Нууц мэдээллийн уурхай

Хөгжмийн зохиолч СТА М.Туяа:Би амьдралдаа дуугаа зарж, үнэлүүлж үзээгүй

Нийтэлсэн: 2012-03-19 11:15:07

Хөгжмийн ертөнцийг өөрөө гүн гүнзгий ойлгохын зэрэгцээ бусдад ойлгуулна гэдэг бол амар ажил биш. Монголын хөгжмийн урлагийн нэг төлөөлөл болсон бүсгүй бол хөгжмийн зохиолч СТА М.Туяа юм. Удахгүй “Миний улаан сарнай” бие даасан хоёр дахь тоглолтоо тавих гээд завгүй явахад нь цөөн хором ярилцсан юм.  
-Танд олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе. Найман жилийн дараа хоёр дахь бие даасан тоглолтоо тавих гэж байна. Тоглотын бэлтгэл ажил хэр хангагдаж байна?
-Баярлалаа. Монголынхоо хацар гоо охидод эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе. Уран бүтээлчид чинь дөрвөн цагийн эргэлтэд мөнхийн хөдөлгөөнд байдаг хүмүүс. Сүүлийн үеийн уран бүтээлүүд залуу дуучин Чулуунчимэг дуулсан “Чамдаа заавал очно”, дуучин Болдын дуулсан “Чамайгаа үгүйлнэ”, Солонго “Сэрээж, сэтгээч” зэрэг дуунууд байна. Мөн “ВХ” продакшн, аранжировшик Байдрагтай хамтарч ажиллаж. Тоглолтын ажил маань маш урагштай явж байгаа. Гуравдугаар сарын 24-нд “UB palace”-ийн их танхимд “Миний улаан сарнай” бие даасан хоёр дахь тоглолтоо тавих гэж байна. Миний тоглолтыг сонин содон зүйлээр дүүрэн байлгах гэж “Macro Note” компаний залуучууд маш их сэтгэл гаргаж ажиллаж байгаа.      
-Хөгжмийн зохиолч гээд тусгай мэргэжил байдаг гэтэл авьяас билэгтэй нэг нь ая зохиогоод энэ мэргэжлийн хүмүүсийг ажилгүй болгох гээд байх шиг. Ер нь хөгжмийн зохиолч, ая зохиогч хоёр ямар ялгаатай юм бэ?   
-Аль аль нь сэтгэлийн их онгодоор уран бүтээл хийдгээрээ адилхан. Гэхдээ мэргэжлийн хөгжмийн зохиолч гэдэг арай өөр л дөө. Зөвхөн дуу зохиогоод зогсохгүй хөгжмийн томоохон бүтээл бичиж чаддаг, хөгжмийн сургуулиас эзэмших ёстой боловсролыг авьяастайгаа хослуулж чаддаг хүмүүс байдаг. Харин ая зохиогчид бол тодорхой өөрийн сэтгэлийн хөг аялгуугаар дуугаа хийдэг. Зарим нь дуугаа ноотолж чадахгүй хүмүүс байдаг. Гэхдээ яахав сэтгэлийн нандин аялгуу зөвхөн хөгжмийн зохиолчоос гарахгүй, хэнээс ч хамаагүй гоё аялгуу төрж болно. Энэ хоёр асар их ялгаатай зүйл юм.
-Хөгжмийн зохиолчдын холбоо, дууны ая бүтээгчдийн холбоо гэгчлэн хооронд ялгахын аргагүй ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгуулагууд гарч ирж хөгжмийн зохиолчид хагаралдах болсон. Энэ асуудал нэг тийш шийдэгдэж, тодорхой болж уран бүтээлчид оюуны бүтээлээ хамгаалуулах эрхтэй боллоо?
 -Яахав дээ, хүмүүсийн хоорондын харьцааны асуудлаас л болж нэг тиймэрхүү юм болсон. Энэ асуудал чинь маш эв зүйгээр шийдэгдэж бидний ирээдүй их сайхан гэрэлтэж байгаа ш дээ. "Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг" гэж байгуулагдсан. Энэ нийгэмлэг бидний өмнөөс явж, бидний уран бүтээлийг хамгаалж, бидэнд зохих хэмжээний хөрөнгө оруулалт хийж өгч байна. Бямбабаяр багшийн хөгжмийн зохиолчдын холбоо чинь энэ нэгдсэн нийгэмлэгээсээ шал өөр байгууллага.
-Монголчууд хүний оюуны бүтээлийг үнэлэхгүй байж адгуус, амьтныг тахиж шүтлээ гэж манайхан их ярьдаг. Тэгэхээр манай зохиолчид одоо гаргасан уран бүтээлээ болон оюуны бүтээлээ үнэлүүлэх боломжтой болсон байна?
-Энэ  нийгэмлэг чинь л одоо бидний оюуны бүтээлийг үнэлүүлж, биднийг харъяалалдаа авч нэг ёсондоо хамгаалж байгаа байхгүй юу. Нэг үеийг бодоход нийгмээ дагаад үнэлэмж шал ондоо болж байгаа. Энэ нийгэмлэгийн гишүүн болсон л бол гарч байгаа бүх уран бүтээл нь оюуны өмчөөр хамгаалагдана гэсэн үг.
-Манайд эмэгтэй мэргэжлийн хөгжмийн зохиолчид хуруу дарам цөөн байдаг. Энэ ховор бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй та. Та энэ мэргжлийг Эрхүүд төгссөн гэдэг бил үү?
-Би Багшийн их сургуулийн хөгжмийн ангийг төгссөн юм. Манай сургуулиас хөгжмийн зохиолыг өндөрт өргөж яваа олон сайхан уран бүтээлчид төрсөн. Би энэ сургуулийг төгссөн дөө их баяртай байдаг. Өнөөдөр энэ сургуулиас авсан анхны мэдлэгээрээ хоолоо олж идэж байна. Хойно би заах арга зүйчээр төгссөн юм. Манайд эмэгтэй хөгжмийн зохиолчид гэвэл Цэцэрлэг багш, Мөнхжаргал, Булган, Насанбуян гэх мэт бас цөөнгүй эмэгтэйчүүд байгаа шүү. 
-Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос жил бүр шилдэг хөгжмийн бүтээл шалгаруулах “Морин хуур” наадам зохиодог. Энэ наадамд ямар амжилттай оролцож байв. Их мөнгө амласан хөгжмийн зохиолч “Морин хуур” наадамд тэргүүн байр авдаг гэх юм билээ?
-Тэрийг хэлж мэдэхгүй байна. Сүүлийн нэг жил оролцож амжсангүй. Энэ жил Шиньжаян Уйгарын өөртөө засах орны 16 хошуунд өөрийн бие даасан тоглолтоо тавиад ирсэн. Иймэрхүү ажилтай явсаар байгаад оролцож амжсангүй.  
-Сүүлийн үед залуу уран бүтээлчид зохиолчдоос дуугаа тодорхой хэмжээгээр үнэлж авдаг болсон. Та ер нь дуугаа хэдээр үнэлдэг вэ?
-Би амьдралдаа дуугаа зарж, үнэлүүлж үзээгүй. Оюуны өмчийн тухай хууль гарснаас хойш дуучид харьцангуй ойлгодог болсон шүү. Одоо сүүлийн үед нэг дууг таван зуун мянгаар үнэлээд байгаа. Шинэ гарч ирж байгаа залуучуудыг би их дэмждэг. Тэднээс мөнгө аваад байж чаддаггүй. Өгснийг нь л авна.      
-Хэдэн жилийн өмнө та дуучин Бат-Эрдэнэ, Оюумаа хоёроос дуунуудаа татаж авч, дахиж дуулахгүй байхыг анхааруулж байсан. Энэ асуудал чинь юу болсон юм бэ?
-Залуу ч байж, омголон ч байж. Оюумаа ч бардам, би ч бардам байж дээ. Өчүүхэн зүйл дээрээс болж онцгүй юм болж байсан. Хүн тэгэхдээ юм мартаж, уучилж чаддаг байх хэрэгтэй юм билээ. Бид хоёр сүүлд нэг студид дээр таараад бие биенээсээ уучлалт гуйгаад л сайдсан ш дээ. Хүн түргэн зангаасаа болж алдахаас биш хожно гэж байхгүй, энэ алдаагаа дахиж давтах юм бол тэр хүн биет хүн биш болно гэсэн үг. Оюумаа миний тоглолт нь дээр ирж дуулна.
-Таны үг, ая “Цэцэрлэгийн багшаа баярлалаа” дуу Галмандах багшийн нэр дээр яваад байдаг байсан. Энэ андуурагдсан зүйл үү?
-Тийм энд андуурал гарч багш маань надаас уучлалт гуйж байж билээ. Би их тэнэг хүн шүү. Багшаасаа “та яагаад миний энэ дууг нэр дээрээ авсан юм бэ гэж“ асууж байдаг. Үүнд багш маань ямар ч буруугүй. Тэр үед хүүхдийн дууг голдуу багш бичдэг байсан учраас ард түмэн л тэгж андуурсан юм билээ.
-Та яагаад одоо хүртэл гэр бүлтэй болохгүй байгаа юм бэ. Таныг хэвлэлээр янз бүрээр бичих юм?
-Миний амьдралыг янз бүрээр л бичдэг. Тэр дундаас би лесби гэж хэлсэнд нь үнэхээр гомдсон, уур хүрсэн. Миний хамгийн гомдож явдаг зүйл. Хүнтэй суухгүй явахаар лесби болчихдог юм уу. Яарч буруу сонголт хийн нөхөртөө зодуулаад, хардуулаад явах сайхан байх уу. Манай энэ ертөнц чөлөөт ертөнц. Гэхдээ намайг битгий оролд, надаар оролдох тусам би харин ч илүү гялалзана. Хараагүй, үзээгүй байж ингэж ярьж байгаа хүмүүс хэлээ татаарай гэж хэлмээр байна. Үнэхээр тийм байсан бол би нуухгүй ярина. Тийм байсан ч минийл асуудал ш дээ. Би өөрийгөө магтаж байгаа юм биш, цагаан нь дэндсэн нэг хайрлах юм бол өөрийгөө өгөхөөс буцдаггүй хүн. Бас үзэн ядвал ч ядах хүн. Гэхдээ надад үзэн ядалтаас илүү хүнд тусалчих юмсан гэсэн бодол, зөөлөн зан бий. Дэндүү хэнэггүй, түүнээсээ болж ад үзэгдэх тохиолдол ч байдаг. Миний энэ хэнэггүй занг далимдуулж зарим нь ийм үг гаргадаг юм байлгүй.
-Ярилцсанд баярлалаа

Л.Цэдэвсүрэн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших