Нууц мэдээллийн уурхай

Люфтваффын тагнуулын ажилтнаас Америкийн ТТГ-ын сургагч болсон Ханс Шарфф

Нийтэлсэн: 2019-02-22 13:22:38

Хошууч Ханс Шарфф өглөө ажилдаа ирээд өчигдрийн “боловсруулсан” олзны америк нисгэгчийг өрөөндөө оруулан эхнэрийнхээ гарын жигнэмэгээр дайлаад дараа нь хорих лагериас дагуулан гарчээ. Тэд ойн жимээр алхангаа найрсаг яриа өрнүүлж хошууч яриан дундаа зориуд буруу мэдээлэл агуулсан үг дайв.
-Ер нь америкчуудад чадварлаг химичид дутагдалтай мэт санагддаг. Танай бөмбөмдөгч онгоцны буучид заримдаа цагаан утаатай сумаар буудаж байх юм. Утаа гардагийг нь болиулах хэрэгтэй дээ ?
Ярианд автсан нисгэгч тэр дор нь хошуучийн “алдаа”-г залруулав.
-Энэ чинь зориуд тэгж хийсэн юм. Буучийн сум дуусаж байгааг анхааруулах гэж сумны хайрцагийн ёроолын багцын сумыг цагаан утаа хаядаг болгож хийсэн-
Ийнхүү зальжин герман хошууч хүсэж байсан мэдээллээ авчээ.  Люфтваффын тагнуулын албаны хошууч Ханс Шарфф 1943-1945 оны хооронд олзлогдсон Америк, Английн нисэгчдийн 90 хувийг байцаасан. Мөн тэднээр сонсох гэсэн мэдээллийнхээ 70 шахам хувийг хэлүүлж чадсан гэдгээрээ алдаршсан нэгэн байжээ. Англи хэл төгс эзэмшсэн тэрээр 1939 онд цэрэгт татагдангуутаа хэлний мэдлэгийнхээ ачаар фронтод явалгүй тагнуулын албанд үлджээ. Лютваффын тагнуулын албанд орчуулагчаар ажлын гараагаа эхэлж олон арван байцаалтанд оролцжээ. Энэ хугацаанд хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, эрүүдэн тамлах аргаар мэдүүлэг авдаг уламжлалт аргыг ихэд зэвүүцэж жигшжээ. Байцаалтанд орчуулга хийх бүрдээ тагнуулын албаныхны гаргадаг үй түмэн алдааг олж харан улмаар өөрийн байцаалтын аргачилалыг боловсруулсан байна. 1943 онд тагнуулын  ажилтан болмогцоо энэ аргаа хэрэглэж маш их үр дүнд хүрсэн. Шарффын аргачилал нь хүчирхийлэлээс татгалзах болон байцаалтын айдсыг төрүүлэхгүй байх гэсэн хоёр үндсэн зарчимд тулгуурладаг. Юуны урьд тэрээр байцаалт бүрдээ маш нарийн бэлддэг байжээ. Голдуу олзны нисгэгч нарыг байцааж байсан тул хураагдсан эд зүйлстэй нь нямбай танилцаж  хувь хүнийх нь хувьд таньж мэдэж авахыг зорьдог.  Хэрхэн олзлогдсон, олзлогдохдоо ямар үйлдэл ааш гаргасан зэргийг нь тодруулдаг. Түүний бас нэг онцлог нь хэзээ ч шууд болон тулгасан асуулт асуудаггүй байжээ. Энэ тухайд “Шарфф бүхнийг мэдэж байна, зөвхөн тодруулах л зүйл байгаа юм байна гэсэн ойлголтыг олзныхонд  төрүүлэх хэрэгтэй” хэмээн хамт ажиллагсаддаа тайлбарлажээ.  Бүхэлдээ байцаалт нь байцаалт биш харин найрсаг, элэгсэг харилцан ярилцлага маягаар өрнөдөг байжээ. Мөн боломжтой бол албан өрөөнд ярилцахаас зайлсхийж албаны бус байдлыг илүүлд үзнэ. Шарфф олзны нисгэгчээ дагуулан хорих лагерийн хажуугийн ойгоор зугаалж голын эрэгт сууж, тосгоноор хэсдэг. Бүр хотод аваачин музей, амьтны хүрээлэн үзүүлэнгээ “байцааж” байсан гэдэг.  Тэрээр олзны нисгэгчидэд өөрийгөө ганц аврал нь хэмээн ойлгуулж итгүүлж чадаж байв. . Байцааж буй хүнээ зодох эрүүдэх нь байтугай хашгирч орилж ч байгаагүй гэдэг. Өөрөө ч сэтгэл татам зөөлөн дуу хоолойтой хүн байжээ. Өөрт нь итгэх итгэлийг нь улам төрүүлэхийн тулд тусгай ажиллагаа зохион явуулдаг. Хорих лагерийн харуулуудаар тухайн нисгэгчийг айлгаж дарамтлуулж зодуулаад тэр үед нь гэнэт зохицуулагч, аврагчийн дүрээр гарч ирэн таслан зогсоодог.  Хэдийгээр ердөө хошууч цолтой ч хорих лагерьт ирэхдээ ганган хослол өмсдөг нь олзныхонд хүчтэй сэтгэгдэл төрүүлж  Германы тагнуулын албаны өндөр дээд тушаалын офицер гэсэн ойлголт яриа таржээ. Үүнийг улам лавшуулах гэж хорих  лагерь ирж явахдаа удирдлагаар нь угтуулж үдүүлдэг байсан.  Энэ мэт аргаар олзныхон дунд их нэртэй болжээ. Шарфф бүхий л арга хэлбэрээр олзны нисгэгчээс мэдээлэл салгах гэсэн бус харин өөрт нь туслах гэж буйгаа мэдрүүлж ойлгуулж чаддаг байжээ.  Эцэст нь  олзныхон хошуучид л юмаа хэлэхгүй бол шууд л эрүүдэн шүүгээд бууддаг Гестапогийн мэдэлд шилжигдэх юм байна айдас болгоомжлол төрж өөрийх нь амийг аварч чадах хүнд хамаг бүхнээ тоочдог байсан.  Дайны дараа хошуучид долоон булчирхайгаа тоочсон нисгэгчид Америкийн тагнуулын албанд гаргаж өгсөн тайлбартаа байцаагдаж буй мэдрэмж огт төрдөггүй, харин ч мэддэг бүхнээ Шарффад хэлэх хүсэл аажмаар бий болдог тухай нэгэн дуугаар шахуу баталсан гэдэг. Шарфф дайн дуусан дуустал олзны нисгэгчдээр үнэ цэнэтэй мэдээлэл олныг хэлүүлж чадсан. Дайны дараа холбоотнууд олзны нисгэгч нарт хүч хэрэглэж байгаагүй учир хошуучийг оролдоогүй аж.  Гэхдээ мэдлэг туршлагыг нь ашиглахаар шийдэн 1948 онд Америкийн тагнуулын алба урин ажилтнууддаа байцаалтын арга техникийн талаар лекц уншуулжээ. Шарффын аргад үндэслэн түүний шууд оролцоотойгоор байцаалт мэдүүлэг авах арга, ажиллагааны гарын авлага, сурах бичгийг зохиосон нь өдгөө ч ашиглагдаж байна. 1950 онд Америкт үлдэх зөвшөөрөл авч насан эцэслэтлээ амьдарсан. Тагнуулын албаны сургалтын төвд багшилж лекц уншиж дадлага, семинар удирдахын хажуугаар уран зургийн сургууль төгсжээ. Түүний бүтээлүүд нь өдгөө Калифорни мужийн Засгийн ордон, өмнөд Калифорни мужийн Их сургууль, Юта мужийн Диксийн коллежийн байрны ханыг чимэглэж байна.

 

НУУЦ.мн
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших