Нууц мэдээллийн уурхай

Х.БАТТУЛГА: БУЛГАНЫХАН ХӨГЖИЛ ДЭВШИЛДЭЭ АНХААРАХ ЦАГ БОЛЖЭЭ

Нийтэлсэн: 2020-10-12 03:29:01

 

"Сүүлийн 30 жил хөдөө аж ахуйн салбар ямар ч бодлогогүй мартагдаж явж ирсэн. 60 оны сүүлээс 80-аад оны эхэн хүртэл аж үйлдвэрийн комбинаттай байсан. Дотооддоо гутал үйлдвэрлэж, арьс шир, ноос ноолуураа бүгдийг боловсруулдаг байсан. Байсан зүйлээ сэргээх гэж ярьж байна. Хүнс, хөдөө аж ахуйн сайд байхдаа 10 сая ширхэг арьс боловсруулах буюу Дархан-Уул аймагт барьж байгаа үйлдвэрийг санаачлаад эхлүүлсэн. Энэ бол Дарханы үйлдвэр биш 21 аймаг, 330 суманд салбар байгуулаад суманд анхан шатны боловсруулалт, аймгуудын төвд дараагийн шатны боловсруулалт хийнэ. Эцэст нь Дарханд арьс, ширийг бүрэн боловсуулах том экспортын үйлдвэр юм. Үүнийг санаачлаад явж байна.

Говийн бүсийг эзэнжүүлэх, малжуулах, усжуулах ажлыг хийхийн тулд эхлээд төмөр замын бодлого батлуулсан. Төмөр замаар зүүн бүсийг холбох төсөл маш амжилттай хэрэгжиж байгаа. Үүн дээр зэвсэгт хүчин болон залуучууд гээд 6000 орчим хүн ажиллаж байна. Дандаа монгол залуучууд инженерүүд ажиллаж байгаа. Монголчууд хийж бүтээж чаддагийг харуулж, оюун санааны том өөрчлөлт авчирч байна.

Зүүн аймаг, төвийн бүсийг төмөр замаар холбоод түүнийг дагаад усан хоолой, цөөрмийг байгуулж эхэлсэн. Анх удаа усны агентлагтай боллоо. Төр усны асуудалд анхаарал тавьж байгаагийн илрэл. Баруун аймгийг холбож байгаа төмөр зам бол хоёр хөршийг холбох транзит зам байх юм.

Булган аймаг хөгжлөөрөө аймгуудаасаа хоцорсон байна. Алдартнууд төгссөн сургууль нь спорт заалгүй, аймгийн төв нь томоохон зочид буудал байхгүй байна. Анхдагчууд хөгжил дэвшилдээ анхаарах цаг болжээ" гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Булган аймагт томоохон зочид буудал, “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийг спорт заалтай болгох асуудлыг шийдэхээ амаллаа. Булган аймагт зочид буудал барихыг МХАҮТ-ийн Ерөнхийлөгч О.Амартүвшинд хариуцуулав.

Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтын төгсгөлд мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлд онцгой анхаарахыг мөн санууллаа.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших