Нууц мэдээллийн уурхай

Д.Бауыржан: Цагт таван айлын гэр үерт автаж 650 гаруй өрх гэр оронгүй боллоо

Нийтэлсэн: 2018-07-19 04:54:52

Байгалийн гамшиг гэгч хэлж биш хийсч ирдэг тул тайван сайхан аж төрж байсан Өлгийчүүдийг дөрвөн өдрийн дотор орох оронгүй, толгой хоргодох газаргүй болгож байшин сав, гэр сууц, сургууль цэцэрлэг бүгдийг нураж, усанд автуулсан байна. Долдугаар сар гарсаар хур бороо ихэнх нутгаар орсон нь зарим аймаг, сумдад үер бууж, ард иргэдийг цочирдуулсан юм. Тухайлбал, Баян-Өлгий аймгийн Өлгий, Төв аймгийн Борнуур, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар зэрэг сумд үерт автсан байдалтай байна.

Тус аймагт нөхцөл байдал ямар байгаа талаар Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржанаас тодрууллаа.

-Сайхан зусаж байна уу. Хэдийгээр дэлгэр сайхан зун болж, баяр наадам дууссан ч гэлээ санаандгүй зүйл болжээ. Яг одоо нөхцөл байдал ямар байна вэ?

-Монгол хүн амны билгээрээ сайхан зусаж, сайхан наадлаа. Өлгийн ард түмэн ая тухтай, таатай сайхан наадсан. Гэвч байгалийн хүчин зүйлийг хэн ч яаж ч аргалж, тооцоолж болдоггүй юм байна. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын долоон баг үерт өртсөн, айл, өрх бүрийн байшин сав, эсгий гэр нурсан, хонхор газартаа ус тогтсон, ард иргэд айж сандарсан, цочирдсон байдалтай байна.

-Яг хэзээнээс эхэлж үер буув. Хүний амь нас эрсдээгүй биз дээ. Бэртэж гэмтсэн хүн бий юу?

- Баяр наадмын дараагийн өдрөөс л бороо орж эхэлсэн. Үндсэндээ энэ сарын 14-18-ний өдрүүдэд их бороотой, үер буусан, ширүүссэн төлөвтэй байлаа. Азаар хүний амь нас эрсэдсэнгүй. Байшингийнхаа нурангад дарагдсан гурван хүн толгой, нугасандаа гэмтэл авч Улаанбаатар хот руу хүргэгдсэн.

-Онцгой, цэрэг, цагдаагийн бүх анги нэгтгэлүүдийг дайчилж, үер усны аюулаас хүн ардаа аварч байна гэсэн. Хүч нэмэгдүүлсэн үү. Улаанбаатар хотоос нэмэлт хүч очсон уу?

-Баян-Өлгий аймагт үйл ажиллагаа явуулж байгаа бүх цэргийн анги нэгтгэл, онцгой, цагдаагийн алба хаагчдын 600 гаруй хүний өргөн бүрэлдэхүүнтэй аврах, туслах баг шуурхай ажиллаж байна. Баруун дөрвөн аймгаас нэмэлтээр аврах, тусгай ажиллагааны 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ирсэн.

-Хэчнээн айлын гэр үерт автаад байна вэ. Хохирлын нэгдсэн хэмжээг тооцоолж гаргасан уу?

-650 гаруй айлын байшин, эсгий гэр үерт автаж нурсан. Бороо орох тусам цагт гурваас таван айл гэргүй болж байна. Цаашдаа бороо хур нэмж орвол Баян-Өлгий аймгийн бүх иргэд гэргүй болох аюул ойрхон байна. Хохирлын хэмжээ үндсэндээ 10 тэрбум хол давсан. Борооны ус татарвал байгаа нөөц бололцоогоо ашиглаад нөхөн сэргээх, боломжтой айл өрхүүдэд шинээр газар олгож хохирлын тооцооллыг нэмж гаргах ажлыг эхлүүлэхээр бэлтгэж байна.

-Улсын онцгой комиссоос ямар нэг шийдвэр, Засгийн газраас дэмжлэг тусламж үзүүлсэн үү. Хохирлыг барагдуулахын тулд ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Онцгой байдлын ерөнхий газраас нэг хурандаа ирж газар дээр, бодит нөхцөл байдалд ажиллаж байгаа. Хөрш зэргэлдээх аймгуудаас аврагчид ирсэн. Засгийн газар луу албан бичиг хүргүүлсэн одоогоор тодорхой шийдвэр алга. Аймгийн ИТХ-ын даргын хувьд Баян-Өлгий аймагт үйл ажиллагаа явуулдаг шашин, соёл, нийгэмд үйлчилдэг ТББ, эмнэлэг, олон улсын байгууллагуудын төлөөллийг хамарсан өргөтгөсөн хуралдаан хийж, нэн түрүүнд иргэдийн эрүүл аюулгүй байдлыг хангаж, түр оршин суух байрыг байгуулах, эрүүл мэндийн, хүнс барааны тусламж үйлчилгээ үзүүлэх анхны алхмыг авч, үерт автсан айл өрх бүрээр орж нөхцөл байдалтай танилцаж, иргэддээ сэтгэл санааны дэм өгч, хамтдаа байлцаж байна. Үүнээс өөр арга алга. “Дэлхийн Зөн”, “Мерси-кор”, “Адра Монгол”, “Ногоон алт”, “Улаан загалмай” зэрэг олон улсын байгууллагуудаас дэмжлэг хүсч, гудас хөнжил, хоол унд, цэвэр ус, ахуйн хэрэгцээний эд зүйлсээр хангаж байна. Аймгийн ИТХ-ын даргын нэр бүхий албан тоотоор төр засаг, монгол улсын томоохон компани, ард иргэд, олон улсын байгууллагуудад хүсэлт гаргаж, тусламж үзүүлэхийг хүссэн бичиг илгээж байна. Байгалийн гамшиг, үер ус, цасан шуурга, гал түймэр, ган гачгийг хэн ч тооцоолошгүй хүчтэй аюул байдаг гэдгийг Өлгийн ард түмэн амсаж байна. Элэг нэгт Монгол ахан дүүс та бүхнийгээ халуун гараа сунгаж бидэнд туслахыг хүсч байна. Нэг төгрөг ч багадахгүй. Өлгийчүүддээ туслах юм бол бид та бүхнийхээ ачийг санаж хурдхан тэнхэрч, нутаг орноо засаж хэвийн байдалдаа орох болно.

-650 гаруй айлын байшин, эсгий гэр үерт автсан гэлээ. Иргэдийг түр хоргодох байранд оруулсан уу?

-Хамгийн их хүн амтай 14-17-р хороолол руугаа арай ч ус алдчихаагүй, 650 метр урт далан босгож хаасан. Бусад хорооллын айл өрхийн гэр, байшин сав, сууц нь бүгд үерт автсан.  Цагт 5-10-аараа нурж байна. Үнэхээр харамсалтай байна.  Цочирдож, айж балмагдсан, даарч чичирсэн иргэдийг боломжоороо түр хоргодох байранд оруулсан. Хамгийн түрүүн эмнэлгийн анхны тусламж, хоол, цэвэр усаар хангаж байна. Манай энд худаг, жорлон, борооны устайгаа нийлчихсэн. Хөрсний бохирдол үүсэх аюултай нөхцөл байдал бий болоод байна.

-Хамгийн хэрэгцээтэй зүйл юу байна вэ?

-650 гаруй өрхийг өвлөөс өмнө гэр оронтой болгож, ахан дүүсээр нь элэг бүтэн болгомоор байна.

-Хоёр жилийн өмнө бас үерт автаж байсан санагдаж байна. Урдийнхтай харьцуулахад хохирлын хэмжээ өндөр, үерт автсан айл ч олон байх шив?

-Тийм өмнөхтэй харьцуулбал 5 дахин хүчтэй үер буусан, хохирлын хэмжээ ч тэр хэмжээний нэмэгдсэн. Өмнө нь Казахстан, Турк зэрэг улсаас хүмүүнлэнгийн тусламж олгож, үерт орон гэрээ алдсан бүх өрхөө хохирлыг нь барагдуулж дууссан. Ойролцоогоор тэрбум гаруй төгрөгийн эд материал сүйдсэн байлаа... Энэ удаад 10 тэрбум лав гарсан. Хашаа, цонх, хаалга зэргийг тооцоогүй шүү. зөвхөн айлын гэр, хоёр, гурван давхар байшин, үйлчилгээни йгазруудаа тооцоход ийм байна.

Эх сурвалж : Улстөрч.мн
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших