Нууц мэдээллийн уурхай

«Москва слезам не верит» гэдэг хэллэг Монголын дарлалын үед бий болжээ

Нийтэлсэн: 2018-10-27 13:20:02

Ийм нэртэй Зөвлөлтийн үеийн киног монголчууд сайн мэднэ. Тэгвэл «Москва слезам не верит» гэдэг хэллэг нь Монголын дарлалын үед бий болсон тухай Оросын судлаачид тэмдэглэжээ. Тухайн үед Москва нь Алтан Ордны монгол хаадад тоогдохын хүслэн болсон жижигхэн ванлиг байв.  Монгол хаанаас олгодог Оросын их ван цолыг Тверийн ван эзэмшиж байсан агаад татвар хураагч баскак нарт туслах үүрэг хүлээдэг. Гэсэн ч их ван энэ үүргээ тун хангалтгүй гүуйцэтгэж байсан тул Алтан Ордоос үе үе залхаан цээрлүүлэх анги илгээдэг байсан. 1252 онд хан Нэврюй албан татвар төлөхөөс татгалзсан Переславль-Залесский хотыг цөлмөж ван Ярослав Ярославичийн хатанг  хөнөөн хүүхдийг нь барьцаанд авч явжээ. 40 жилийн дараа Тудан хан нэгэн түмт дагуулан ирж мөн л албан татвараа төлдөггүй 14 хотын иргэдийг вангийнх нь хамт залхаасан. Монголчуудын энэ мэтийн байнгийн дайралтаас болж Орос зовж гүйцсэнээс гадна татвар хураах нь Алтан Ордонд ч хүндрэлтэй болж байв.  Тухайн үед Оросын вангууд  нэг бол байлдах эсвэл татвараа бүрэн төлөөд амар жимэр суух эсэхийн аль нэгийг сонгох хэрэгтэй болжээ. Оросын их вангийн цолыг хадгалж байсан Тверийн ван Михаил Александрович эхний замыг сонгож 1327 онд хотод нь ирсэн татвар хураагч- баскак Чолханыг хөнөөн бослого дэгдээсэн. Энэ үед монголчуудын анхааралд багтахыг хүссэн Москвагийн ван Иван Калита Алтан ордны цэрэгтэй хамтран Тверийг дайлаар морджээ.

Орос монголчууд нийлэн үймээн дэгдээсэн хотыг галдан шатааж ард иргэдийг нь гэсгээсэн. Энэ тулаанд москвачууд үндэс угсаа нэгтнүүдээ монголчуудаас илүүтэйгээр алж хядан тонон дээрэмдсэн гэдэг. Залхаан цээрлүүлэлтийн дүнд Тверь ванлиг бүрэн үгүйрэн хоосорч хүн ард нь цөөрчээ. Энэ явдлын дараа Өзбөк хааны зарлигаар үнэнчээ батлан харуулсан Мосвагийн Иван Калитаг бүх Оросын их вангаар өргөмжилжээ. Их вангийн цолтой хамт Оросоос татвар хураан Алтан Ордод явуулах эрх үүрэг ч дагалдаж иржээ. Ийнхүү жижигхэн Москва өөрөөсөө том, олон хүнтэй бусад хотуудын дээр залрах болов. Монгол хаанд тоогдсон боломжоо алдахгүй тулд татвар хураах үүргийг сайн гүйцэтгэх учиртайг Иван Калита албант нартаа тун  анхааруулж байсан гэдэг.  Үүний тулд бусад оросуудаа хувхайртал нь цөлмөхөөр бүрэн шийдсэн.  Мосвагийнхан их ван цолыг авсанаар Оросд татварын дарамт цөлмөлт дээд зэргийн хэмжээнд хүрсэн байсан гэдгийг өдгөө түүхчид нь тэмдэглэдэг. Монгол хаанд үнэнчээ харуулахын тулд Иван Калита аль болох их татвар хурааж өгөхөөр улайрсан. Бүр өмнөх жилүүдийн татварын өрийг хүртэл сэргээн нэхэмжилж байснаас хот бүрд дааж давашгүй их татвар оногджээ. Татвараа төлөхөөс зайлсхийлэгсэдийг Алтан Ордод ховлож цэрэг ирүүлэн залхаадаг, мөн өөрөө ч цэрэглэн дайрч байжээ. 1339 онд татварын өрөө төлөөгүй Смоленск хотыг Мосвагийн цэрэг долоо хоног бүслээд эзэлж тоносон. Тухайн үед эрх мэдлээ хэтрүүлж байгаа Иван Калитагийн талаар Алтан Ордод ховлоод бүтэлтэй юм болдоггүй байжээ. Ингээд Оросын бусад вангууд их вантайгаа тохиролцохоор шийдсэн агаад “челобитчики” гэх тусгай элчийг илгээн татварын хэмжээг багасгахыг гуйдаг болжээ. Түмэн зовлон тоочсон тусгай өргөх бичиг барьсан элч нар нь нэлээд чадварлаг хүмүүс байжээ.

Тэд үг хэл уран цэцэний дээр шаардлагатай үед уйлж бүр шалан дээр өнхөрдөг байсан гэнэ. Ийнхүү бусад хотоос ирсэн челобитчики нар ээлж дараалан Иван Калитагийн өмнө сөхөрч дааж давшгүй их татвар, татвар төлсөөр ядуурч гүйцсэн ард иргэдийнхээ тухай өндөр дуугаар гомдол тавьж албан татварын хэмжээг багасгаж өгөхийг нулимс асгаруулан гуйж  үсээ зулгаан шалан дээр өнхөрдөг байжээ. Харин төмөр мэт хатуу сэтгэлтэй Иван Калита үүнд нь уяраагүй агаад түүний дараахь вангууд ч энэ мэт гуйлт хүсэлтийг огтхон ч хүлээж авдаггүй байснаас «Москва слезам не верит» гэдэг хэллэг гарчээ. Харин ч бусад хотуудын уйлдаг элч нараар москвачууд тохуурхан дарс нүүр лүү нь цацаж сахлыг нь шатааж дамшигладаг, өвөл өмдийг нь тайлаад хотоосоо хөөн гаргадаг байсан гэнэ.  Иван Калита 1340 онд их вангийн суудлаас буусан агаад лам болж сүмд шавилсан ч удалгүй үхсэн. Тэрээр Монголын Орос дахь гол татвар хураагчаар олон жил ажиллахдаа үүргээ маш гүйцэтгэж баскак нарыг татвар хураах хүнд ажлаас бүрэн чөлөөлөн Алтан ордны хаадын итгэлийг олсон. Монголчуудад ч их татвар явуулахын хамт Москва ч ихээхэн баяжиж хүчирхэгжсэн. Татвараас “унагасан” мөнгөөрөө бусад ванлигт хот, газар  худалдан авах замаар нутаг дэвсгэрээ томруулжээ. Өөрөөс нь олон хүнтэй, баян хүчирхэг Новогород, Псков, Тверь, Чернигов, Киев зэрэг хотод олон жилийн турш өндөр татвар ногдуулах замаар доройтуулан сулруулсаар улстөр-эдийн засгийн тавцанд өрсөлдөгчгүй болсон. Мөн Оросын гол хот болсонд хүмүүс шилжин суурьшиж хүн ам нь өсөж эхэлжээ. Ийнхүү бусад оросуудынхаа нулимс зовлон, үгүйрэл хоосролоор эрх мэдэл, алдар цол олж авсан Москва хот хүчирхэгжих замдаа гарсан аж.

 

НУУЦ.мн


 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших