Нууц мэдээллийн уурхай

Улаанбаатар хотын дэд бүтцийг хөгжүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд ОУСК-тай хамтран ажиллана

Нийтэлсэн: 2021-09-29 04:03:47

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Олон улсын санхүүгийн корпорац /ОУСК/-ын Ази, Номхон далайн бүсийн дэд ерөнхийлөгч Альфонсо Гарсиа Мора нар хотын тогтвортой дэд бүтцийн хөгжилд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын баримт бичигт гарын үсэг зурлаа. Цахим хэлбэрээр явагдсан тус гарын үсэг зурах үйл ажиллагааг ОУСК-аас Монгол Улсад суух суурин төлөөлөгч Руфат Алимарданов удирдан явуулсан юм.

Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд Улаанбаатар хотын ногоон, дижитал шилжилтийг дэмжих зорилгоор хоёр тал хамтран хөрөнгө оруулалтын боломжуудыг тодорхойлох, орчин үеийн дэвшилтэт дэд бүтцийн байгууламжуудад оруулах хувийн санхүүжилтийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар  уг санамж бичгийн талаар “Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталсантай холбогдуулан нийслэлийн өмнө тулгамдаж буй олон асуудлыг эрх зүйн талаас нь дэмжих боломж бүрдэж байгаа. Түүнчлэн тус хуулийн хүрээнд хотын дүрэм журам, норм, стандартыг тогтоох шаардлагатай.  Тиймээс энэ удаагийн санамж бичгийг байгуулсан нь нийслэл хотын дүрэм журам, норм стандарт, дэд бүтэц, ногоон байгууламж зэрэг бүтээн байгуулалтуудтай уялдсан санхүүгийн томоохон дэмжлэгийг босгох суурь нөхцөл бүрдэх юм. Жишээлбэл, концессын гэрээгээр хийх томоохон ажлуудыг зохицуулах зохицуулалтыг оруулах, Улаанбаатар хотын хөгжлийн бондыг гаргахад техникийн туслалцаа үзүүлэх төдийгүй хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд ч уг харилцан ойлголцлын санамж бичиг чухал нөлөө үзүүлнэ гэж харж байна” хэмээлээ. Түүнчлэн уг харилцан ойлголцлын санамж бичгийг цаг үеэ олсон, Улаанбаатар хотын хувьд тун олзуурхууштай, томоохон дэвшил гарах алхам хэмээн онцлов.

ОУСК-аас Монгол Улсад суух суурин төлөөлөгч Руфат Алимарданов “ОУСК-аас нийслэл хотуудын дэд бүтэц болоод бусад тулгамдсан асуудлыг санхүүжүүлэх санхүүжилтийн хөтөлбөрүүдэд идэвхтэй оролцсоор ирсэн. Улаанбаатар хотын хувьд анх удаа томоохон төсөл хөтөлбөрийг хоёр талын хамтын ажиллагааны санамж бичгээр төлөвлөн байгууллаа. Улаанбаатар хот тун зоримог төлөвлөгөө, асуудлуудыг дэвшүүлснээрээ онцлогтой. Тухайлбал, дэд бүтцээ хөгжүүлэх, ногоон дэд бүтэц, тогтвортой дэд бүтцийг байгуулах зэргээр төлөвлөгөө гаргасан. Уг төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд тогтвортой, олон тулгуурт, найдвартай санхүүжилт шаардлагатай болсон тул ОУСК-аас Улаанбаатар хотыг дэмжин ажиллахаар уг санамж бичгийг байгууллаа” хэмээв.

ОУСК нь Дэлхийн банк группийн гишүүн бөгөөд хөгжиж буй зах зээлд хувийн хэвшлийг дэмжин ажилладаг, дэлхийн хамгийн том хөгжлийн байгууллага юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших