Нууц мэдээллийн уурхай

“ЭРҮҮЛ ЗҮРХ-ЭРҮҮЛ УЛААНБААТАР” хөтөлбөрийн хүрээнд тэргүүний байгууллага, эрүүл мэндийн ажилтан, сайн санааны туслагч нарыг шалгарууллаа

Нийтэлсэн: 2019-06-07 01:09:34

 

Нийслэлийн Эрүүл мэндийн дэд хөтөлбөрийн хүрээнд даралт ихсэлтийн урьдчилан сэргийлэлт, эрт оношлох, хяналтыг сайжруулах зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, “Оном” сангаас хамтран “ЭРҮҮЛ ЗҮРХ-ЭРҮҮЛ УЛААНБААТАР” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна.

Тус хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн нийт 142 ӨЭМТ-ийн 1200 эмч, сувилагч, нийгмийн ажилтан, 350 сайн санааны туслагч, 500 эм зүйч болон НЭМГ-аас тусгай зөвшөөрөл авсан 90-ээд хувийн хэвшлийн байгууллагын 155 эмч нарыг даралт ихсэлтийн эрт илрүүлэг, оношлогоо, эмчилгээ, хяналтын үйл ажиллагааг эрчимжүүлэх, чадавхжуулах сургалтад хамруулсан.

Мөн тусламж, үйлчилгээг багаар үзүүлэхэд ажил үүргийн хуваарийг оновчтой зохион байгуулах, үйл ажиллагааны чанар, хүртээмжид бодит дүгнэлт өгөх зэрэг тусламж, үйлчилгээний шинэлэг менежементийг нэвтрүүлэн ажиллаж байгаа юм. Үүний зэрэгцээ нийслэлийн өрхийн бүх эмч, сувилагчдын 50 хувийг эмнэлгийн зориулалттай, баталгаатай даралт хэмжих багажаар хангаад байна.

Даралт ихсэлтийн эрт илрүүлгийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, тусламж, үйлчилгээний менежментийг оновчтой зохион байгуулах, оношилгоо, эмчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор дүүрэг, тосгон, Өрхийн эрүүл мэндийн төвийн түвшинд таван сарын хугацаатай аяныг зохион байгуулж, шилдгүүдийг тодруулан Швейцарын “Новартис” сан, “Оном” сангийн санхүүжилтээр өнөөдөр шагнаж урамшууллаа. 

 

ТУС АЯНЫ ЗОРИЛТ:

  1. Артерийн гипертензийн менежментийг зохион байгуулахад Эрүүл мэндийн анхан шатны байгууллагын үйл ажиллагааг идэвхжүүлэх, багаар ажиллах тогтолцоог төлөвшүүлэх.
  2. Эрүүл мэндийн анхан шатны байгууллагын түвшинд шинэчлэн баталсан артерийн гипертензийн эмнэлзүйн зааврын мөрдөлтийг сайжруулж, өрх, тосгоны эмч, мэргэжилтнүүдийн артерийн гипертензийг зөв оношилж, эмчлэх ур чадварыг нэмэгдүүлэх.
  3. Артерийн гипертензийн менежментэд үйлчлүүлэгчдийн идэвх санаачилга, оролцоог нэмэгдүүлэх, тэднийг сургах.
  4. Артерийн гипертензийн менежментийг зохион байгуулахад дүүргийн эрүүл мэндийн төвийн оролцоог нэмэгдүүлэх, үйл ажиллагааг идэвхжүүлэх, улмаар анхан болон хоёрдогч шатлалын эрүүл мэндийн байгууллагын ажлын уялдаа холбоог сайжруулах юм.

 

АЯНЫГ ШАЛГАРУУЛАХ НОМИНАЦИ:

  1. Даралт ихсэлтийн менежментийг үлгэр жишээ зохион байгуулсан нийслэлийн шилдэг байгууллага, эрүүл мэндийн нийгмийн ажилтан, сайн санааны туслагч:
  • Дүүргийн эрүүл мэндийн төв -1
  • Өрх, тосгоны эрүүл мэндийн төв - 1
  • Өрхийн эмч-1
  • Өрхийн сувилагч-1
  • Өрхийн нийгмийн ажилтан-1
  • Сайн санааны туслагч-1
  1. Дүүргийн шилдэг байгууллага, эрүүл мэндийн нийгмийн ажилтан, сайн санааны туслагч:
  • Өрх, тосгоны эрүүл мэндийн төв-8
  • Өрхийн эмч-7
  • Өрхийн сувилагч-7
  • Өрхийн нийгмийн ажилтан-8
  • Сайн санаааны туслагч-4

Мөн жил бүрийн тавдугаар сарын 17-нд тохиодог “Олон улсын даралт ихсэлттэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан “Даралт хэмжилтийг дадал болгое” уриан дор даралт ихсэлтийн эрсдэлийг таниулах, түүнээс сэргийлэх, эрт илрүүлэх, цаг алдалгүй эмчилгээнд хамруулах ажлыг өрнүүлж 45 ажлын байр, 142 Өрхийн эрүүл мэндийн төв, 70-аад хувийн эмнэлэг, эмийн сангаар нийт 60.000 орчим хүнийг эрт илрүүлэгт хамруулж, холбогдох зөвлөгөөг өгч ажилласан байна.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших