Нууц мэдээллийн уурхай

У.Хүрэлсүхийн санал болгосон баг

Нийтэлсэн: 2020-05-22 03:31:24

 

 

МАН-аас УИХ-ын  ээлжит  сонгуульд нэр дэвшигчдийн жагсаалтыг харахад   “цонхоо цэлийтэл нээжээ”   гэж дүгнэж болох юм.   Хуучин кадруудаа шинэчлэн, залуу  үеэ дэмжих,  олон нийтийн хүлээлтэд нийцсэн сонголтыг санал болгох, эмэгтэйчүүдийн дуу хоолойг чухалчлах тухайд  У.Хүрэлсүх яалт ч үгүй дэвшил гаргажээ.  Энэ тухайд статистик харвал 76 нэр дэвшигчийн 42 нь УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан туршлагатай хүмүүс байгаа бол 29 хүнийг анх удаа УИХ-д нэр дэвшүүлжээ. Харин  16 буюу 21.1 хувь нь эмэгтэйчүүд байна. Нэр дэвшигчдийг тодруулахдаа залуу, дунд, ахмад үеийн төлөөллийг багтаасан бөгөөд 78.9 хувь нь эрэгтэй, 21.1 хувь нь эмэгтэй,  60 орчим хувийг залуучууд эзэлж байна. Харин ажил мэргэжлийн хувьд  38.2 хувь нь эрх зүйч хуульч, 30.3 хувь нь эдийн засагч, нягтлан бодогч, 17.1 хувь нь инженер, 6.6 хувь нь багш, 6.6 хувь нь бусад, 1.3 хувь нь эмч мэргэжилтэй хүмүүсээс бүрджээ.

УИХ-ын гишүүн бол ард түмний элч төлөөлөгч. Тиймээс МАН эрүүл мэнд, боловсрол, хууль эрх зүй, эдийн засаг, инженер инноваци, цэрэг арми, хөдөө аж ахуй гээд салбар салбарын манлайлагчдаас багаа бүрдүүлж, шинэ өнгө төрх, шинэ дуу хоолой болон эв санал, эрч хүчээ нэгтгэж байгаа аж. Байлдагчаас генерал, асрагчаас Гавьяат эмч, Харвард, Йеэл, Стэнфорд зэрэг дэлхийн шилдэг их сургуулийг төгсөгчид, эрч хүчтэй залуу үе, ид бүтээх дунд насныхан, арвин туршлагатай ахмад үеийнхэн, шилдэг сэхээтэн бүсгүйчүүдийг ард түмний төлөөлөл болгон илгээсэн нь энэ.

Судалгааны дүн шинжилгээ,  нийгэм, олны хүсэлтийг онцгойлон авч үзсэнээр МАН-ын дарга  У.Хүрэлсүх  “Нэр цэвэр, мэдлэг боловсролтой, туршлагатай, ёс зүйтэй хүмүүсийг нэр дэвшүүлнэ”  гэсэн амлалтдаа хүрсэн төдийгүй шинэ цаг үе, шинэ сорилт нөхцөлийг харгалзан үзсэнийг  харж болохоор байна.

МАН-ын дарга У.Хүрэлсүх “Бүх зүйлийг хуулийн  дагуу хийнэ” гэдгээ илэрхийлсэн. Нэр дэвшигчдийг тодруулахдаа  ч энэ байр суурьтаа бат зогсож, хууль шүүхийн байгууллагад шалгуулж байгаа болон болж бүтэхгүйтэй нэр холбогдсон цөөнгүй хүнийг намын нэрээр сонгуульд өрсөлдүүлэхгүй байх шийдвэрт хүрсэн юм. Тухайн хүмүүс ч намынхаа удирдлагын шийдвэртэй санал нэгдсэн. Энэ бол улс төрийн намд байх  том соёлын нэг буюу  МАН нэг гарт зангидагдаж, зарчим, үнэт зүйлийнхээ төлөө  нэг зүгт харж чаддагийг харуулсан явдал байлаа.  Тухайлбал, өнгөрсөн дөрвөн жилд төдийгүй үүнээс ч олон жил төр түшилцсэн  УИХ-ын 20 гишүүн  энэ удаагийн сонгуульд өнжихөөр болсон. Тодруулбал,  УИХ-ын гишүүн М.Энхболд, Д.Хаянхярваа, Ж.Энхбаяр, Ц.Гарамжав, Л.Энхболд, Ө.Энхтүвшин, Я.Содбаатар, Д.Оюунхорол, Н.Амарзаяа, А.Ундраа, Д.Ганболд, Д.Тэрбишдагва, Г.Солтан, Д.Дамба-Очир, Б.Ундармаа, О.Содбилэг, М.Билэгт, Ч.Улаан, Н.Оюундарь, А.Сүхбат нарыг нэр дэвшүүлээгүй.

Ийнхүү 20 гишүүнийг энэ удаагийн сонгуульд өнжөөсөн нь шинэ, залуу дүр төрхийг улс төрд бүрдүүлэх орон зай гаргаснаас гадна олон нийтийн дунд явуулсан  рейтингийн судалгаанд үндэслэн гаргасан шийдвэр  байв.  Тэгвэл МАН-ын шинэ дүр төрх, имижийг хэн бүрдүүлэх вэ.  Салбар бүрийн дуу хоолойг төрд илэрхийлж чадах, мэдлэг боловсролтой  шинэ залуу үеийг оруулж ирэх бодлогын хүрээнд  өөрийн эзэмшсэн мэргэжил, салбарын хүчтэй дуу хоолой болж, нийгмийн хүлээлтэд нийцэн ажиллаж чадна гэж үзсэн хүмүүсийг дэвшүүлжээ.

Энэ хүлээлтэд нийцсэн хүмүүсийн төлөөллөөс танилцуулбал Гавьяат эмч Ж.Чинбүрэн.  Түүний нэрийн өмнө “хавдрын”  гэх тодотгол заавал бичигддэг. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад тэргүүлэх зэргийн  өвчлөл болсон хавдартай тэмцэх шаардлага улс орны өмнө  зүй ёсоор тулгараад байгаа билээ. Тийм ч  учраас  хавдрын өвчлөлийн уг гарвал ба эмчилгээ,  оношилгоо, шаардлагатай дэмжлэг  зэргийн тухайд Ж.Чинбүрэн эмчээс өөр  биеэр үзсэн мэт сэтгэл гарган ажиллах хүн үгүй гэхэд болно.

Банк санхүүгийн салбарт шинэчлэл хийх цаг болсон талаар эдийн засагчид төдийгүй улстөрчид ч ам уралдан ярьдаг. Энэ нь мэдээж амьдралаас урган гарсан дүгнэлт бөгөөд энэ салбарт  дэлхийн хөгжлийг  дагаж өөрчлөгдөх, хүндээ чиглэсэн бодлого явуулах шаардлага аль хэдийнэ бий болсон.  Тэр дундаа  зээлийн хүү нь дэлхийд байхгүй өндөр хэмжээнд байдаг манай улсад  энэ тухайд реформ хийж,   төрийн бодлогын хэмжээнд авч үзэх учиртай. Тийм ч учраас энэ чиглэлээр  төрд хүчтэй  дуу хоолой болж чадахуйц  өндөр боловсролтой,  практик туршлагатай хүнээр МАН   “шарк” Г.Амартүвшинг нэрлэлээ.

Дараагийн хүн Г.Дамдинням. Уул уурхайгаас бүрэн хараат шахуу  манай улсын хувьд  энэ чиглэлийн мэргэжилтэн, тэр дундаа  дэлхийн хэмжээний боловсрол эзэмшсэн  залуу үеийн төлөөлөл төрд байх нь зайлшгүй шаардлага болсон.  Тийм ч учраас уул уурхайн бодлогын судалгааны мэргэжилтнийг төрд ажиллуулахын тулд  залуу судлаач Г.Дамдиннямыг   МАН-аас   Дархан-Уул аймагт нэр дэвшүүлэхээр илгээлээ. Цаашилбал, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, Хууль зүйн дэд сайд асан Б.Энхбаяр нарын  өндөр боловсрол, арвин туршлагатай залуусаар намаа төлөөлүүлэхээр  УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлжээ.

УИХ-ын Сонгуулийн тухай хуульд “Улс төрийн намаас нэр дэвшигчдийн 20-оос доошгүй хувь нь эмэгтэйчүүд байна” гэсэн заалт бий. Бий гэсний учир нь өнгөрсөн хугацаанд энэ заалт   цаасан дээр бичигдсэн хэдий ч “амьгүй” байсаар өдийг хүрсэн гэхэд болно. Өөрөөр хэлбэл,  манай улсад эмэгтэйчүүдийн оролцоо  улс төрд харьцангуй бага. Тэр дундаа улс төрийн намууд эмэгтэйчүүдэд итгэл үзүүлэх, төрийн бодлого шийдвэрт дуу хоолойгоо хүргэх боломжийг төдийлөн олгодоггүй байв.  Ийм  хуучинсаг байдалд Ардын нам шинэчлэл хийхийг эрмэлзэж ирсний илрэл нь өнгөрсөн 2016 оны сонгуулийн нэр дэвшүүлэлтээс шууд харагддаг. Өөрөөр хэлбэл, тус сонгуульд  МАН 16 эмэгтэйг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлсэн бол энэ удаад ч мөн дээрх  квотоо  хадгалж үлджээ.

Энэ бол Сонгуулийн тухай  хуулийн  дээрх заалтыг мөрдөж, бусад намд үлгэрлэсэн жишээ юм. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь нийгмийн хэрэгцээ, шаардлага, хүсэлт болсон. Нөгөө талаас дэлхийн чиг хандлагыг дагасан нь бас нэгэн дэвшил байлаа.

Эмэгтэйчүүд төрд олноороо гарах нь нийгэмд тулгамдсан төдийгүй бугшсан, төдийлөн үр дүнд хүрдэггүй ужгирсан асуудлуудыг шийдэх тухайд гарц болдог жишигтэй. Эрүүл мэнд, боловсрол, хүчирхийлэл, хүүхэд хамгаалал, хүмүүжил  зэрэг  тэр бүр олны анхааралд өртдөггүй ч   өрх гэр,  иргэн бүрийн өмнө тулгамдсан деталь асуудалд ч төрийн бодлого, шийдвэр дутагдаж байдаг. Гэрийн хэрэг төрийнх гэдгийн адилаар  энэ бүхэнд  анхаарал хандуулах эзэд  нь эмэгтэйчүүд байна гэж Ардын нам үзжээ.  Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд УИХ-ын гишүүнээр ажилласан Д.Сарангэрэл, Б.Саранчимэг, М.Оюунчимэг, Ц.Цогзолмаа, Г.Мөнхцэцэг нарыг дахин дэвшүүлж буй нь  олон нийтийн   дундах судалгааны дүнг харгалзан үзсэн төдийгүй   хийсэн ажлынх нь үр дүнтэй шууд холбоотой ажээ.

“Монгол Улсын парламентад хулгайч хүмүүс биш сор болсон сэхээтнүүд суугаасай. Бүх салбарын төлөөлөл байгаасай гэж боддог. Ийм байж  гэмээнэ парламентаас зөв бодлого гардаг. Залуу, дунд, ахмад үеийн төлөөлөл байх ёстой. Намын даргын хувьд өөрийнхөө багийг авч сонгуульд орно” гэсэн У.Хүрэлсүхийн амлалт  бодит болж,  МАН жанжин шугамаа алдалгүйгээр, нэр дэвшигчдээ тодруулсан. Гагцхүү МАН-ын дэвшүүлсэн бодлого хэрэгжиж, эхлүүлсэн ажил үргэлжлэх эсэх нь иргэд сонгогчдын гарт  шилжлээ.

 

М.Өнөржаргал

 

 

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших