Нууц мэдээллийн уурхай

ХУУЛЬЧ Р.БУЛГАМАА: ХӨДӨЛМӨРЛӨХ ЭРХИЙН ХАРИЛЦААНД ХҮНИЙ ЭРХ ТҮГЭЭМЭЛ ЗӨРЧИГДӨЖ БАЙНА

Нийтэлсэн: 2020-06-19 04:45:21

  

 

УИХ-ын 25-р тойрог Чингэлтэй дүүрэгт Ардчилсан намаас  нэр дэвшиж буй хуульч, өмгөөлөгч Ринзааны Булгамаатай уулзаж, ажлын байранд дахь дарамт, түүнд холбогдох хууль эрх зүйн асуудлын талаар ярилцлаа. Тэрээр ажлын байрны дарамт, түүний хор уршгийг дэлгэрэнгүй тайлбарлаж өгөхийн зэрэгцээ холбогдох хууль заалтуудыг шинэчлэх, өөрчлөх шаардлагатайг дахин дахин сануулж байсан юм.

 

-Иргэд, сонгогчидтой хийсэн уулзалтуудын үеэр та ажлын байрны дарамт, ажилчдын эрх ашгийг хамгаалах тухай багагүй ярилаа. Ажлын байрны дарамт гэж яг юуг хэлж байна вэ?

-Тийм ээ. Энэ бол миний эмзэглэж явдаг зүйлсийн нэг. Хүмүүс өөрсдөө ч мэдэлгүйгээр ажлын байрны дарамтад орсоор байдаг. Тухайн ажил олгогч дарамт үзүүлж буйгаа ч мэддэггүй. Ажлын байранд ямарваа нэгэн хэлбэрээр дарамт үзүүлэх нь Үндсэн хуулиар хамгаалагдсан хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байгаа хэрэг юм. Энэ бол хэн нэгнийг гоочлох, нэр хоч өгч, хошигнохоос илүү ноцтой асуудал. Өөрөөр хэлбэл, хувь хүн, эсхүл ажилчдын бүлэгт чиглэсэн бие махбод, сэтгэл санааны шинжтэй, шударга бус, байнгын сөрөг довтолгоо байдаг. Энэ нь ихэвчлэн айлган сүрдүүлэх, бүлэглэн дээрэлхэх зэрэг түрэмгий үйлдлээр илэрнэ. Харин бид ажлын байрны дарамтыг зөвхөн бэлгийн дарамт гэж хязгаарлаж ойлгоод байдаг талтай.

-Ажлын байрны дарамт үзүүлсэн этгээдэд хариуцлага тооцох тухай хуульд ямар зүйл заалт байдаг вэ?

-Өнөөгийн эрх зүйн зохицуулалтаар бол хувийн компанийн захирал дарамт учруулвал ХЭҮК-оос тухайн этгээдэд шаардлага хүргүүлдэг. Тэрхүү шаардлага нь тухайн байгууллагын удирдлага буюу дарамт учруулсан этгээдэд очдог бөгөөд хариуцлага тооцох тушаалыг ч мөн тэр өөрөө цохож таарч байна. Тиймээс ажлын байрны дарамтыг гэмт хэрэгт тооцож, Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд тусгах шаардлагатай гэж миний хувьд үзэж байна.

-Ажлын байрны дарамтад эмэгтэйчүүд л голдуу өртөөд байна уу?

-Аль ч хүйсийн хүн өртдөг. Гэр бүлийн байдал, төрсөн нутаг, үндэс угсаа, албан тушаалаар нь ялгаварлан гадуурхаж, ажлын үзүүлэлтийг шударга бусаар үнэлэх, цалин урамшууллыг нь хасах, үндэслэлгүйгээр ажлаас халах, сүрдүүлэх зэргээр бүх талын дарамт шахалтыг үзүүлснээр халагдах өргөдлийг нь өөрөөр нь бичүүлдэг явдал ч элбэг байна. Энэ мэтээр хөдөлмөрлөх эрхийн харилцаанд хүний эрх түгээмэл зөрчигдөж байна. Тиймээс Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Эрүүгийн болон Зөрчлийн тухай, Төрийн албаны тухай зэрэг хуульд ажлын байрны дарамт гэдгийг өргөн хүрээнд оновчтой тодорхойлох шаардлагатай байна.

Мөн хохирогчдын нэр хүндийг хэрхэн хамгаалах, дарамтад байх үедээ ямар байгууллагад хандаж эрхээ хамгаалуулах, хохирлыг тооцох аргачлал, хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага ямар байх зэргийг нарийвчлан зохицуулах хэрэгтэй.

-Иргэд, сонгогчидтой уулзах үеэр олон хүн тантай аминчлан уулзаж, хууль зүйн зөвлөгөө авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан. Ажлын байранд ямар төрлийн дарамтууд ирж байгаа талаар иргэд хэр хөндөж байна вэ?

-Хүмүүс энэ талаар их ярьж байна. Жишээлбэл, “Хүчит шонхор”  болон Нарантуул захын худалдагчид нэг л өдөр амардаг. “Бусадтай адил хоёр өдөр амардаг болъё” гэж удирдлагууддаа хэлэхээр “Та лангуугаа чөлөөлж болно” гэсэн дарамт учруулдаг гэнэ. Ажлын байрны хүчирхийлэл, дарангуйлал зөвхөн бэлгийн хүчирхийлэл бус сэтгэл санаа, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхах байдлаар илэрдэг нь энэ. Мөн хувиараа худалдаа эрхэлж байгаа иргэдийг жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч гэж үздэггүй учир тэдэнд ЖДҮ-гийн зээл, дэмжлэг олддоггүй гэх мэт нарийвчлан судалж, хууль эрх зүйн зохицуулалтад тусгах асуудал олон байна.

Мөн ажлын байрны хамгааллын асуудал орхигдсон байна. Байгууллагын дотоод журамд ч хамгаалал гэдэг зүйл алга.

-Ажлын байрны хамгаалал гэж та чухам юуг хэлж байна вэ?

-Хамгийн энгийнээр хэлэхэд, ажлын байрны тогтвортой байдалд баталгаа алга. Ажил олгогчийн зүгээс ажилчин, ажилтнуудаа сонгон шалгаруулж, өндөр шаардлага тавьж ажилд авдаг ч бүтээмжийн үнэлэмж, ажиллах таатай орчин, нийгмийн хангамж, ажлын байрны тогтвортой байдалд нь баталгаа гаргадаггүй. Өөрөөр хэлбэл, ажлын бүтээмж нь үнэлэгдэхгүй, цалин хөлс нь нэмэгддэггүй, нийгмийн хангамж ч авч чаддаггүй хэрнээ хэзээ ч, хэн ч ирээд ажлын байрыг нь булаачхаж мэдэх нөхцөлд ажиллаж байна.

Энэ талаарх хууль эрх зүйн хяналт сул байгааг ашиглан албадан хөдөлмөр эрхлүүлэх явдал ч газар авчээ. Ялангуяа улирлын шинж чанартай үйл ажиллагаа явуулдаг ажлын байранд энэ үзэгдэл элбэг тохиолддог. Тухайлбал, барилгын салбарт иргэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүй, эсвэл туршилтын хугацаанд ажиллуулна гэх нэрээр цалин хөлсгүй ажиллуулах тохиолдол түгээмэл байна. Мөн арилжааны банкны ажилтнууд илүү цагаар ажилладаг. Ажлын найман цагтаа ажлаа дуусгах боломжгүй байдаг гэх гомдол нэлээд байна. Энэ бол нэг талаас хүний хөдөлмөрийг мөлжиж байгаа, нөгөөтэйгүүр албадан хөдөлмөр эрхлүүлж байгаа явдал юм. Цаашдаа Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар хувийн хэвшлийнхний асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна. Мөн харилцааны чиглэлийн дарамтууд их бий. Үүнийг тусгасан хууль эрхзүйн зохицуулалт байдаггүй нь дээрх байдлыг улам дэвэргэх үндэс болж байна.

-Ажлын байрны дарамтад орох нь тухайн иргэнд ямар хор хөнөөлтэй вэ?

-Гадуурхагдсан, дарамт шахалтад орсон хүмүүс бие махбод хийгээд сэтгэл санааны гутралд ордог. Үүнээс болж маш их стресстэж, сүүлдээ өөртөө итгэлгүй байдалд орох нь элбэг. Ийм байдалтай хүмүүс өндөр бүтээмжтэй, сайн ажиллана гэж үгүй. Ер нь дарамтад өртдөг хүмүүсийн ажил мэргэжилдээ дэвшин дээшлэх боломж нь хязгаарлагддаг. Ийм байдалд байнга ордог хүмүүс сэтгэлээр унан, балмагдаж аажмаар хамт олноосоо тусгаарлагдан, уур уцаар ихтэй болж эхэлдэг төдийгүй энэ байдал удаан үргэлжилбэл ажлаа орхиход хүрдэг. Энэ тухайн байгууллагын дотоод соёл, ажилчид болон удирдлагын ёс зүй, харилцаанаас ихээхэн хамаардаг асуудал юм. Тиймээс сэтгэл зүйчид ажиллуулах, хууль эрхзүйн орчин нөхцөлийг төрөөс бодлогоор зохицуулж, холбогдох хуулиуддаа шинэчлэл хийх зайлшгүй шаардлага байгаа нь харагдаж байна.

 

 

 

 

 

 

 

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших