Нууц мэдээллийн уурхай

​’Рио Тинто’ болон ‘Оюутолгой’ компанийн санхүүжилтээр PCR оношилгооны дөрвөн лаборатори байгуулна

Нийтэлсэн: 2020-10-01 05:37:38

 

“КОВИД-19” цар тахалтай тэмцэх, цар тахлын нийгэм, эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор “Рио тинто” компанийн Монгол дахь салбар, “Оюу толгой” ХХК хамтран “Оношилгоо, зайн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх төсөл”-ийг санхүүжүүлэхээр болжээ. Төслийн хүрээнд талууд Монгол Улсад 602 мянган ам.доллар буюу 1.7 тэрбум төгрөгтэй дүйх буцалтгүй тусламжийг НҮБ-ын Хүн амын санд олгосон. НҮБ-ын Хүн амын сан нь Эрүүл мэндийн яамны дэмжлэгтэйгээр энэхүү хандивыг дараах хоёр үндсэн чиглэлд зарцуулна. Нэгдүгээрт, Монгол улсын оношилгооны хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд БНХАУ-тай хиллэдэг аймгууд болох Дорноговь, Өмнөговь, мөн Улаанбаатар хотод нийт 4 PCR буюу Полимеразийн гинжин урвалын лабораториудыг байгуулна. Хоёрдугаарт, тогтмол эмчийн хяналтад байх шаардлагатай иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээг тасалдуулахгүйн тулд анхан шатны эрүүл мэндийн төвүүд дээр телемедицин буюу зайн тусламж үйлчилгээг нэвтрүүлнэ.

1. Оношилгооны чадавх нэмэгдэнэ. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Яармаг дахь Нийслэлийн Эх, хүүхдийн нэгдсэн эмнэлэг, Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэгт оношилгоо үйлчилгээний нэгж байгуулах юм.

-Дээрх эмнэлгүүдэд тус бүр гурван ширхэг термо-циклийн төхөөрөмж

-PCR буюу Полимеразийн гинжин урвалын дөрвөн лаборатори

-ДНХ-тэй ажиллах бичил хурилтуур

-Цельсийн -70 градусын дөрвөн ширхэг хөлдөөгч

-ДНХ, РНХ ялгах төхөөрөмж

-“COVID-19” праймер ПГУ-ийн урвалжаар хангах юм. Харин лабораторид ажиллах боловсон хүчинг Европын холбооны санхүүжилтээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран сургаж бэлдэх аж.

2. Зайн оношилгоо, эмчилгээ сайжирна. Мэргэжлийн эмчийн байнгын үзлэгт орох шаардлагатай хүмүүсийн эрүүл мэндийг хамгаалах нөхцөл бүрдэх юм.  Анхан шатны эмнэлгүүдийн нийт 86 эмчийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээг алслагдсан бүсийн иргэдэд хүрч үзүүлэхэд шаардлагатай эрүүл мэндийн багаж, хэрэгслийн багц ба нарийн мэргэжлийн эмч нартай зайнаас холбогдон програм хангамжаар хангах, иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр сургалтад хамруулах юм байна.

Энэхүү үйл ажиллагааг санаачлан зохион байгуулж, дэмжлэг үзүүлж буй байгууллагуудын төлөөлөгчдийн сэтгэгдлийг хүргэе.

“Рио Тинто” ХХК-ийн Монгол дахь салбарын Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Х.Амаржаргал “Манай компани ажилчдынхаа болон үйл ажиллагаа явуулж буй орнуудын ард иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, орон нутгийн болон үндэсний эдийн засагт хувь нэмрээ оруулах, харилцагчдынхаа хэрэгцээг хангах ажлаа тасралтгүй үргэлжлүүлэх тал дээр анхаарч ажилладаг. Тухайлбал, “Оюутолгой” компаниар дамжуулан Монгол Улсад энэ оны эхний хагас жилийн байдлаар 381 тэрбум төгрөгийн татварыг төлсөн байна. “Рио Тинто” ХХК өөрийн үйл ажиллагаа явуулж буй улс орнуудад цар тахлаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах ажилд  туслах зорилгоор сайн дурын буцалтгүй тусламжийн санг бүрдүүлсэн. Уг сангаас 1.4 тэрбум төгрөгтэй тэмцэх хэмжээний хөрөнгийг халдварт өвчний оношилгооны чадавхыг сайжруулахад туслах дэмжлэг үзүүлж байгаадаа баяртай байна” гэж ярилаа.

“Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес “Манай компанийн үйл ажиллагаанд ямар нэгэн доголдол гарахгүй ажиллах боломжийг олгож байгаа, Монгол Улсын Засгийн газар, аймгийн удирдлагуудад талархал илэрхийлж байна.  “COVID-19” цар тахал гарснаас хойш ажилчид болон компани 445 сая төгрөгийн хандив өгчээ. Үүнээс 100 сая төгрөгийг Монголын Уул уурхайн үндэсний ассоциациар дамжуулан УОК-т, 200 сая төгрөгийг Өмнөговь аймгийн Онцгой комисст, 10 сая төгрөгийг Говийн Оюу хөгжлийн дэмжих сангаар дамжуулж, Ханбогдын онцгой комисст, Оюу толгойн уурхайчид хандивын аян өрнүүлж, 145 сая төгрөгийг ЭМЯ-д хандивласан билээ.  Цаашдаа ч аливаа сорилтыг даван туулахын тулд асуудал тоочоод суух биш, гаргалгаа хамтдаа олж, даван туулах нь чухал юм. Бидний өмнө тулгараад буй цар тахлын аюулыг давахын тулд өндөр зохион байгуулалттай, нягт хамтын ажиллагаатай байх нь зүйтэй” хэмээв.

Ийнхүү эрсдэл өндөртэй, санхүүгийн чадавх султай ард иргэдэд үйлчилдэг эрүүл мэндийн нэгжийн чадавхыг үргэлжүүлэн сайжруулж, “COVID-19” болон бусад халдварт өвчний оношилгооны хүртээмжийг нэмэгдүүлэх төслийг 2021 оны эхний улиралд багтаан хэрэгжүүлэх аж.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших