Нууц мэдээллийн уурхай

Ц.Туваан: Иргэдийн хувийн мэдээллийг нууцлах, эх орондоо буцаж ирэх эрхийг баталгаажуулна

Нийтэлсэн: 2020-12-24 02:17:53

 

УИХ-ын гишүүн Ц.Туваан, Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулахаар төсөл өргөн барилаа. 

УИХ-аас 2020 оны дөрөвдүгээр сард баталсан дээрх хуулийн үйлчлэлийг сунгаж, зарим зохицуулалтыг илүү тодорхой болгох, нарийвчлах, нэмж тусгах хэрэгцээ шаардлага байна гэж үзэж, энэхүү хуулийн төслийг боловсруулсан байна.

Хуулийн төсөлд:

1. Эх орондоо буцаж ирэх хүсэлт гаргасан Монгол Улсын иргэдийг тухайн улс дахь өвчлөлийн тархалт, эрсдэл, шууд нислэгийн боломж зэрэг бусад нөхцөл байдлыг үл харгалзан татан авах ажлыг шуурхай зохион байгуулах, гадаад улсад байгаа Монгол Улсын иргэний эх орондоо буцаж ирэх, улсын хилээр нэвтрэх (орох) үндсэн эрхийг баталгаатай эдлүүлэх;

2. Цар тахлын халдвараар өвчилсөн, өвчилсөн байж болзошгүй хүний хувийн мэдээллийн нууцлалыг хамгаалах, тухайн хүний хувийн болон гэр бүлийн нууц задрах, нийгмийн зүгээс ялгаварлан гадуурхалтад өртөх, гутаан доромжлуулах, цаашлаад тухайн хүний халдашгүй байдалд аюул учрах эрсдэл үүсгэхгүй байх зарчмыг баримталж ажиллах үүргийг хуульчлах;

3. Монгол Улсын Засгийн газраас цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр гаргасан, Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, энэ хуульд нийцээгүй шийдвэр, арга хэмжээг УИХ-аас нэн даруй хүчингүй болгох, эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтны хууль бус шийдвэр, арга хэмжээ нь гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй буюу хүчин төгөлдөр бус байх, хүчин төгөлдөр бус шийдвэр, арга хэмжээг нийтээр дагаж мөрдүүлснээс үүсэх үр дагаврыг тухайн шийдвэр, арга хэмжээг гаргасан байгууллага, албан тушаалтан хариуцан арилгах;

4. Сонгуулийн тухай хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулах үеийн олон нийтийг биечлэн хамруулах арга хэмжээ нь Коронавируст халдварын (Ковид-19) цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэлд хамаарахгүй байх;

5. Бүх шатны сургалтын байгууллагын оюутан, сурагчдын дотуур байрны төлбөрийг сургалтын төлбөрийн нэгэн адил өмчийн хэлбэр үл харгалзан хөнгөлөх, дараагийн төлбөрт шилжүүлэх;

6. Цар тахлын үед хязгаарлагдаж болзошгүй иргэдийн өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах үндсэн эрхийг хөндөхгүй байх, уул эрхийг баталгаатай эдлүүлэх үүднээс цар тахлын үед өмгөөлөгчийн ажиллах журмыг батлах, иргэний эрх, эрх чөлөөний баталгааг дордуулахгүйгээр хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээг цахимаар хүргэх;

7. Иргэд цар тахлын үед шаардлагатай эмнэлгийн тусламж, үйлчилгээг үнэ төлбөргүй авах;

8. Ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр хойшлуулах, зээлийн гэрээний хугацааг сунгах асуудлыг Монголбанк, Засгийн газартай хамтран хэрэгжүүлэх;

9. Коронавируст халдварын (Ковид-19) цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах үйл ажиллагааны санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхойлох, эх үүсвэрийг Засгийн газрын тусгай санд байршуулах, сангийн хөрөнгийг хуульд зааснаас өөр зориулалтаар зарцуулахыг хориглох;

10. Коронавируст халдварын (Ковид-19) цар тахлын үндэсний цахим мэдээллийн сан ажиллуулах, уг цахим мэдээллийн санг бүрдүүлэх, ашиглах журмыг Засгийн газар батлах зэрэг зохицуулалтуудыг тусгасан байна.

Төсөл батлагдснаар, цар тахлын үед иргэдийг ялгаварлан гадуурхаж, гутаан доромжлуулахаас  хамгаалах боломж бүрдэнэ. Мөн оюутан сурагчдын дотуур байрны төлбөрийн асуудлыг шийдэх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, шаардлагатай эмнэлэгийн тусламж үйлчилгээнд үнэ төлбөргүй хамрагдах эрхийг баталгаажуулна.  Үүнээс гадна зээлийн эргэн төлөлттэй холбоотой санхүүгийн бэрхшээлийг шийдвэрлэхэд бодлогоор дэмжих, цар тахалтай тэмцэх санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхой болгох ач холбогдолтой гэж УИХ-ын гишүүн Ц.Туваан хэллээ.  

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших