Нууц мэдээллийн уурхай

Ус ашиглалттай холбоотой зохицуулалтыг боловсронгуй болгоно

Нийтэлсэн: 2019-07-31 01:30:54

 

Нийслэлийн нутаг дэвсгэрт өрөмдмөл худаг гаргах, ус ашиглах дүгнэлт, зөвшөөрөл олгох, гэрээ байгуулах үйлчилгээг усны нөөц, ашиглалтын төвшинтэй уялдуулан нутаг дэвсгэрээр ялгавартай үзүүлэх санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачдаас бүрдсэн ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын 2019 оны долдугаар сарын 30-ны өдрийн А/756 дугаар захирамжаар байгууллаа.

Ажлын хэсэгт БОАЖЯ, нийслэлийн Байгаль орчны газар, Туул голын сав газрын захиргаа, "Монгол ус" ТӨҮГ, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Геодези, усны барилга байгууламжийн газар, Ус сувгийн удирдах газрын төлөөлөл орсон бөгөөд Туул голын сав газрын төлөв байдлын үнэлгээ болон бусад судалгааны үр дүн, ашиглалтын мэдээлэлд үндэслэн 2019 оны аравдугаар сард багтаан санал боловсруулах юм.

Туул голын сав газарт нийслэл хотын төвийн долоон дүүрэг, Төв аймгийн Зуунмод болон Архангай аймгийн нэг, Булган аймгийн тав, Өвөрхангай аймгийн нэг, Төв аймгийн 11 нийт 20 сумын нутаг дэвсгэр ордог. 2018 оны жилийн эцсийн байдлаар сав газарт 1.45 сая буюу Монгол Улсын нийт хүн амын 46.3 хувь нь амьдарч, дотоодын нийт бүтээгдэхүүний 60 гаруй хувийг үйлдвэрлэж байна.

Голын татам дахь суурьшил, төвлөрөл, газар ашиглалт, Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн бохир ус, Төв аймгийн Заамар, Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дахь алт олборлолт зэргээс үүдэн сүүлийн жилүүдэд Туул голын экологийн орчин доройтож, Монгол орны хувьд хамгийн их бохирдолтой гол болоод байна.

Жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа Улаанбаатар хотын ус хэрэглээний өсөлт болон уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилтын хам нөлөөгөөр Туул голын урсцын горимд өөрчлөлт орж, хаврын гачиг үед нийслэл Улаанбаатар хот орчимд Туул гол урсацгүй болж, тасрах, шургах үзэгдэл түгээмэл ажиглагдах болсон төдийгүй энэ сөрөг үзэгдлийн үргэлжлэх хугацаа, хамрах хүрээ нэмэгдэх хандлагатай болсон.

Туул голын сав газрын Улаанбаатар хот орчмын хэсэгт газрын доорх усны нөөцийн ашиглалт хамгийн өндөр буюу 44.7 хувь байна. Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд хотын усны хэрэглээ 2030 оны төвшинд 614.4 мян.м3/хоног болж өсөхөөр төлөвлөсөн. Иймд газрын доорх усны нөөцийн ашиглалтад тавих хяналтыг сайжруулж, зохицуулалт хийх хэрэгцээ үүсэж байгаа юм.

Усны тухай хуулийн одоогийн зохицуулалтаар хууль, тогтоомжоор хориглоогүй байршилд хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгжид худаг гаргах, ус ашиглах дүгнэлт, зөвшөөрөл олгох, гэрээ байгуулах төрийн үйлчилгээг шуурхай хүргэж байна. Иргэн, аж ахуйн нэгжийн хэрэгцээ нэмэгдэхийн хирээр эдгээр үйлчилгээг усны нөөцтэй уялдуулан зохицуулах мэргэжлийн байгууллагуудын нэгдсэн санал, дүгнэлт зайлшгүй шаардлагатай байгааг харгалзан уг ажлыг эхлүүллээ гэж Нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлэв.   

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших