Нууц мэдээллийн уурхай

Цар тахлын хуулийг сунгавал ХУУЛЬ ЗӨРЧИНӨ

Нийтэлсэн: 2021-06-24 04:24:09

Цар тахалтай тэмцэхтэй холбоотой зарим асуудлыг зохицуулах үндэслэл болгож УИХ-аас “КОВИД-19-ын хууль”-ийг өнгөрсөн онд баталсан.

Хуулийн бүтэн нэр нь Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль.

Хуулийг 2020 оны 04 сарын 29 – ний өдөр батлахдаа 2020 оны 12 сарын 31 – ний өдөр хүртэл үйлчлэх хугацаатай баталсан бөгөөд, хуулийн үйлчлэх хугацааг сунгахад хязгаарлалт тавьсан заалт буюу нөхцөлтэйгөөр баталсан юм.

Тухайлбал, тус хуулийн 18.2 дугаар заалтад зааснаар уг хуулийн УИХ зөвхөн 1 удаа 6 хүртэл сараар сунгах боломжтой байхаар хуульчилсан. Үүний дагуу, УИХ энэ “боломж”-оо эдэлж уг хуулийг 2020 оны 12 сарын 31-ний өдөр хуулийг 1 удаа 6 сараар сунгаснаар энэ хууль нь 2021 оны 06 сарын 30-ны өдөр хүртэл хэрэгжих болсон билээ.

КОВИД-19-ын хуулийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр сунгах үедээ УИХ зарим нэмэлт, өөрчлөлтийг оруулсан.

Харамсалтай нь хуулийг ийнхүү сунгахдаа УИХ хууль зүйн талаасаа нэг “бүдүүлэг” алдаа гаргасан. Тодруулбал, тэд “нэг удаа зургаа хүртэл сараар сунгана” гэх хязгаарлалт тогтоосон заалт болох 18.2 дугаар заалтыг хуулиас хасан баталсан байна.

18 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хугацаа
18.1.Энэ хууль 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл үйлчилнэ. 
18.2.Энэ хуулийн 18.1-д заасан хугацааг Монгол Улсын Их Хурал зургаа хүртэл сараар нэг удаа сунгаж болно.

УИХ-ын энэ оруулсан нэмэлт өөрчлөлт нь КОВИД-19-ын анх батлах үед танилцуулсан уг хуулийн үзэл баримтлалтай харшилна гэж үзэж болох юм.

Учир нь, энэ хуулийг батлахад өргөн барьсан үзэл баримтлалд энэ хуульд болон энэ хуулиар тогтоож буй хязгаарлалтууд нь тодорхой хугацаанд л хэрэгжих ёстой гэдгийг тусгаж өгчээ. Яагаад гэвэл, Үндсэн хуулиар баталгаажсан, Олон улсын гэрээ, конвенцуудаар баталгаажуулсан хүний баталгаатай эрхэд халдах энэ эрхүүдийг хязгаарлахаар гарч буй хууль нь зөвхөн тодорхой хугацаанд л хэрэгжих ёстой юм. Засгийн газар дур зоргоороо энэ хуулийг сунгах төсөл санаачилж болохгүй, Улсын их хурал ч энэ хуулийг үзэл баримтлалынх нь дагуу анх баталсан хугацааны хязгаарлалтаас нь хэтрүүлэн сунгаж болохгүй юм.

Хуулийн үзэл баримтлалын хоёр дугаар хэсгийн 2 дахь заалт:

“... Түүнчлэн хүний зарим эрх, эрх чөлөөг хязгаарлах зохицуулалтыг Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 4, 5 дугаар зүйл, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактын 4, 5 дугаар зүйлд тус тус нийцүүлж тодорхой хугацаа, хүрээтэй тусгах, хамгийн бага, зайлшгүй хязгаарлалтыг сонгон хэрэглэх, цар тахлын эрсдэлийн хэр хэмжээнд нийцсэн, аливаа ялгаварлан гадуурхалт, доромжлолоос ангид байх шаардлагыг хуульчлах”.

Засгийн газраас өргөн барьсан КОВИД-19 – ийн хуулийн хугацааг сунгах саналд тусгагдсан зарим “ноцтой” заалтуудыг дурдвал “хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргаа байгуулах” болон “эрүүл мэндийн даатгалын санд төвлөрсөн мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах” эрх хэмжээг Засгийн газар өөртөө олж авахыг санаархаж байна. Хуульд нэмэлтээр оруулахаар санал гаргасан энэ хоёр заалтыг бүрэн эхээр нь доор оруулав.

7 дугаар зүйл.Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээ

“7.4. Ашигт малтмал, газрын тосны экспорт, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх зорилгоор хилийн боомтын хяналт, хил орчмын тээврийн зохицуулалт, эрүүл ахуй, аюулгүй байдал болон орон нутгийн засаг захиргааны байгууллагуудын ажлын уялдаа холбоог нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах чиг үүрэг бүхий Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргаа (цаашид “Захиргаа” гэх)-г байгуулна.”

“7.1.37.Коронавируст халдвар /КОВИД-19/-ыг илрүүлэх, оношлох, эмчлэх, тусламж үйлчилгээ үзүүлэх зорилгоор Эрүүл мэндийн даатгалын санд төвлөрсөн мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах, үүнтэй холбоотой журам батлах.”

Түүнчлэн, энэ КОВИД-ын хуулийн дагуу төрийн албанд аливаа хүнийг ямар нэгэн шалгалт, шалгуургүйгээр томилж байгаа билээ. Энэ нь ч мөн адил Засгийн газар, зарим улс төрчдийн энэ хуулийн хугацааг сунгах гэж зүтгээд буй шалтгаан байж болох юм. Тухайлбал, УИХ гишүүн М.Оюунчимэгийн хүүхэд энэ заалтын дагуу төрийн албан томилогдсон байсан тухай мэдээг бид бүгд харсан билээ.

Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар “хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”. Тийм ч учраас Засгийн газар, УИХ хуулиа дээдлэн ажиллах учиртай. Эс бөгөөс Засгийн газар, УИХ-ын үйл ажиллагааг Үндсэн хууль зөрчсөн гэж үзнэ.

Цаг үе, нөхцөл байдлын шаардлагаар КОВИД-19-тай холбоотой асуудлыг зохицуулсан хууль байх шаардлагатай байж болохыг үгүйсгэхгүй. Харин, ийнхүү хуульд зарчмын шинжтэй өөрчлөлт хийж, хуулийг анх батлах үеийн үзэл баримтлалаас нь өөр буюу үзэл баримтлалыг нь зөрчсөн буюу харшилсан байдлаар хуулийн хугацааг сунгаж болохгүй.

Тийм учраас, КОВИД-19-ын хуулийн хугацааг нь сунгаж, бусад нэмэлт өөрчлөлт оруулах гэсэн Засгийн газрын саналыг УИХ хүлээж авахгүй байх нь зүйтэй.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших