• ⌂
  • Зурхай
  • Цаг агаар
  • Орон нутаг
  • RSS

Нууц мэдээллийн уурхай

  • Нүүр
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Уул уурхай, технологи
  • Нийгэм, Хууль эрхзүй
  • Урлаг, спорт
  • Чөлөөт цаг
  • Зөвлөгөө
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • 18+
  • Нууцгүй яриа
  • Амжилтын нууц
  • Нууц дуран
  • Нууц шивнээ
  • Нууцыг сөхвөл

Гачууртад 30 жил шийдээгүй асуудал нь хог, ажилгүйдэл, газрын зөвшөөрөл

Нийтэлсэн: 2020-06-04 03:24:47

Хэвлэх
Улс төр

  

 

 
 

Хоёр дахь удаа улс төрийн сонгууль өгөх 21 настай Э.Содбилэг хүү Баянзүрх дүүргийн 23 дугаар тойрог, тэр тусмаа төрж, өссөн Гачуурт тосгонд нь МАН-аас нэр дэвшиж буй Хүрэлбаатарын Булгантуяагаас амьдралыг үзэх үзэл, үнэт зүйл, үзэл бодлынх нь талаар мэдэхийг хүсэв. Учир нь залуу хүү 2016 оны сонгуулиар нэр дэвшиж ирсэн хүмүүсээс миний төлөө, бидний төлөө юу хийж чадах вэ гэдгийг бус "Энэ бол сайн хүн, сайн улстөрч. Чи саналаа өгөх ёстой" гэсэн бусдын ятгалгад автан сонголтоо хийжээ. Харин хүүгийн дэмжсэн улстөрчид төрж өссөн дэнжийнх нь төлөө, цаашлаад улс орны хөгжлийн төлөө огтхон ч ажил хийсэнгүй. Тиймдээ ч энэ удаа алдаагаа давтахыг хүсээгүй учраас МАН-аас баг болгож явуулсан Х.Булгантуяа, Ж.Чинбүрэн, Э.Бат-Амгалан нарын дотоод хүн рүү өнгийж харахыг хүссэн гэдгээ хэлж байлаа. 

Нэр дэвшигч Х.Булгантуяа залуухан сонгогчийн асуултад "Улс төр надад хамаагүй гэж ханддаг олон залуус байдаг. Харин миний дүү ийм чухал уулзалтад зорьж ирж суугаад, ийм гоё асуулт тавьсанд маш их баярлалаа. Залуусын улс төрийн оролцоо чин үнэнийг хэлэхэд хангалтгүй байгаа. 2012 оны сонгуулиар нийт залуусын 45 орчим хувь нь саналаа өгч байсан бол 2016 онд энэ тоо 32 хувьд хүрч, нийт залуусын 3/1 нь саналаа өгсөн. Гэтэл Монгол Улс залуусын орон. Ямар улсад амьдрах, тэтгэвэрт гарах вэ гэдгээ өөрсдөө ухаарч, дуу хоолойгоо гаргах ёстой. Ийм итгэл үнэмшлээр улс төрд орж ирсэн юм. Залуусынхаа дуу хоолой болохыг хүссэн. Би зарим талаараа азтай хүн болов уу. 1990-ээд оны эхэн үед ээж маань Австралид магистрын зэрэг хамгаалахаар явах үед дагаж явж, тэнд ахлах сургуулийн боловсрол эзэмшсэн. Эргэж ирээд Их сургуульд сурч байгаад мөн л тэтгэлэг авч БНХАУ-ын Ухань хотноо сурах боломж олдсон юм. Дараа нь АНУ-д эхний хоёрт багтдаг Иэлийн их сургуульд магистр хамгаалсан. Надад тэр үед их мөнгө байгаагүй, баян тансаг эцэг эх ч байгаагүй. Гагцхүү өөрийн хичээл зүтгэлээр энэ бүхэнд хүрсэн. Харин энэ мэдлэгээ зөвхөн амин хувьдаа ашиглаж, өөрөө баяжихыг хүсээгүй. Тиймдээ ч бусдыг ч энэ боломж руу хөтлөхийн тулд шийдвэр гаргах түвшинд ажиллахыг хүслээ. 

Яг л чам шиг анхны сонгуульд оролцохдоо хэнийг сонгохоо мэдэхгүй ээж, аавынхаа зөвлөгөөг дагаж байлаа. Дараа нь амьдралд хөл тавьж, гурван хүүхдийн ээж болоод ирэхээр миний татварын мөнгөөр хэн баяжиж, миний амьдралын төлөө хэн шийдвэр гаргаад байгааг анзаарч эхэлдэг болсон. Залуус маань ардчилалд хайртай гэдэг ч ардчилсан сонгуулиар санал өгөх эрхээ эдэлдэггүй. Тиймээс энд ирсэн залуус яг л Э.Содбилэг шиг идэвхтэй байж, хэн миний дуу хоолой болох вэ, хэнийг би сонговол хүссэн ирээдүйгээ бүтээх боломжийг олгох вэ гэдгээ цаг ямагт бодож, идэвхтэй байгаарай” хэмээлээ. Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачуурт тосгоны иргэдтэй уулзсан уулзалт ийнхүү халуун дулаан уур амьсгалтай, тулгарч буй бэрхшээлээ ярилцсан тунчиг ажил хэрэгч уулзалт болж өнгөрлөө. Гачууртын иргэд ажилгүйдэл, газрын гэрчилгээ, хогны асуудлаа гурван нэр дэвшигчид ярьж, туулах ёстой асуудлаа ч нэгбүрчлэн 

Гачууртын иргэд юу хүсч байна вэ

Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны иргэн Ц.Болдбаатар: 

Манай Баянзүрх дүүрэг дулааны станцтай болсон. Сонгинохайрхан дүүрэг тухайлбал хаа байсан “Найрамдал” зуслангийн ам руу дэд бүтэц татаад болж байна. Гэтэл манайх дулааны станцтай атлаа Хужирбулан, Улиастай, Гачууртын амны иргэдийг дулаантай, бохиртой, хашаандаа халуун устай хороо болгож өгөөч. Гурван хүн байгаа учраас үүнийг шийдэж чадах байх аа. Манай тосгонд түргэн тусламж ирэхгүй байна. Үүнийг шийдэж өгөөч. 

Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны иргэн Д.Жүгдэр:  

-Манай тогсонд соёлын төв алга. Хөгшид, хүүхэдгүй хөлийн чилээгээ гаргамаар байх юм. Гэтэл Улаанбаатар хот руу л явж соёл, урлагийн арга хэмжээ үзэж байна. Мөн Х.Булгантуяа бол Сангийн Дэд сайд. Тиймээс миний хүү тэтгэврийн доод хэмжээг ядахдаа 500 мянган төгрөгт хүргэж өгөөч. Бид энэ мөнгөөр амьдарч чадна. Залууст маань ажлын байр алга. Өөрсдөө л бага зэрэг юм хийж бүтээвэл түүнийгээ Нарантуул ОУХТ рүү хүргэж борлуулдаг. Үүнийг шийдэж өгмөөр байх юм. Амжилт хүсье, саналаа өгөхөд бэлэн. 

Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны иргэн Л.Даваадорж: 

-Нэр цэвэр залуусыг багаар нь дэмжинэ. Манай тойрогт өмнө нь ийм шижигнэсэн залуус ирж байсангүй. Та бүхнийг хийж чадна гэж итгэж байна. Тэтгэврийг нэмэх талаар Х.Булгантуяа миний дүү анхаарч өгөөрэй. Э.Бат-Амгалан миний дүү газрын зөвшөөрлийн асуудлыг анхаарч өгнө үү. Харин Ж.Чинбүрэн эмч хүн ардын эрүүл энхийн төлөө маш их ажил хийсэн. Дэлхийд танигдсан эмч. Эрүүл мэндийн салбарт шийдвэр гаргах түвшинд байх ёстой хүн. Тиймээс та бүхнийг багаар нь дэмжинэ. Элэг бүтэн Монголын төлөө их зүйл хийгээрэй. 

Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны иргэн Ш.Өлзийжаргал: 

-Надад нам чухал биш. Тийм учраас залуус ирж байгаа учраас үгээ хэлэхийг хүслээ. Би энэ тосгонд төрж, 30 жил амьдарч байна. Гэвч энд ажлын байр алга. Гудамжаар дүүрэн архи уусан, ажилгүй хүмүүс зөндөө. Хонхроосоо гарч сэтгэхгүй байна гэж хэлэх гээд байгаа юм. Нийгэм бидэнд нөлөөлж байгаа хэрэг. Гэхдээ боловсролгүй ч гэсэн ажил хийх чин хүсэлтэй залуус байгаа ч чиглүүлэх, залаад явах хүн алга. Захиргаанд ороод асуухаар мэддэг хүн нэг ч байхгүй. Газрын зөвшөөрөл өгдөггүй, хогоо ачдаггүй, ажилгүй хүмүүс нь архи ууж байгаа. Баячууд нь зундаа ганц нэг байшин бариулдаг ч хотоос танилаа, эсвэл арын хаалгаар шалгарсан компаниар бариулчихдаг. Уг нь туслах бригад болоод ажилламаар байна, бид. Залуусыг хаашаа чиглүүлэх, ямар ажил хийлгэх вэ гэдгийг чиглүүлдэг компани, ажил олгодог газар баймаар байх юм. Хөдөлмөрийн хэлтэс рүү ороод очихоор Улаанбаатар хот руу явж 300 мянган төгрөгийн ажил хий гэдэг. Гэтэл эндээс өдөртөө 10000 төгрөгийн зардал гаргаж очоод хэн ажил хийх юм бэ. Тиймээс энэ асуудлыг анхаарч залуусыг ажлын байраар хангадаг хэлтэс, байгууллага энд бий болгож өгөөч. 

Нэр дэвшигч Хүрэлбаатарын Булгантуяагийн сонгуулийн штабаас бэлтгэв. 

 
Нийт сэтгэгдэл: 0
Дээшлүүлэх ✎Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих
Дээшлүүлэх

⚏Онцлох мэдээ
  • "НҮҮДЭЛЧИН" ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ ЁСЛОЛ ТӨГӨЛДӨР ӨНДӨРЛӨЛӨӨ
  • Нүүдэлчин | Баруун бүсийн отгуудаар ЗОЧЛООРОЙ
  • “Нүүдэлчин” их тайзнаа язгуур урлагийн тоглолтууд үргэлжилж байна
    ⚏Шинэ мэдээ

    СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
    Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

     


    Сэтгэгдэл бичих Цааш унших

    "COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
    Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

     


    Сэтгэгдэл бичих Цааш унших

    COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
    Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

     


    Сэтгэгдэл бичих Цааш унших

    COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
    Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

     


    Сэтгэгдэл бичих Цааш унших

    Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
    Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

     


    Сэтгэгдэл бичих Цааш унших

    ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
    Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

     


    Сэтгэгдэл бичих Цааш унших

    Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
    Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

     


    Сэтгэгдэл бичих Цааш унших

    CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
    Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

     


    Сэтгэгдэл бичих Цааш унших

    БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
    Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

     


    Сэтгэгдэл бичих Цааш унших

    Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
    Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

     


    Сэтгэгдэл бичих Цааш унших
     Шуурхай мэдээ
      
    • Сурталчилгаа байршуулах
    • Хөгжүүлэгч
    Copyright © 2014 Nuuts.mn all Rights Reserved. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Хуулбарлах хориотой.