн чинь хэн юм бол?

 -Аавын ууган шавь нь Эрдэнэтуяа гэж эгч байдаг юм. "Монгол бүсгүй"-г бүжиглэдэг. Эрка эгч маань Стивен Сигалтай гэрлээд, хүүг нь төрүүлж өгсөн. Эрка эгчтэйгээ би их дотно байдаг юм. Бараг л төрсөн дүү шиг нь. Багадаа ер нь бараг тэднийд өссөн гэж хэлж болохоор. Юм хийж бүтээчихээд Эрка эгчдээ хэлнэ дээ. Эсвэл өөрийнхөө хүчээр гарч ирье л дээ. Яагаад болохгүй гэж.

 -Мэдээж нэг гэрт өсөөгүй болохоор та хоёрын ааш арншин өөр өөр байгаа. Ахтайгаа ойлголцоход хүнд үе байдаг уу?

-Үгүй, ерөөсөө тийм зүйл гардаггүй. Би багаасаа л ахдаа их хайртай байсан. Амараа ах бид хоёрын хооронд үл ойлголцол нэг удаа ч гарч байгаагүй. Ер нь бид хоёр их адилхан ааш араншинтай. Бид хоёр эцэг нэгтэй,  эх ондоотой ч гэсэн бидний хооронд ямар нэг зөрчил байдаггүй.  Амараа ах манай ээжийг мама гэдэг, би Амараа ахын ээжийг эмээ гэдэг юм. Тийм учраас манай гэр бүлд үл ойлголцол гардаггүй, их эв найрамдалтай гэр бүл . Бид нар нэг гэр бүл шиг халуун дотно байж чаддаг. Манай хоёр ээж хуурай эгч дүүс болцгоосон. Хоорондоо өс хонзон санасан асуудал байхгүй. Харин ч энэ хоёр маань зарим асуудлаа хоорондоо ярилцаж суугаа харагддаг. Эртний монголчууд дээр үеэс дөрөв, таван эхнэртэй л байсан ш дээ. Яахав, одоогийн нийгэмд манай аав хоёр эхнэртэй л юм шиг байдаг байхгүй юу. 

 -Ярилцсанд баярлалаа

  UNDESTEN.MN Л.Цэдэвсүрэн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших