Нууц мэдээллийн уурхай

Зарим хөтөлбөрүүдийг шинэчлэн боловсруулах үүрэг өглөө

Нийтэлсэн: 2020-02-06 03:35:46

 

Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн биелэлтэд хийсэн хяналт шалгалт үнэлгээний тайланг нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар мөн хэлэлцэв. 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт “Аз жаргалтай хот” хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж байгаа бөгөөд одоогоор хөтөлбөрийн биелэлт 92.5 хувийн гүйцэтгэлтэй байгааг нийслэлийн ЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа. Энэ үеэр нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “Засаг даргын мөрийн хөтөлбөрийн биелэлтэд дүгнэлт хийгээд тухайн оныхоо хоёр сард багтаан Засгийн газарт  хүргүүлж, аудит оруулах ёстой. Засаг даргын мөрийн хөтөлбөр хэдэн хувьтай байгааг иргэд бараг мэдэж байгаа. Юу нь болж байгаа, юу нь болохгүй байгааг иргэд харж, дүгнэж байгаа. Захиргааны эрх мэдэл ямар байгаа гээд ярьвал их зүйл бий. Төсвөөс гаргаж өгсөн хөрөнгөөр бид амьдрахгүй юм байна гэдэг нь тодорхой болсон. Тиймээс бид амьдрах арга ухаанаа өөрчлөх шаардлагатай болсныг ч ойлгож байгаа. Цаашдаа Улаанбаатар хот хувийн хэвшлийг дэмжиж хамтарч, гадны хөрөнгө оруулалтыг татах зайлшгүй шаардлага бий болсон” гэлээ. Улмаар уг асуудлыг хоёрдугаар улиралд багтаан дахин танилцуулах чиглэл өгөв.

Үүний дараагаар  нийслэлд хэрэгжиж байгаа  Дэд хөтөлбөрийн үр дүнд хийсэн хяналт шалгалт үнэлгээний тайланг танилцуулав. Өнөөдрийн байдлаар  2016-2020 оны мөрийн хөтөлбөрт тусгагдан нийслэлийн ИТХ-ын  тогтоолоор батлагдсан  31 дэд хөтөлбөр хэрэгжиж  байна. Эдгээр хөтөлбөрүүдийн биелэлтийг нийтэд нь 82.6 хувийн гүйцэтгэлтэй хэмээн дүгнэжээ. Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээ, шалгуур үзүүлэлт, суурь болон зорилтот түншлэлтэйгээ уялдаа холбоогүй байдлаар төлөвлөлтийн хувьд алдаатай батлагдсан, эрх бүхий байгууллагаас шийдвэр гараагүй, санхүүжилт шийдэгдээгүйгээс хэрэгжилт үр дүнгүй байх шалтгаан болж байгаа аж. Мөн батлагдсан дэд хөтөлбөрийн хүрээнд зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх байдлаар боловсруулсан зорилт, арга хэмжээ, үнэлэх шалгуур үзүүлэлт нь  хоорондоо  уялдаа холбоо, хамааралгүй, шалгуур үзүүлэлтийн суурь болон зорилтот түвшинг урьдчилан тодорхойлохдоо бодитой тооцоо, судалгаанд үндэслэн гаргаагүй, нийслэлийн Засаг даргын эрх хэмжээнээс давсан арга хэмжээг хэрэгжүүлэхээр  туссан зэрэг  төлөвлөлтийн хувьд алдаа гаргасан нь тайлан болон үнэлгээнд нөлөөлсөн гэдгийг хэллээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Тэргүүлэгч Т.Батцогт “Эдгээр хөтөлбөрт 153 тэрбум төгрөг төсөвлөсөн юм байна. Хөтөлбөр хэрэгжүүлж буй байгууллагууд мөнгөтэй ажлыг хийгээд мөнгөгүй хийж болох ажлуудыг хийдэггүй байдал ч байна. 2016 оноос хойш хөтөлбөрийн хэрэгжилтийг зөвлөлийн хуралдаанаар огт оруулж байгаагүй. Одоо хөтөлбөрийн үр дүн 82 хувьтай биелсэн гээд яриад сууж байна. Хөтөлбөр хэрэгжүүлж байгаа үндсэн байгууллага нь тайлангаа ирүүлдэггүй. Энэ мэдээллийг ил гаргах хэрэгтэй байна” гэлээ.

Харин нийслэлийн ЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга 153 тэрбум төгрөг анхны төсөөлөл гээд хэрэгжүүлж байгаа дэд хөтөлбөрүүдэд 42.3 тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн гэдгийг хэллээ. Мөн тэрбээр санаачлага гаргаагүй байгууллагуудыг дүгнэлтдээ тусгаж, эдгээр байгууллагуудад зөвлөмж, чиглэл өгсөн байгаа талаар хэлсэн.
Улмаар нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс үнэлэх боломжгүй “Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах дэд хөтөлбөр”, “Нийслэлийн үйлдвэр технологийн парк хөгжүүлэх  дэд хөтөлбөр”, “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдийн чадавхийг сайжруулах хөтөлбөр”-үүдийг шинэчлэн боловсруулж хэлэлцүүлэхийг  үүрэг болголоо.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших