Нууц мэдээллийн уурхай

Монгол Улс “Бизнес ба Хүний эрх” хөтөлбөрийг хэрэгжүүлэх Азийн долоон улсад багтжээ

Нийтэлсэн: 2021-04-30 01:48:56

 

2011 онд НҮБ-ын Хүний Эрхийн Дээд Комиссарын Газраас хариуцлагатай бизнесийн зарчмуудыг дэмжих зорилгоор хүний эрхийг хамгаалах төрийн үүрэг, бизнесийн байгууллагын хүний эрхийг хүндэтгэх хариуцлага, зөрчигдсөн эрхийг сэргээх механизм гэсэн гурван тулгуур бүхий “НҮБ-ын Бизнес ба Хүний эрхийн удирдах зарчмууд”-ыг гаргасан.

2020 оноос эхлэн Ковид-19 цар тахлын нөлөөгөөр Монгол Улс болон дэлхийн олон улс оронд төр, нийгэм, бизнесийн хүрээнд хүний эрх зөрчигдөх явдал ихэсч байгаад цаг алдалгүй анхаарч шийдвэрлэх шаардлага тулгарч байна.

Тэгвэл өнөөдөр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Европын Холбооны санхүүгийн дэмжлэгтэйгээр Гадаад харилцааны яам, Бангкок дахь НҮБХХ-ийн Бүсийн төвтэй хамтран хэрэгжүүлж буй “Бизнес ба Хүний эрх: Хамгаалах, хүндлэх, сэргээх механизмаар дамжуулан эдийн засгийн өсөлтийг дэмжих нь” хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа.

Ирэх гурван жилд хэрэгжих энэхүү хөтөлбөр нь “Бизнес ба Хүний эрхийн Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө” боловсруулах, хэрэгжүүлэх ажилд дэмжлэг үзүүлэх замаар НҮБын Бизнес ба Хүний эрхийн удирдах зарчмыг Монгол Улсад нэвтрүүлэх үйл явцыг дэмжих зорилготой.

Түүнчлэн хөтөлбөрийн хүрээнд төр, төрийн бус байгууллага, хүний эрхийг хамгаалагчид, иргэний нийгэм, бизнесийн холбоод, худалдаа аж үйлдвэрийн танхимууд зэрэг оролцогч талын мэдлэг, мэдээлэл, чадавх, оролцоог дээшлүүлэхэд чиглэж ажиллана.

Нээлтийн үеэр НҮБХХ-өөс “Хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээний гарын авлага”, “Хүний эрхийн магадлан шинжилгээ:Ковид-19 цар тахлын үед бизнесийн байгууллага өөрийгөө үнэлэх түргэвчилсэн сорил” зэрэг бизнесийн байгууллагад зориулсан хүний эрхийн гарын авлагыг танилцууллаа.

Мөн хөтөлбөрийн хүрээнд хүний эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагуудыг дэмжих зорилготой жижиг төслийн тэтгэлэгт уралдаан 2021 оны 5 дугаар сарын 7 хүртэл зарлагдаад байна.

Хүний эрхийг хүндлэн дээдэлснээр бизнес эрхлэгчид олон улсын хүний эрхийн гэрээ конвенцийн хэрэгжилтийг үндсэн болзол, шаардлагаа болгодог Европын Холбооны GSP+ зэрэг тогтвортой хөгжил, сайн засаглалыг хөгжүүлэхэд чиглэсэн олон улсын эдийн засгийн хөшүүрэг хөтөлбөрт хамрагдан, эдийн засгийн ач тус хүртэх, улмаар урт хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулах боломж нэмэгдэх ач холбогдолтой.

НҮБХХ-ийн Орлогч Суурин төлөөлөгч Нашида Саттар хөтөлбөрийн нээлтийн үеэр хэлсэн үгэндээ хүний эрхийн эдгээр зарчмыг хэрэгжүүлэх, түүний дотор бизнесийн үйл ажиллагаанаас үүдэн зөрчигдсөн хүний эрхийг сэргээх шүүхийн болон шүүхийн бус механизмыг бүрдүүлэхэд талуудын хамтын ажиллагаа, оролцоо шаардлагатай байгааг онцлон дурьдав.

“Хүний эрхийн эдгээр зарчмын хэрэгжилтийг олон улсад сайжруулах замаар Европын Холбоо бизнесийн байгууллагууддаа таатай орчин бий болгох, мөн хүний эрхийн зөрчлээс урьдчилан сэргийлэх, зөрчлийг шийдвэрлэх механизмыг сайжруулахын төлөө ажиллах болно” хэмээн Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын Дэд Тэргүүн Марко Ферри хэллээ.

Мөн тэрбээр Монгол Улс эдгээр зарчмыг хэрэгжүүлэх Үндэсний төлөвлөгөөгөө батлах дараагийн улс болно гэдэгт итгэж байгаа гэдгээ илэрхийлээд Европын Холбоо энэ үйл явцад дэмжлэг үзүүлж, мэдлэг туршлагаа хуваалцахад бэлэн байна гэсэн юм.

 

Эх сурвалж: НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр

 
 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших