Нууц мэдээллийн уурхай

Л.НАРАНБААТАР: Х.БАТТУЛГЫН ГАЙГААР МОНГОЛЧУУД 10 ТЭРБУМ АМ ДОЛЛАРОО АЛДСАН

Нийтэлсэн: 2021-02-10 04:19:48

 

Одоогоос 8 жилийн өмнө Энержи Ресурс компани Ухаа худаг –Гашуун сухайтын төмөр замыг 2012 оны сонгуулийн өмнө барихаар болж, ажлаа эхэлчихсэн явж байсныг зогсоож, төрд авав. 2013 онд энэ замыг Монголын төмөр зам компани барих болж, “Чингис бондоос” 280 сая доллар зарцуулсан боловч овоолсон шорооноос хэтрээгүй. Асуудлын гол нь төмөр замыг хэн, яаж тавих биш өргөн, нарийн царигийн мэтгэлцээн болж өрнөв. УИХ 2014 онд нарийн царигаар барих тогтоол гарсан ч, эдүгээ нууц тендерт ялсан “Бодь Интернэшнл” компани яагаад ч юм, өргөн царигаар барьж байна. Овоолсон шороо үлдээсэн ажлыг хариуцаж байсан сайд нь эдүгээ Монгол Улсын Ерөнхийлөгч болчихсон сууж байна. Хэрвээ тухайн үед Х.Баттулга гэдэг хүн төмөр замыг гацаагаагүй бол, өргөн нарийн цариг ярьж, нарийн төмөр замаар хятадууд ороод ирнэ, хаана төмөр зам барих гэж байгаагаа нууна гэх мэтээр улс төржүүлэн энгийн иргэдийг айлгаж ичээгээгүй бол, монголчууд төмөр замаа барьчихсан байсан бол ямар их ашиг олж болох байсныг эдийн засагч Л.Наранбаатар судалжээ.

Тэрээр “Эрдэнэс тавантолгой компани авто замаар 65 сая тонн нүүрс зөөвөрлөн борлуулж байгаа. Хэрвээ төмөр зам ашиглалтад орчихсон байсан бол, Эрдэнэс тавантолгой компанийн олборлолт жил бүр 30 сая тонноор нэмэгдэж нийтдээ 200 сая тонн нүүрс борлуулах боломжтой байлаа.  Хэрвээ Эрдэнэс тавантолгой компани нүүрсний борлуулалтаа 200 саяд хүргэж чадсан бол МУ-ын Засгийн газар өөрийн эзэмшлийн 85 хувийн хувьцааны ноогдол ашигт 7.4 тэрбум ам.доллар авч,  нөөц ашигласны болон  бусад татвар татааст 2.7 тэрбум доллар Монголын дансанд орох байлаа. Эрдэнэс таван толгойн хувьцаа эзэмшдэг  2 сая 200-аад мянган иргэн, 200 гаруй аж ахуй нэгж 1.9 тэрбум ам долларын ноогдол ашиг авах байлаа.  Товчоор хэлэх юм бол Эрдэнэс тавантолгойн компани төмөор замаар нүүрсээ зөөн борлуулсан бол Монгол Улсад  10 тэрбум ам доллар орж ирэх боломжтой байсан хэмээн мэдэгдэж байна.

Х.Баттулгын гацаасан энэ төмөр замаас орж ирэх 10 тэрбум ам доллароор юу хийж болох байсан бэ?

  1. Алдагдсан 10 тэрбум доллароор юу хийж болох вэ?

Энэ талаар эдийн засагч Л.Наранбаатар тун сонирхолтйо судалгаа гаргасан байна.

Өрх бүрт 32 сая төгрөг олгох боломжтой 

  • Монгол Улс нүүрс тээвэрлэх төмөр замтай болохыг тухайн үедээ хамгийн их эсэргүүцэж, УИХ-ын даргад хүртэл захидал бичиж байсан хүн бол тухайн үеийн УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд Х.Баттулга. Өнөөдөр Х.Баттулга Ерөнхийлөгч өрх бүрт сая төгрөг өгье хэмээн уриалж байгаа. Хэрвээ Х.Баттулга гэдэг хүн тухайн үед төмөр замын ажлыг гацаагаагүй байсан бол нэг өрхөд 1 сая бус 32 сая төгрөг өгөх боломжтой байв.

Улаанбаатарын гэр хорооллын бүх өрхөд 70 мкв орон сууц үнэ төлбөргүй олгох боломжтой байв

  • Улаанбаатар хотын гэр хороололд 250 мянган өрх амьдардаг. Тэгвэл утаа, тортог, тоос шороо, ундны усны хомсдол дунд амьдарч байгаа 250 мянган өрхийг орон сууцжуулах бүрэн боломжтой байлаа. Айл бүрт нэг мкв-т нь 1.750 000 төгрөгийн үнэтэй 70 мкв орон сууцанд үнэ төлбөргүй оруулах хэмжээний мөнгө алдагдсан бболомж болон алга болжээ.

              14 000 мянган цэцэрлэг барих мөнгө салхинд хийсчээ

  • Монгол Улс 2020 онд нийтдээ 50 гаруй сургууль, цэцэрлэг ашиглалтад оруулж түүхэндээ боловсролын салбарт хамгийн их бүтээн байгуулалт хийсэн. Тэгвэл Төмөр замын нөлөөгөөр орж ирэх байсан 10 тэрбум доллароор 14 000 хүүхдзийн цэцэрлэг барих боломжтой байв.

  100 000 залуу дэлхийн топ 5 их дээд сургуульд суралцах төлбөр

  • Боловсрол бол бидний ирээдүй гэж манай улс төрчид тунхаглан зарладаг. Тэгвэл төмөр зам бариад 10 тэрбум ам доллар ороод ирсэн бол энэ мөнгөөр сурах хүсэл эрмэлзэл дүүрэн байгаа 100 000 залуучуудыг дэлхийн топ гэгдэг Стэнфорд , Харвард, Кембриж, Оксфордийн их дээд сургуульд сургах боломжтой байв.

2 сая 200 мянган иргэн бүр  1 883 503 төгрийн хувьцааны ноогдол ашиг авах боломжтой байв

  • Өнгөрсөн жилээс эхлэн Монголчууд Эрдэс таван толгой хувьцааны ноогдол ашиг хүртэж эхлээд байгаа. Нэг хүнд 90 000 төгрөгийн ноогдол ашиг олгогдож, эх орны хичиш хэмээн Монголчууд баярласан. Хэрвээ төмөр зам тавигдсан байсан бол хувцаа эзэмшигч 2 сая 200 мянган хүн тус бүр 1 883 503 төгрөгийн хувьцаа хүртэх байжээ.
Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших