Нууц мэдээллийн уурхай

Хоёр талын ерөнхий жанжин харилцан олзлогдсон хачирхалтай ТУЛАЛДААН ...

Нийтэлсэн: 2018-12-16 04:59:44

Тулалдааныг муу жанжин удирдвал юу болдогийг харуулсан байлдаан 16-р зууны үед Францад болжээ. Тухайн үед улс орон шашны хуваагдлаас үүдэлтэй иргэний дайнд умбаад байв. Католиг буюу хааны талынхан дайсагнагч протестант буюу сөрөг хүчин нь хоорондоо удтал бүтэл муутай дайтсан. Ийм нэгэн тулаан 1592 оны 12-р сарын 19-нд Дрё хотын дэргэд болжээ. Хааны армийг морьт цэргийн уулгалсан дайралт хийдгээрээ алдаршсан жанжин Анн де Монморанси захиржээ.

Католиг жанжин ямар ч тулааны хувь заяаг морьт цэргийн ганцхан хүчтэй дайралтаар шийдэж болно гэдэг бат итгэдэг. Жанжины олон чанараас зөвхөн эр зориг л байсан гэхэд болно. Хааны армийн өөдөөс  4000 морьт, нэг түм гаруй явган цэрэгтэй протестантын армийг  ханхүү Людовик де Бурбон удирдан хөдөлжээ.

Ханхүү жанжны ур чадварын хувьд дайсны командлагчаас нэг их дээрдээд байх юмгүй нэгэн. Тийм ч учраас тагнуул илгээх нь бүү хэл толгойн сэргийлэх ч гаргасангүй. Ерөнхий жанжны хувьд өөрийгөө тийм жижиг зүйлд санаа тавих ёсгүй гэж үзсэн бол тушаал ирээгүй байхад тагнуулд явж “биеэ зовоох” тэнэг офицеруудаас нь гарсангүй.  Ийнхүү хайхрамжгүй  маршилсаар гэнэт хааны цэргийн отолтонд бараг оржээ. Эхэндээ дайснаа цочирдуулж улмаар тулааны талбарт байрлалын таатай байдал олж авсан хааны жанжин танктикын хувьд давуу болов. Энэ байдлыг ухаарсан протестант зарим офицерууд тулаанаас зайлсхийж  ухрахыг зөвлөсөн ч ханхүү хүлээж авсангүй.  Харин ч дайсны дайралтын няцаахаар хамгаалалтын жагсаалаар жагсахыг тушаажээ. Гэтэл хааны цэрэг дайрахгүй байсаар үд өнгөрчээ. Эцэст хүлээж цөхөрсөн ханхүү дайсны байрлалыг баруун талаар нь тойрон гарахаар шийдэж цэргээ хөдөлгөжээ. Харин үүнийг нь хааны жанжин өөрийн нэрийн хуудас болсон морьт цэргийн  хуй салхи шиг дайралт хийх аятайхан боломж хэмээн үзэж  өөрөө цэргүүдийнхээ өмнө гарч сэлмээ сугалан “уухай” хашгиран оройлон дарчээ.

Гэсэн ч явган цэргийнхээ ард байрласан протестантын морьт цэрэгтэй тулгарч зууралдсан цавчилдаан болов. Тэргүүн эгнээнд давхиж явсан хааны жанжин Анн де Монморанси шархдаж мориноосоо унан улмаар олзлогджээ.  Морьт цэргийн дайралт нь няцаагдаж  ерөнхий жанжин олзлогдсон нь бөөн үймээн самуун дэгдээж хааны цэрэг ухарч эмх замбараагаа алдаж эхлэв. Ийнхүү протестантын цэрэг ялахын даваан дээр байтал  бас нэгэн санаанд оромгүй явдал болох нь тэр ... Дайсныг нэг мөсөн бут цохихоор бас л морьт цэргийнхээ тэргүүнд эгнээнд дайрч явсан ханхүү хааны нөөц хүчин болох швейцарийн жадат цэргийн ангитай халз тулжээ.

Швейцарьчууд урт жадаараа  дайсны морьдыг  хатган унагаж их хохирол учруулан мөн олон цэргийг нь олзолжээ. Шархадсан морь нь унаж явгарсан ханхүү мөн л олзлогдсон байна. Энэ удаад дайсын ерөнхий жанжин олзлогдсон мэдээ тарж хааны цэргүүдийн урам зориг сэргэжээ. Удирдлагагүй болсон хоёр талын цэрэг орой болтол урсгалаараа шахуу  байлдсан ч аль ч тал нь ялсангүй.  Хоёр жанжин олзонд бүтэн жилийн өнгөрүүлжээ. Иргэний дайн ч мухардмал байдалд оров. 1593 онд Хатан хаан Екатеринагийн санаачилгаар хоёр жанжныг харилцан солилцжээ. Улмаар Анн де Монморанси хааны талыг төлөөлж ханхүү Конде протестаны талыг ахалж найрамдлын гэрээ байгуулсанаар Францын ээлжит нэгэн иргэний дайн дуусгавар болсон.

 

NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших