Нууц мэдээллийн уурхай

Ой тогтоолтоо хэрхэн сайжруулах вэ

Нийтэлсэн: 2012-02-18 11:19:08

Ой тогтоолт. Энэ тун хачин үзэгдэл гэдэгтэй бүгд санал нийлэх биз. Учир нь ямар нэг зүйлийг цээжлэхэд хэцүү атал тун амархан мартдаг. Өнөөг хүртэл ой тогтоолтын гол зарчмын талаар нэгдсэн нэг онол гараагүй л байгаа юм.

Ой тогтоолт бол хүний сэтгэцийн хамгийн нууцлагдмал зүйл бөгөөд түүнгүйгээр оюун ухааныг хөгжүүлэх ямар ч боломжгүй. Ой тогтоолт нь мэдээллийг боловсруулдаг маш нарийн үйл явц.

Ихэнх хүмүүс өөрсдийнхөө тогтоох чадварт сэтгэл дундуур байдаг хэр нь ой тогтоолтоо сайжруулахад юу хийх шаардлагатайг тэр бүр мэддэггүй юм. Тэгвэл юуны түрүүнд сайн ой тогтоолттой байхад анхаарал онцгой ач холбогдолтой. Ямар нэг зүйлд анхаарлаа маш сайн төвлөрүүлж чадвал бидний тархинд тухайн мэдээлэл илүү тодорхой сууж өгдөг байна. Анхаарал төвлөрөөгүй үед ямар нэг зүйлийг тогтоох боломжгүй болдог. Аль болох олон мэдрэхүй ажиллах тусам анхаарал илүүтэй төвлөрдөг бөгөөд энэ үед бүр жижиг зүйлсийг ч анзаарч тогтоож авдаг юм.

Үүний зэрэгцээ өөртөө ажигч зан чанарыг суулгах нь ой тогтоолтыг сайжруулахад багагүй дэмтэй. Ажигч болохыг хүсвэл дараах энгийн дасгалуудыг хийж байх хэрэгтэй. Тухайлбал, нүдэнд тэр бүр онцгойлон өртөөд байдаггүй эд зүйлс, ном, аяга, үнсний сав, үзэг зэргийг урдаа тавиад хэсэг хугацаанд тайван ажигла. Дараа нь нүдээ аниад тухайн эд зүйлсийн онцлогуудаас санахыг хичээ. Хэмжээ, өнгө, хэлбэр, жижиг чимэглэлээс нь хэл. Дараа нь нүдээ нээж дахин нэг сайтар ажиглаад юуг нь хэлэлгүй орхисноо тодруул. Дээрх дасгалыг юуг ч орхилгүй нэрлэх хүртэл давтаарай.

 Ажигч болгох бас нэг хялбар дасгал бол хэн нэгэн танилынхаа царайг санахыг хичээ. Хамар, нүд, үс болон нүдний өнгө, толгойны хэлбэр, ам гээд жижиг гэлтгүй бүгдийг нь санахыг хичээ. Энэ дасгалыг хийхийн өмнө ядаж нэг боловч танилынхаа гадаад байдлыг тодорхойлж бичээрэй. Дараа нь таны төсөөлөл бодит байдалтай ихээхэн зөрж буйг хараад өөрийн эрхгүй гайхах болно.

Өдөр тутмынхаа амьдралд хэсэг зуур боловч пауз авч байх хэрэгтэй. Пауз, түр завсарлага авах нь эрэгцүүлэн бодох, нөхцөл байдлыг дүгнэх, буруу шийдвэр гаргахаас зайлсхийхэд тустай байдаг юм. Тухайлбал, гэрээсээ гарахын өмнө хэсэгхэн пауз авч, цахилгаан хэрэгслэлээ салгасан эсэх, цонхоо хаасан эсэхийг шалгаж ажиглаж бай.

Нүдний ой тогтоомжоо сайжруул. Үүний тулд ой ухаандаа фото аппараттай байна хэмээн төсөөлөөд эргэн тойрныхоо дүр зургийг өөрт таалагдсан байдлаар нь авч байна хэмээн төсөөлөх хэрэгтэй. Өөрийн сэтгэгдлийг үгээр илэрхийл. Ингэхдээ заавал дуулдахаар чанга хэлэх албагүй. Ингэж төсөөлснөөр тухайн агшин ой тойнд илүү тод буудаг юм.

Та бас тогтоох зүйлээ ангилж бай. Тухайлбал, урлагийн бүтээлүүдийг тогтоох шаардлагатай бол хийсэн материал, өнгө, хэмжээ, үнэ гэх зэргээр ангилах хэрэгтэй.

 Заримдаа ямар нэг зүйлийг тун амархан тогтоочихдог бөгөөд энэ нь таны мэдлэгийн хүрээнээс хамаардаг байна.

Аливаа зүйлийг тогтоох хамгийн ашигтай аргын нэг бол давталт. Тухайлбал ямар нэг чухал материалыг долоо хоногийн дараа эргэн санах шаардлагатай бол яах хэрэгтэй вэ. Үүний тулд анх уншсанаасаа хойш хорин минутын дараа дахин нэг хар. Түүнээс хойш найман цагийн дараа, цаашлаад нэг хоногийн дараа гэх мэтээр дахин давтан унших хэрэгтэй.

Ой тогтоолт сайтай байхад бас зөв хооллолт маш тустай. Тархины эд эсүүдийн тогтоох чадварыг сайжруулахад ханаагүй тосны хүчил зайлшгүй шаардлагатай. Ханаагүй тосны хүчил нь тархины цусан хангамжийг сайжруулахын зэрэгцээ, тархины эд эсэд илүү тэжээл болдог.

 Харин ханаагүй тосны хүчил нь ургамлын тос, шош, олив, наранцэцгийн тос, самар, үрэнд баялаг агуулагддаг.

Үүнээс гадна хүрэн манжин, лууван, будаа, загасанд их байдаг нүүрс ус ч тархины үйл ажиллагаанд онцгой чухал үүрэгтэй.

 Мөн төмөр, магни, цинк зэрэг микро элэментүүд, А, В, Е аминдэмүүд ч тустай.

 Нас ахих тусам хүний ой тогтоолт огцом мууддаг. Энэ нь тархинд явагддаг жам ёсны үзэгдэл бөгөөд мэдээллийг бүрэн төгс хүлээж авах чадварт нөлөөлдөг аж.

 Харин сүүлийн үед ой тогтоолттой холбоотой хүндрэл нь залуу хүмүүс тэр дундаа эмэгтэйчүүдийн дунд илүү их ажиглагдах болсон байна.

 Ой тогтоолт муудах явц ийнхүү залуужиж буйн гол шалтгаан нь стресс, сэтгэлийн дарамт, хэт ядрах явдал гэнэ. Мөн жил ирэх тусам бидний амьдарч буй орчны мэдээллийн урсгал улам бүр нэмэгдэх болсонтой ч холбож үзэх хэрэгтэй. Юу гэвэл энэ их мэдээллийг хүмүүс өдөр бүр хүлээн авч, санаатай бас санаандгүйгээр ой ухаандаа тогтоон авч байдаг.

Иймд сэтгэл зүйчид залуу болон дунд насны хүмүүст зориулж өөрийнхөө ой тогтоолтыг хэрхэн сайжруулах тал дээр 8 ашигтай зөвлөгөөг боловсруулан гаргажээ.

 Зөвлөгөө.

Нэг: Ой ухаанаа хэт их ачааллах хэрэггүй. Үүний тулд хуанль, электрон сануулга ашигла. Бас дэлгүүрээс юм худалдан авах бол тухайн зүйлийнхээ нэрсийг жагсаан бич. Бас утасны лавлах, хаягийн жагсаалтыг ашигла. Гэртээ гэхэд, түлхүүр, гар утас, цаг гээд өдөр тутам хэрэглэдэг эд зүйлсээ байнга тавих байрлалыг тусгайлан гарга.

Хоёр: Бодол санаагаа цэгцэлж байх хэрэгтэй. Ялангуяа шинэ мэдээллийг авахдаа товч, гол хэсгийг нь л тогтоож ав.

Гурав: Аливаа мэдээллийг баттай тогтоож авахын тулд ой тогтоолтын бүх л аргыг хэрэглэ. Ингэхдээ аль болох мэдрэмжээрээ бас утгыг нь холбож бодохыг хичээгээрэй.

 Дөрөв: Зайлшгүй тогтоох ёстой мэдээллийг дахин давтан олон удаа унш. Илүү хялбар арга нь уг мэдээллийг өөр хэн нэгэнд давтан ярих явдал. Тухайлбал, ярилцагч шинэ танилынхаа нэрийг дахин мартахааргүй тогтоож авахыг хүсвэл яриан дундаа түүнд хандан нэрийг нь давтан хэлэх хэрэгтэй.

 Тав: Завсарлага авч бай. Нэг зүйлийг богино хугацаанд олон арав дахин давтсан бол цаг хэртэй түүнээс хөндийрч амрах хэрэгтэй. Ингэж амарсныхаа дараа эргээд тухайн зүйлээ дахин уншиж, судла.

 Зургаа: Аливаа данс тооцоог тогтоох шаардлагатай бол ямар нэг код, томьёолол зохио. Ингэвэл илүү хялбар цээжлэгдэх болно.

Долоо: Ой тогтоолтыг сайжруулах курс, дамжаанд сууж байх хэрэгтэй. Ингэхдээ энэ чиглэлийн судлаач, эмч нарын явуулдаг дамжааг сонговол илүү үр дүн сайтай байх болно.

 Найм: Аль болох их амарч, бие болон сэтгэл санааны тайвширлыг олж байх хэрэгтэй. Үүний тулд шөнө нойроо сайн авах, амралт ажлаа зөв зохицуулах шаардлагатай. Ингэж чадвал амралт нь таны ой тогтоолт сайжрахад эерэг нөлөө үзүүлнэ.

 

NUUTS.MN С.Хажидмаа

 

Нийт сэтгэгдэл: 1
  1. Sherlyn /46.161.14.99/ 2018-11-01 09:21:23

    I hate my life but at least this makes it bebaarle.

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших