Нууц мэдээллийн уурхай

ЗХУ-ын баатар болсон Вермахтын түрүүч Фриц Шменкелийн түүх ...

Нийтэлсэн: 2018-11-04 03:40:13

1942 оны 2-р сарын 17-нд Зөвлөлтийн партизаны «Смерть фашизму!» гэдэг отряд Смоленск мужийн Курганово тосгонд дайран ороод нэгэн байшинд хоригдож буй хүлээстэй герман түрүүчийг олжээ. Тосгоны ахлагчийн мэдэгдсэнээр цэргээс оргосон агаад полицайгийн эргүүлд баригдаад авчирч хорьжээ. Маргааш ирж аваад Смоленск хотод хүргэж цэргийн шүүхэд шилжүүлэх гэнэ.  Отрядын дарга нөхцөл байдлыг тодруулахын тулд оргодол түрүүчийг авч явахаар шийджээ. Энэхүү герман нь Вермахтын түрүүч цолтой 24 настай Фриц Шменкель агаад хожмоо нацист Германы эсрэг дайнд баатарлаг гавьяа байгуулсны учир Лениний одонгоор шагнуулж ЗХУ-ын баатар цолоор шагнуулсан.

                                                                Нацистуудад алагдсан коммунистын хүү

Фриц Ганс Вернер Шменкель нь 1916 оны 2-р сарын 14-нд өдгөө Польшийн харьяанд орсон хуучин Германы Шеттин хотын Варзово тосгонд төржээ. Эцэг нь Германы Коммунист намын гишүүн агаад 1932 онд намын байр луу нь дайрсан нацистуудын хүрэн цамцтан-дайрагч отрядынхны гарт алагдсан. Тухайн үед коммунист намын залуучуудын эвлэлийн гишүүн байсан Фриц эцгийнхээ өшөөг заавал авна хэмээн ангайлсан аж. Тоосгоны үйлдвэрийн ажилчийн түүнийг 1938 онд цэрэгт татахад өвчтэй дүр үзүүлэн эмнэлгийн комиссыг хуурах гээд баригджээ. Фрицэд хоёр жилийн албадан хөдөлмөр эрхллүүлэх ял оноож хөдөлмөрийн лагерьт явуулсан. Энэ үед нацист Герман ЗХУ руу дайрсан агаад залуу коммунист Хитлерийн дэглэмийн эсрэг тэмцэлд нэгдэхээр эгнэгт шийджээ. Үүний тулд лагерийн удирдлагад  засарсан гэдгээ батлан гэм буруугаа зүүн фронт дээр цусаараа цайруулах хүсэлтэйгээ илэрхийлжээ. Фрицийг тэр дор нь суллаж бага даргын гурван сарын курсд суулгаад 1941 оны намар Зөвлөлтөд тулалдаж байсан 186-р явган цэргийн дивизд илгээжээ. Ангидаа очингуутаа тэр дороо оргосон ч фронт давж чадалгүй ойгоор баахан бидэрчээ. Жимс навчаар хооллож сульдаж унахын даваан дээр Курганово тосгонд орж хамгийн захын байшингийн хаалгыг нүдээд гарч ирсэнд өвгөнд “«Ленин! Сталин! Тельман!» гэж хашгирчээ. Гэтэл  тосгонд эргүүл хийж байсан полицай нарт баригдаж хоригдсон ч аз болж маргааш нь “өөрсдийн” талыхан нь ирсэн.

                                                        2000 рейхсмаркын үнэтэй толгой

Герман хүн Хитлерийнхээ эсрэг туладах хүсэлтэй гэдэгт партизанууд эхлээд итгээгүй тул Фрицийг айлган сүрдүүлж  үнэнээ хүлээхгүй бол буудна гэжээ. Гэсэн ч герман түрүүч өөрийгөө жинхэнэ коммунист гэдгээ баталж коммунист намын түүх, Ленин, Сталин нарын талаар сайн мэддэгээ ярьжээ. 1933 онд Германы парламентийн сонгуулиар Эрнст Тельманы удирдсан КН-ын төлөө таван сая сонгогч саналаа өгсөнийг ч хэлжээ. Эцэст нь партизанууд Фрицийг хориогүй ч нэгэн партизанд даалгаад зэвсэг өгөхөөс татгалзжээ. Харин нойтон хамуу шиг герман отрядын даргыг шалсаар байгаад тулалдаанд хамт явжээ. Тулааны өмнө түүнд винтов өгсөн агаад шуурган галаар партизаны дайралтыг зогсоосон герман пулемётчинг устгаж Хитлерийн эсрэг үзэлтэн гэдгээ баталсан. 1942 оны намар герман офицерийн хувцас өмсөн тосгонд ороод 12 полицайг дагуулан партизаны отолтонд оруулж олзлуулжээ. Өвөл нь хүйтэрч маш их цас унан отрядад  өлсгөлөн нүүрлэхэд мөн л герман цэргийн хувцас өмсөөд германчуудын хамар дороос төмс, талхаар дүүргэсэн тэрэг хулгайлж авчирсан. Удалгүй Зөвлөлтийн талд урвасан герман цэргийн тухай мэдээлэл орон нутгийн полицай болон цэргийн ангиудад тарьжээ. Урвагчийг барьсан, устгасан эсвэл туслалцаа үзүүлсэн герман цэрэгт 2000 рейхсмаркын шагналыг хоёр сарын чөлөөтөй хамт өгөхөөр зарлажээ. Харин орос иргэнд найман гектар газар олгохоор амласан. Отрядынхан зоригт германаа Фриц гэж дуудахаас татгалзан “«Иван Иванович» гэдэг болжээ. 1943 онд отрядад нь ирсэн «Правда» сонины сурвалжлагч, “Жинхэнэ хүний тууж”-ыг бичсэн Борис Полевой Фрицээс ярилцлага авсан.
-Сандал дээр хүрэн үстэй цэнхэр нүдтэй залуухан байлдагч сууж байсан. Гадаад төрх, хувцаслалт гь жирийн партизанаас ялгагдах зүйлгүй.
-Байлдагч Фриц Шменкель үү ?
-Так точно!

Гэхдээ яагаад ч юм энэ ярилцлагыг хэвлэлд нийтлээгүй аж. 1943 оны хавар партизанууд давшиж буй Улаан армийн ангиудтай нэгдсэн. Энэ үед Фриц  аль хэдийн Улаан таван хошуу одонгоор шагнуулаад байсан. Германы хүнийх нь хувьд хорлон сүйтгэх «Поле» ангийн орлогч даргаар томилжээ. Олон ч удаа тусгай үүрэг  аван дайсны ар талд  бууж амжилттай биелүүлээд буцаж ирсэн. Гэсэн ч 1944 оны 2-р сард белорусын партизаны нууц бүлэгт шургалсан урвагч Фрицийг гестапод барьж өгчээ. 2-р сарын 22-нд түүнийг Минскийн оршуулгын газарт “Их Герман болон аугаа Фюрерээс урвасан” хэмээн буудан алсан. Тэрээр хоригдож байхдаа эхнэрдээ “Хайрт минь чамайгаа жаргааж чадаагүйд уучлаарай. Намайг буудах биз. Гэхдээ би зөв үйлийн төлөө тэмцсэн учраас үхлийг зоригтойгоор угтан авна” гэж бичжээ. Хожим эхнэр нь энэ захиаг музейд өгчээ.

Гэсэн ч Зөвлөлтийн тал коммунист германы гавьяаг удтал зохих ёсоор үнэлсэнгүй. Социалист Германы цэргийн хэвлэлд Фриц Шменкелийн тухай хэдэнтээ нийтлэл гарсаны дараа 1964 онд ЗХУ-ын Дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн тогтоолоор Лениний одон, ЗХУ-ын баатар цолоор нэхэн шагнажээ. Минск хотын Эрх чөлөөний хөшөөний дэргэдэх байшинд дусгалын самбар байрлуулсан нь одоо ч бий.

Социалист Германы эрх баригчид Недливо  хотын гудамжийг Фрицийн нэрээр нэрлэснийг хоёр Германы нэгдсэний дараа Райшштайнштрассе болгон өөрчилжээ.
 

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших