Нууц мэдээллийн уурхай

ХОТЫН ДАРГЫН “БЯР”-ТАЙ ШИЙДВЭР САХАЛ ЭРДЭНЭБИЛЭГ УУРТАЙ БАЙНА

Нийтэлсэн: 2020-06-17 08:14:41

 Хотын даргын  “бяр”-тай шийдвэр сахал  Эрдэбилэг  ууртай байна

 

ХХБ-ны Эрдэнэбилэг ууртай  ууртай байна. Яагаад гэж  үү? 

Учир  нь  Төрийн ордон, Төв талбайн чанх урд эзэмшиж байсан газрыг  нь нийслэл буцааж аваад, орчин  үеийн  хотуудын стандартад  нийцсэн усан оргилуур  бүхий  нийтийн  эзэмшлийн  талбай  болгочихсон болохоор.  

Угтаа бол  уг газрыг өөрийн болгож авахдаа орчин үеийн шинэ технологи бүхий усан оргилуур, газар доорх үйлчилгээний төв барина гэж амлаж байжээ.  Харамсалтай нь газар  доорх  үйлчилгээний төв ч барисангүй, газар дээр нь  усан оргилуур ч боссонгүй, 13  жилийн хугацаанд.

Харин  ч уг газрыг “Улаанбаатар” банкинд 9.8 сая доллар буюу 22.5 тэрбум төгрөгийн барьцаанд тавьчихсан байсан юм. 2016 онд  төв талбайн урд хэсгийг автомашины зогсоол болгосон нь ч мөн л ХХБ-ны Эрдэнэбилэг нар тэр газарт эзэн сууж байсан гэдгийг энд сануулъя. Тиймээс нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан 2019 оны 4 сард Сүхбаатарын талбайн урд хэсгийн уг 2.5 га газрыг  Улаанбаатарын  мэдэлд буцаан  авч, 15  жилийн  турш  бариагүй усан оргилуурыг  нь  ганц улирал хүрэхгүй хугацаанд  босгочихлоо.  Ажил эхлэхээс дуусах  хүртэл мөн  ч их  дайралт, гүтгэлэг,  доромжлолыг  хотын  удирдлагууд руу чиглүүлсэн дээ,  харин ч нэг. 

Хотын дарга Сайнбуянгийн Амарсайхан,  Худалдаа хөгжлийн  ТУЗ-ийн дарга Сахал Эрдэнэбилэг хоёрын хэн  нь  хийрхэж,  хэн  нь хийдгийг эндээс харлаа. Угаасаа уг газрыг  анх  авахдаа сахал  Эрдэнэбилэг  усан  оргилуур, цэцэрлэгт хүрээлэн барина гэсэн нь худлаа байсан  биз. Нэг л өдөр төв талбайн урд захыг хашаалж байгаад ХХБ-ны шилэн барилга шиг байшин баригдсан байх байсан  нь баараггүй.  Нийтийн гэсэн  тодотголтой бүхнийг  сорчилж өөрийн болгож байсан түүнийг санаархлыг тас  цохих Хотын даргын “бяр”-тай шийдвэрт  сахал  Эрдэнэбилэг  ууртай байх нь  аргагүй. 

 

Иргэд баяртай байна.  Яагаад гэдэг  нь мэдээж тодорхой. 

Төв талбайн урдах  цэцэрлэг  бохир заваан  биш,  орчин  үеийн технологийг  илтгэсэн  усан оргилууртай,  сууж тухлах  талбайтай болсон учраас. Хамгийн гол нь хотын захиргаа нэг  хүний эзэмшилд  байсан газрыг нийтийнх  болгохдоо  иргэдийн эрх  ашгийг хангаж,  тав  тухыг  бүрдүүлж болдгийг  баталсанд  баяртай байна.  Бас  ногоон  байгууламж,  мод бутнууд нь  хэвээрээ байгаад  бүр  их  баярлаж байна. 

Өнгөрсөн хавар  нийслэлийн удирдлагын зүгээс нийтийн эзэмшлийн гудамж, талбай, цэцэрлэгт хүрээлэн байх ёстой 12 газар нийслэлчүүдийн мэдэлд буцааж авсныг зарласан. 12 нэгж талбарыг хэмжээгээр нь тооцож үзвэл 2000 ам метрээс эхлээд 2.5 га хүртэл гэхээр хотын төвд нийтийн эзэмшлийн цэцэрлэгт хүрээлэн, гудамж, талбайн эзлэх хэмжээ өнгөрсөн жил ес гаруй га-гаар нэмэгдсэн гэсэн үг. Улаанбаатар хотын 470 444 га газар нутгаас нийтийн эзэмшлийнх нь ердөө 570 гаруй га талбай байдаг. Уг газрын талбайн хэмжээг ийнхүү ганцхан жилийн дотор 10 орчим га-гаар нэмэгдүүлсэн хэрэг. Нийтийн эзэмшлийн гэх гудамж, талбайнууд нидэр дээрээ хувийн өмчид,  бүр  нэлээдгүй хэсэг  нь  Сахал  нэртэй Эрдэнэбилэгт  байны нотолгоо энэ.

Харин одоо эхнээсээ  эдгээр газар  нийтийн эзэмшлийнх буюу нийслэлийн  иргэдийн амрах,  тухлах  газар  болж эхэлж байна. 

Нийт 7500 м.кв талбайн хөрсийг боловсруулан, шинээр зүлэгжүүлж, усалгааных  нь  системийг төвлөрсөн шугамд холбосон байна.  Явган хүний боржин чулуун зам, хөгжлийн бэрхшээлтэй иргэд  орж гарахад саадгүй байх налуу зам...гээд  хүүхдүүдийн, залуусын, хосуудын, хөгшдийн...гээд ерөөс нийслэлчүүд  тухлах  сайхан газар  ийнхүү  шинээр бий боллоо. 

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших