Нууц мэдээллийн уурхай

СУРАХ АРГА БАРИЛАА ЯАЖ САЙЖРУУЛАХ ВЭ

Нийтэлсэн: 2012-03-07 02:30:13

•    1. СУРАХ АРГА БАРИЛАА ЯАЖ САЙЖРУУЛАХ ВЭ  Доктор Б.Эрдэнэболор ОНЦ
•    2. Сурах эрмэлзэл Ч Хувийн зохион байгуулалт Ч Сурах арга барил = Сурлагын амжилт
•    3. Хичээлд үр бүтээлтэй оролцох Бие дааж суралцах Мэргэжлийн ном хэвлэл унших ТА УНШ - арга Мартахын эсрэг стратегиуд Ээдрээтэй даалгаврын шийд олох аргууд Шалгалтын амжилтыг ахиулах зөвлөгөөнүүд ГАРЧИГ
•    4. Хичээлд үр бүтээлтэй оролцох Заримдаа ядаргаатай санагддаг энэ 90 минут надад дахиж хэзээ ч олдохгүй, миний амьдралын нэг хэсэг !
•    5. Хичээлд үр бүтээлтэй оролцох Урьдчилан бэлтгэх ( түрүүчийн хичээлээ давтах, шинэ сэдвийнхээ талаар ерөнхий ойлголт авах, ургуулан бодох ) Хичээлийг үр дүнтэй өнгөрүүлэх Тэмдэглэл бичих Тэмдэглэлээ боловсруулах
•    6. Хичээлд үр бүтээлтэй оролцох Лекц явагдах үе шатууд Сэдвийн товч танилцуулга Төрөлжсөн мэдээллүүд Нэгтгэсэн мэдээлэл Дүгнэлт, тайлбар, давтлага
•    7. Лекц үр бүтээлтэй сонсох Хичээлд үр бүтээлтэй оролцох Сэдвийн танилцуулгыг анхааралтай сонсох Аль үе шатанд яваагаа анхаарч байх Шинэ нэр томъёонуудыг сайтар анхаарч сонсох Боломж л гарвал ичиж зоволгүй асуулт тавьж байх Анхаар: Лекцийн аль нэг үе шат дутуу байвал хичээлийн дараа ганцаараа буюу нөхөдтэйгээ хамтран заавал гүйцээж судал !
•    8. Хичээлд үр бүтээлтэй оролцох Хичээлийн тэмдэглэл бичих Бичгийн цаас хамгийн тохиромжтой Хуудасны зөвхөн нэг талд нь л бич, нөгөө талд нь сүүлд нь нэмэлт бичих боломжтой Хуудсаа битгий дүүртэл нь бич
•    9. Хичээлд үр бүтээлтэй оролцох Хичээлийн тэмдэглэл бичих Маркетинг, лекц, 2005.05.01, 1 . . нэмэлт мэдээлэл: тайлбар, өөрчлөлт, санаанд орсон асуулт, бусдын асуусан зүйлс, жишээ гэх мэт. Анхааруулга: сайн ойлгоогүй зүйлс, унших номын нэр г.м.
•    10. Багшийн яриаг бүгдийг бичих албагүй Хичээлтэй холбогдолтойгоор санаандаа орж ирсэн зүйлсийг тэр дор нь бичиж үлдээ Чухал буюу ойлгоход хэцүү зүйлсээ тодотго ( доогуур нь зурах , тодруулагчаар зурах гэх мэт ) Товчлол хий, гэхдээ нэр томъёонуудыг бүтнээр нь бич Дэлгэрүүлж унших номны нэрсийг сайн тэмдэглэж ав Асуулт хариултуудыг анхааралтай сонсож, хэрэгцээтэйг нь тэмдэглэ Хичээлд үр бүтээлтэй оролцох Хичээлийн тэмдэглэл бичих
•    11. Хичээлийн тэмдэглэл боловсруулах Хичээлд үр бүтээлтэй оролцох Бичсэн өдөртөө багтааж боловсруулахыг хичээ Номноос нэмэлт мэдээлэл уншиж, тэмдэглэлдээ нэм Тэмдэглэгээ хийх тодруулагч буюу улаан харандаагаа бүү март ! Багаараа ажиллах нь үр дүнтэй Бичсэн тэмдэглэлээ бусдынхтай харьцуулж, шалга Өөртөө байхгүй тэмдэглэлийг бусдаас шууд канондсоноос уншаад, өөрийнхөө үгээр бичиж авсан нь дээр
•    12. Хичээлд үр бүтээлтэй оролцох Тэмдэглэгээ хийх жишээ Хичээлийн тэмдэглэл боловсруулах Хуудасны захад: / чухал // маш чухал ! гайхмаар ? эргэлзээтэй + сайн - муу Бичвэрт: чухал маш чухал гайхмаар эргэлзээтэй сайн Товчилсон тэмдэглэгээ: Тод. Тодорхойлолт Том. Томъёо Бар. Баримт Тмг. Таамаглал Ж. Жишээ муу
•    13. Бие дааж суралцах Бусдын хоёр өдөр сурдаг зүйлийг би нэг өдөрт сурч чадах уу ? ЧАДНА ! Тэгвэл хожсон нэг өдрөө өөртөө зарцуулах эрх надад бий .
•    14. Бие дааж суралцах Биологийн онцлогтоо тохируулан ажлаа төлөвлөх Ажиллах орчноо бүрдүүлэх Анхаарлаа яаж төвлөрүүлэх вэ ? Нойрмоглохын эсрэг аргууд Бүтээмж нэмэгдүүлэх зөвлөгөөнүүд
•    15. Бие дааж суралцах 1. Биологийн онцлогтоо зохиц Өөрийгөө долоо хоногийн турш ажиглаж, оюуны бүтээмжийнхээ бүдүүвчийг гарга Оюуны бүтээмжийн графиктаа зохицуулж ажлаа төлөвлө Оюуны бүтээмжийн бүдүүвчийн жишээ
•    16. Бие дааж суралцах 2. Ажиллах орчноо бүрдүүлэх Ширээн дээр зөвхөн шаардлагатай зүйлсийг ( ном дэвтэр, үзэг харандаа гэх мэт ) үлдээж, бусдыг нь нүдэнд харагдахааргүй газарт хураа Өрөөндөө агаар оруул Хийх ажлынхаа “алхамчилсан” төлөвлөгөөг заавал хажуудаа байрлуул Анхаар: Хүн өлсгөлөн үедээ уншсанаа тогтоох, эргэн санах чадвар муутай байдаг !
•    17. Бие дааж суралцах 3. Анхаарал төвлөрүүлэх дасгалууд Нүдээ аниад толгой дээр чинь жүрж тавьсан гэж төсөөл. Энэ жүржийг 1 минутын турш унагахгүйг хичээ.
•    18. Бие дааж суралцах 3. Анхаарал төвлөрүүлэх дасгалууд Хоосон цаасан дээр 1 минутын турш 8-ын тоонууд томоор зур 8 8 8 8
•    19. Бие дааж суралцах 3. Анхаарал төвлөрүүлэх дасгалууд Хоосон цаасан дээр нэрээ бичээд доор нь нөгөө гараараа бас бич ! Эрдэнэболор
•    20. Бие дааж суралцах 3. Анхаарал төвлөрүүлэх дасгалууд Цагийн секундын зүүг 2 минутын турш анхааралтай ажигла
•    21. Бие дааж суралцах 3. Анхаарал төвлөрүүлэх дасгалууд Анхаар хэцүү дасгал: 2 минутын турш анхаарлаа секундын зүү ба нэг гар дээрээ зэрэг төвлөрүүл 
•    22. Бие дааж суралцах 4. Нойрмоглохын эсрэг аргууд Үдийн цайны дараа бага зэрэг ( 30 минут хүртэл ) унтах нь ашигтай Гимнастик хий Ширээнд цэх суух нь зүйтэй Өрөөндөө агаар сайн оруул Салхинд гар ( хичээлээ аваад гарсан ч болно )
•    23. Бие дааж суралцах 5 . Бүтээмж нэмэгдүүлэх зөвлөгөөнүүд Нэг даалгаврыг гүйцэд дуусгаж байж дараагийн даалгаврыг барьж ав Ажлаа , төлөвлөхөд хялбар алхмуудад хуваа Тодорхой цагт, тодорхой байранд, тодорхой ширээнд сууж хэвш Даалгавраа гүйцэтгэсний дараа сэтгэл тэнүүн амар, өөрийгөө урамшуул Биелэх боломжтой зорилт тавь Алдаж болно, харин алдаагаа давтаж болохгүй
•    24. Мэргэжлийн ном хэвлэл унших ТА УНШ - арга (PQRST - method) Танилцах (Preview) Асуултууд тавих (Question) Унших (Read) Нэгтгэн дүгнэх (Self Recitation) Шалгах (Test)
•    25. Мэргэжлийн ном хэвлэл унших 1. Танилцах Нэр, гарчиг, өмнөх үг, оршлыг унших дүгнэлтийг анхааралтай унших Бүлгүүд, дэд бүлгүүдийн нэрс, тодоор бичигдсэн зүйлсийг гүйлгэж харах ашигласан хэвлэлийн жагсаалт болон нэр томъёоны тайлбарыг гүйлгэж харах тухайн номыг ямар зорилгоор унших, юу олж мэдэх боломжтойг тодруулах.
•    26. 2. Асуултууд тавих Мэргэжлийн ном хэвлэл унших Жишээ нь: Зохиогч энэ номыг ямар учраас, ямар зорилготой бичсэн бэ ? Зохиогчийн гол зорилго нь уншигчдыг мэдээлэх, ухуулах, эсвэл шинэ санаа, сэдэл өдөөхөд юм болов уу ? Номын хамгийн гол утга санаа нь юу вэ ? Зохиогч гаргасан дүгнэлтээ хэрхэн нотолж байна вэ ? Зохиогчийн дүгнэлт, хэвшил болсон онолууд, үзэл баримтлалуудтай зөрчилдөж байна уу ? Энэ номон дахь мэдээлэл миний одоогийн мэддэг ямар зүйлстэй хэрхэн холбогдох боломжтой вэ ? Юугаараа зөрж байна ?
•    27. Мэргэжлийн ном хэвлэл унших 3. Унших Нэр томъёоны тайлбар толь хажуудаа тавь Анхаарлаа сайн төвлөрүүлж байгаад уншиж эхэл Асуултуудынхаа хариуг зохистой хэмжээнд олж чадаж буйгаа үе үе өөрөөсөө асууж шалга Зохиогчийн хэрэглэсэн тэмдэглэгээнүүд, хүснэгт, зураглал, бүдүүвчүүдийг сайтар судал Зохиогчийн хамгийн гол санаа, дүгнэлтийг олж, ойлго, бичиж ав Өөртөө хэрэгцээтэй зүйлүүдийг олж, бичиж тэмдэглэ Надад юу чухал хэрэгтэй вэ ? Миний ажлын хувьд юу чухал хэрэгтэй вэ ? Тавьсан асуултуудаа өөрчлөх буюу шинээр асуултууд нэмж болно
•    28. Мэргэжлийн ном хэвлэл унших 4. Нэгтгэн дүгнэх Номоо хамхи Номын гол санаа, дүгнэлтүүдийг эргэн сана Тавьсан асуултуудаа өөрийнхөө үгээр хариулахыг оролд Асуулт, хариултуудаа тэмдэглэлдээ нэм Асуултууддаа хариулж чадахгүй бол номоо дахин унш !
•    29. Мэргэжлийн ном хэвлэл унших 5. Шалгах Номоо дахин барьж ав Бүлэг болгоны гарчгийг харж байгаад тус бүлгийн агуулгыг өөрийнхөө үгээр ярьж ойлгоцоо шалга Бичсэн тэмдэглэлээ номтойгоо харьцуулан дахин нэг хяна Уншсанаа дүгнэн ярь ( өөртөө буюу бусдад ) Мэдэхгүй , санахгүй зүйл гарвал номоо дахин унш !
•    30. Мэргэжлийн ном хэвлэл унших Хурдан унших зөвлөгөөнүүд Битгий үглэж унш Харцаа үг бүрээр гүйлгэхийн оронд 2-3 үг тутмаар үсэргэж унш Уншсан мөрөө эргэж бүү унш ( цаасаар таглаж болно ) Нүдэнд тээр болохоор зүйлсийг холдуулж, зөвхөн номоо л хар
•    31. Мэргэжлийн ном хэвлэл унших Товчлол хийх Зөвхөн богино өгүүлбэрүүд буюу түлхүүр үгнүүд ашигла Хөндлөн бичгийн цаас хамгийн тохиромжтой Тухайн мэдээлэл аль хуудсанд байгааг тэмдэглэвэл шаардлагатай үед дэлгэрүүлж унших боломжтой Өнгөөр ялгах буюу бусад тэмдэглэгээний аргуудыг хэрэглэ Бүдүүвч зураглал хий Хэт нуршуу болбол үүнээсээ дахиад товчлол хий
•    32. Мартахын эсрэг стратегиуд Судалж буй сэдвээ өөртөө ойлгомжтой хэлбэрээр цэгцэл Тогтмол давтамжаар давт Сэдвийнхээ хаана явааг байнга шалгаж байх хэрэгтэй Олон мэдрэхүйгээ зэрэг ажиллуул Сурах эрмэлзлээ нэмэгдүүл
•    33. Олон зүйлсийг тогтоохдоо ижил төстэй агуулга буюу шинж тэмдгээр нь 7 хүртэл бүлэгт ангил Нэг сэдэв уншсаны дараа ( тархиа ачаалахгүйгээр ) завсарлаад дараагийн сэдвээ унш Унтахынхаа өмнө өдөр уншсан зүйлээ гүйлгээд харчихад гэмгүй Явуут дундаа цээжил ( жүжигчид шиг ) Сайн мэддэг зүйлс, үйл явдлуудтайгаа холбож тогтоо. Мартахын эсрэг стратегиуд
•    34. Сайн мэддэг зүйлс, үйл явдлуудтайгаа холбож тогтоо. Жишээ нь: Буудайн өсөлт хөгжилтийн үе шатууд Мартахын эсрэг стратегиуд соёололт бутлалт гол хатгалт түрүүлэлт цэцэглэлт үр тогтолт сүүн болц аарцан болц бүрэн болц
•    35. Төвөгтэй нэр томъёо, тоо тогтоох Нэр томъёо, тодорхойлолтуудыг хөгжилтэй үйл явдлаар буюу зураглалаар дүрслэн ( холбон ) төсөөлж, тогтоох Тоо ( коэффицент гэх мэт ) цээжлэхдээ мартагдахааргүй өгүүлбэр бодож олох жишээ нь: 0,034832 – өө энэ ямар яршигтай тоо вэ Мартахын эсрэг стратегиуд
•    36. Тогтоох чадвараа сайжруулах Өөртөө тохирсон сурах хэлбэрийг түлхүү ашиглах Янз бүрийн хэлбэрүүдийг хослуулах Мартахын эсрэг стратегиуд 30% харах тогтоох хувь сурах хэлбэр 90 % сонсох + харах + ярих + үйлдэх 7 0% сонсох + харах + ярих 5 0% сонсох + харах 20% сонсох
•    37. Тогтмол давтахын ач тус тогтмол давтаад байвал давтахгүй бол Марталтын бүдүүвч: Анхаар: Сурсан зүйлээ давтах тусам цаг улам л бага зарцуулагдана ! Мартахын эсрэг стратегиуд
•    38. Мартахын эсрэг стратегиуд Давт давт бас дахин давт !
•    39. Картын арга – цээжлэн тогтоох шилдэг арга Мартахын эсрэг стратегиуд 1 см 8 см 16 см 4 см 2 см
•    40. Картын арга – цээжлэн тогтоох шилдэг арга Хайрцаг, картуудаа бэлтгэ Картнуудад асуулт, хариултууд бичээд 1-р хэсэгт хий Одоо ажиллаж эхлэхэд боллоо 1-р хэсгийн картуудыг өдөр бүр шалга Зөв хариулсан картуудыг 2-р хэсэгт шилжинэ Буруу хариулсан картууд 1-р хэсэгтээ үлдэнэ 2-р хэсэг дүүрмэгц картуудыг нь шалга Зөв хариулсан картууд 3-р хэсэгт, буруу хариулсан картууд 1-р хэсэгт шилжинэ 3-р хэсгийг мөн дүүрмэгц нь шалга ........ Мартахын эсрэг стратегиуд
•    41. Картын арга – цээжлэн тогтоох шилдэг арга Бэлэн хайрцаг, карт худалдаж авснаас өөрөө хийсэн нь илүү үр дүнтэй Картуудаа гадуур зугаалах, автобусанд явах үедээ авч явж болно Хоёулаа бол ганцаараа сурснаас илүү хурдан сурна Хичээл тус бүрд хайрцаг, картууд гаргаж болно. Эсвэл нэг хайрцган дахь картуудаа өнгөөр буюу үсгэн тэмдэглэгээгээр ялгаж болно. Шинэ картуудыг 1-р хэсэгт, хуучин байгаа картуудын ард хийнэ Мартахын эсрэг стратегиуд
•    42. Картын арга – цээжлэн тогтоох шилдэг арга Анхаар: Картын асуултууд ойлгомжтой, хариулахад хялбар байх ёстой ! Мартахын эсрэг стратегиуд
•    43. Ээдрээтэй даалгаврын шийд олох ( буюу ургуулан бодох чадвараа хөгжүүлэх ) Суурь мэдлэг шаардагдана Тухайн даалгавартай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл уншиж, шаардагдах онол, аргачлалыг өөриймшүүлсэн байх хэрэгтэй Заавал өрөөндөө суугаад байх хэрэггүй, хөдөл, зугаал Ургуулан бодох өөрийн чадвараа болон түгээмэл хэрэглэгддэг аргуудыг ашиглаж чөлөөтэй бодож сэтгэ, төсөөл
•    44. Ургуулан бодох түгээмэл аргууд Таамаглал дэвшүүлэх: хэрэв ийм байвал яах бол Урвуулан бодох: тухайн даалгаврын шийдийг гарахгүй байх талаас нь бодож үзэх. ( энэ яавал бүтэхгүй байх бол … , ямар ч байсан ингэж шийдэхгүй нь лавтай... ) Хувилбарууд эрж олох: Миний санаанд одоог хүртэл орж ирээгүй ямар хувилбар байж болох вэ ? Өнгөрсөнтэйгээ харьцуулах: урьд нь би ийм даалгаврыг яаж шийдэж байлаа ? Тухайн үед ямар бэрхшээл тулгарч байлаа ? Ирээдүйтэй харьцуулах: Энэ даалгаврыг ирээдүйд яаж шийдэх бол ? Шүүх: Даалгаврын хамгийн гол утга санааг шүүж тодруулах Ээдрээтэй даалгаврын шийд олох
•    45. Ургуулан бодох түгээмэл аргууд Холих: Янз бүрийн санаа, сэдлүүдээ хооронд нь холбож, хольж үзэх Шинээр эхлэх: Одоог хүртэл бодож олсон бүхнээ орхиод, даалгаврын шийдийг шинээр хайж эхэлнэ Зураглах: Даалгаврын гол асуудал ба шийдийн хувилбаруудыг нэг зурагт багтаан эмх цэгцтэй зураглан дүрсэлж, шинжлэх Санаа авах ( будаа идэх биш шүү !) : Бусад хүмүүсийн тухайн даалгаврыг буюу үүнтэй төстэй даалгавруудыг шийдсэн хувилбаруудаас санаа авах Асуудал тодорхойлох: Тухайн даалгаварт яг ямар асуудлыг шийдэх гээд байгаа, яг юу нь тодорхойгүй байгааг нарийвчлан тодруулж, шийдэх асуудлаа маш тодорхой байдлаар томъёолох Ээдрээтэй даалгаврын шийд олох
•    46. Ургуулан бодох түгээмэл аргууд Задлах: Даалгавраа нарийвчлан, дэд даалгавруудад задлаад, эдгээр дэд даалгавруудаа тодорхой дэс дарааллаар шийдэх. Хялбарчлах: Даалгаврыг нарийвчлал багатай төвшинд энгийн аргаар хэрхэн шийдэж болохыг эргэцүүлэх Баримжаалах: Энэ даалгаврыг ерөнхий баримжаагаар яаж шийдэж болохыг эргэцүүлэх Өөрчлөх: Даалгаврыг арай өөр, шийдэхэд амар хэлбэрээр томъёолж болох уу ? Өргөн хүрээтэй сэтгэх: ертөнцийн зүй тогтлын ба байгалийн ерөнхий хуулиудын дагуу энэ даалгавар яаж шийдэгдэх ёстой вэ ? Ярилцах: бусад хүмүүстэй ярилцаж, санал солилцох Ээдрээтэй даалгаврын шийд олох
•    47. Ургуулан бодох түгээмэл аргууд Brainstorming ( брэйнсторминг ) : тухайн даалгаврыг шийдэж болох ( ба болохгүй ) бүх хувилбаруудыг эхлээд цуглуулаад, дараа нь эдгээрийгээ цэгцэлж, хамгийн сайн хувилбаруудыг тогтоох. Брэйнстормингийг олуулаа хийх нь үр дүнтэй. Далд ухамсраа дайчлах: Далд ухамсартаа даалгавраа даатгаад, нэг хэсэгтээ даалгавраа мартах, орчноо өөрчлөх Анхаар: аливаа даалгаврыг шийдэхдээ дээрхи аргуудыг, дээр нь өөрийнхөө байнга ашигладаг аргуудыг бас хослуулан, системтэйгээр ургуулан бодох нь зүйтэй ! Ээдрээтэй даалгаврын шийд олох
•    48. Оновчтой санаа хамгийн их олддог үеүд цэцэрлэгт зугаалж байхад урт лекц сонсож байхад шөнө гэнэт сэрээд спортоор хичээллэж байхад ном, сонин уншиж байхад хурал, цуглаанд сууж байхад өглөө дөнгөж босоод буюу орой орондоо орж байхад Ээдрээтэй даалгаврын шийд олох
•    49. Оновчтой санаа хамгийн их олддог үеүд 00-д байхад усанд орж байхад машин, галт тэрэг буюу автобусанд явж байхад Анхаар: Оновчтой санаа олдсон үед тэр дор нь бичээд авахгүй бол сүүлд нь мартчихаж мэднэ шүү ! Ээдрээтэй даалгаврын шийд олох
•    50. Хичээлийн явцад багш нарынхаа асуулт тавих зарчмуудыг нь судалж илрүүл зарим багш нар нэр томъёо, тоо баримт асуух дуртай зарим нь яг өөрийнхөө хэлснийг хэлүүлэх дуртай зарим нь оюутны өөрийнх нь үгийг сонсох дуртай зарим нь “ЯАГААД”-тай асуулт их тавьдаг зарим нь оюутны санал бодлыг сонсох дуртай Шалгалтын амжилтаа ахиулах
•    51. Шалгалтын амжилтаа ахиулах Янз бүрийн орчинд давт Шалгалтанд авч орох зүйлсээ өмнөө тавьж байгаад давт ( хувцас, үзэг харандаа, азын зоос гэх мэт ) Багшийн өмнө зогсоод ярьж байгаагаар төсөөлөх Шалгалт явагдах өрөөнд давтах Тодорхой эд юмс, үйл явдалтай холбож цээжлэх !
•    52. Байнга давтагддаг алдаагаа өөртөө сайтар тайлбарлаж томоор бичиж, зураад нүдэнд байнга харагдах газраа өлгөчих Шалгалтын амжилтаа ахиулах
•    53. Шалгалтын өмнө тархиныхаа “боловсруулалт”-ын хэсгийг амрааж, тайван бай Шалгалтын амжилтаа ахиулах
•    54. Төгсгөлд хэлэх үг ( захиас ) Англи ( болон бусад гадаад ) хэл сураарай Интернэтийг сайн ашиглаарай Цагаа төлөвлөж сураарай Харилцааны соёлоо дээшлүүлээрэй Өөртөө итгэлтэй, өөдрөг яваарай ! АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА !
 

Нийт сэтгэгдэл: 1
  1. Мишээл /202.21.109.7/ 2017-11-01 17:05:53

    Хувь хүмүүст маш их хэрэгтэй юм байна

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших