Голландын ганцхан урвагч Англи-Америкын «Маркет Гарден» байлдааны ажиллагааг бүрэн нураасан ЯВДЛААС ...
Нийтэлсэн: 2018-05-06 03:29:32
Зөвлөлт-Оросын түүхчид дэлхийн 2-р дайны 1941 оны явдлыг сөхөх дургүй байдагтай адилхан барууныхан 1944 оны Англи-Америкийн «Маркет Гарден» ажиллагааг дурсахаас зайлсхийдэг. Холбоотнуудын Зул сарын баяраас өмнө нацист Германыг бут цохино гэж байсан тэрхүү ажиллагаа бүрэн сүрч олон мянган цэрэг нь алагдаж шархдаж олзогдсон. Англи-Америкын дээд командлалын нарийн бодож боловсруулан маш их хөрөнгөөр зохион байгуулсан энэ операци нь нацистуудын талд ажиллаж байсан Холландын эсэргүүцлийн хөдөлгөөний нэртэй дайчны гэг дэх Христиан Линдемансын урвалтаар болж бүтэлгүйдсэн гэдэг.
Эсэргүүцлийн хөдөлгөөний зоригт дайчин
1944 оны 9-р сарын 2-нд холбоотны хүчин Холландын АНтверпен хотыг чөлөөлсөн. Гол замуудад тагнуулынхан түр саатуулах лагерь байгуулж жирийн иргэдийн дунд нуугдаж зугтаж буй Германы тагнуулууд, нацистуудтай хамтран ажиллаж байсан урвагчдыг илрүүлэх таних ажиллагаа явуулж эхэлсэн. Ийм нэгэн лагерьт Английн тагнуулын МИ-9 албаны ажилтан Орест Пинто очжээ.
Ирэхэд нь бөөн шуугиан дэгдэж байсан агаад нэгэн аварга биетэй эр саатуулагсадын дундаас увайгүй байдлаар хувцасласан хоёр эмэгтэйг гаргаж авахаар харуулынхантай тэмцэлдэж байжээ. Аварга эр англи офицерийг шууд дөхөн ирж “Би Кинг-Конг байна. Энэ хоёр эмэгтэй Холландын эх орончид тул нэн даруй сулла” гэж шаарджээ. Тагнуулын офицер өмнө нь бөх байсан аварга том биетэй, Кинг-Конг гэдэг хочтэй Христиан Линдеманс гэдэг холланд партизаны талаар олонтоо сонссон байсан тул тэр дор нь таньжээ. Кинг-Конгийн хэт өөртөө эрдсэн зан болон германчуудтай холбоотой байсан нь батлагдсан хөнгөн явдалт хүүхнүүдийг суллуулах гэсэн нь англи тагнуулчид сэжигтэй санагджээ.
Хэрэг явдлын дараа тэрээр аварга биет партизаны талаархи бүх мэдээллийг цуглуулж судлаад сэжигтэй нөхцөл байдлыг илрүүлсэн байна. Кинг-Конгын кабаре-бааранд ажилладаг амраг хүүхэн болон төрсөн дүү нь гестапод баригдсан ч тэр дороо суллагдаж байжээ. Мөн аварга биетийн оролцсон партизаны бүх ажиллагаа сүйрлээр дуусаж эсэргүүцлийн хөдөлгөөнийхөн их хохирол амссан байсан гэнэ. Үүний дараа тэрээр аварга биетийг биечлэн байцаахаар Холландын эсэргүүцлийн хөдөлгөөний тав штаб дээр ирсэн ч хожимджээ. Түүнд Христиане Линдемансийг тусгай баг дирдан нууц ажиллагаанд явсан гэдгийг хэлжээ. Тухайн үед тэрээр аварга биетийг «Маркет Гарден» ажиллагааг нураах мэдээллийг германчуудад өгөхөөр явсаныг мэдээгүй байсан.
«Маркет Гарден» ажиллагаа
1944 оны 9-р сарын дараалсан ялагдлын дараа Вермахт цэргээ улсынхаа хилийн дагуух Зигфридын хамгаалалтын шугам руу татаж хүчилсэн хориглолтонд оруулсан. Холбоотны нэгдсэн хүний ерөнхий командлагч генерал Эйзенхауэр хүчтэй хориглон хамгаалсан шугам руу дайрах нь их хохирол амсана хэмээн болгоомжилж байжээ. Энэ үед Английн фельдмаршала Монтгомери Германы ар талд десантын том хүч хаях төлөвлөгөөг танилцуулжээ. Төлөвлөгөө ёсоор Зингфридын шугмын хажуугаар өнгөрүүлэн Холландын Эйндховен, Германы Нэймэгэн, Арнем хотын ойролцоо десант хаяж ар талаас нь цохих ёстой байв. Хэрэв энэ ажиллагаа бүтвэл дайныг 1944 оны Зул сарын өмнө дуусгана гэж англи фейльдмаршал илтгэжээ. Ажиллагааны гол давуу тал нь гэнэтийн гэдэгт байсан. Хүчтэй десант буулган Рейн болон Германы бусад голуудын гүүрийг дэлбэлэхээс нь эзэлж ингэснээр гол хүчний дайралтын тасралтгүй явуулах боломжийг хангах ёстой байв. Үүний тулд десантын гурван том бүлгийг хаяхаар төлөвлөсөн. Эйндховенд Америкийн десантын 101-р дивиз, Арнемд Английн 1-р десантын дивизийг буулгахаар шийдсэн нь нийтдээ 35 мянган цэрэгт хүрчээ. Ингэснээр «Маркет Гарден» нь дэлхийн 2-р дайны түүхэн дэх хамгийн том десантын ажиллагаа болох байв. 9-р сарын 17-нд десантын гурван дивизийг тээвэрлэсэн 1344 цэргийн тээврийн нисэх онгоц, 491 планер, 1113 бөмбөгдөгч тэднийг хамгаалсан 1240 сөнөөгч дайрагч онгоц агаар хөөрчээ. Холбоотны онгоцууд тэнгэрт уртаараа 30 км, өргөнөөрөө 5 км цуваа үүсгэн нисэж байсан гэдэг. Десант буусан мэдээг авмагч холоотны гол хүч урагшаа дайрсан.
Нурсан ажиллагаа
Гэтэл ажиллагаа эхнээсээ л гэнэтийн болж чадсангүй. Десант буулгасан гурван хот орчимд германчууд урдаас бэлтгэсэн хүчээр ширүүн эсэргүүцэл үзүүлсэн тул десантын нэг ч дивиз тавигдсан үүргээ бүрэн биелүүлж чадсангүй. Германы ар талд гэнэтийн цохилт өгч чадаагүй гол хүчин арайхийн ургашилсаар 18-нд Эйндховен, 20-нд Неймэгэн хотод хүрээд л зогсжээ. Арнемд буусан Английн десантын 1-р дивиз бүрэн бүслэгдсэн. Рейн мөрний гүүрийг эзлэхээр дайрсан гурван батальониос нэг нь л гүүрэнд хүрч чадсан. Хурандаа Жон Бростын 700 цэрэгтэй уг анги 21-ны өдрийн таван цаг хүртэл хамгаалан тулалдаад “Бүх галт хэрэгсэл дууслаа, Бурхан хааныг өршөөг” гэсэн цахилгаан мэдээ явуулаад бууж өгчээ. Десантын бусад үлдэгдэл хэсэг Рейн мөрний зүүн хэсэгт эзэлсэн түшиц газраа арай ядан барьж байв. Тэд гол хүчнаа ирэхийг хүлээн 25-ны өдөр хүртэл хамгаалсан ч талаар болжээ. Гол хүчин ирж чадахгүй тул өөрсдөө Нэймэгэн хот руу цөмөр гэсэн тушаал төв штабаас ирсэн байна.Ммаргааш өглөө нь 10 мянган хүнтэй буусан Английн десантын 1-р дивизээс үлдсэн 2500 цэрэг л тушаасан газарт ирж чадсан. Ийнхүү «Маркет Гарден» ажиллагаа бүрэн нуржээ.
35 мянган цэргийн үнэтэй урвалт
1944 оны 10-р сарын дундуур МИ-6-гийнхан Германы талд ажиллаж байсан Корнелиус Верлупа гэдэг Холландын эсэргүүцлийн хөдөлгөөний гишүүнийг илрүүлэн баривчилжээ. Түүнийг Пинто өөрөө байцаасан байна. Урвасан хэргээр буудан алах ял өгнө гэхэд урвагч эцсийн мөчид амиа аврахаар шийджээ.
-Би Арнемийн дэргэд буулгасан танай десантын дивизийн талаар германчуудад хэн мэдээлэл өгсөнийг мэднэ, Гэхдээ үүнийг хэлбэл миний амийг өршөөх үү ?
-Шүүх үүнийг чинь заавал харгалзаж үзнэ гэдгийг бид амлая
-Тэр бол Линдеманс. 9-р сарын 15-нд Линдеманс Авберийн төлөөлөгчтэй нууцаар уулзахад нь би хамт байсан. Бүх яриаг би чихээрээ сонссон-
Энэ нь Понте аварга биетийг байцаахаар Холландын эсэгүүцлийн хөдөлгөөний төв шбатд очсон тэр өдөр байжээ. Кинг-Конг нууц бүлэг удирдан десант буух Эйндховен хотын эсэргүүцлийн хөдөлгөөнийхөнтэй уулзаж англичуудад дэмжлэг үзүүлэх тушаалыг дамжуулах үүрэг авсан байжээ. Тухайн үед энэ мэдээллийг замд нь баригдахаас болгоомжилон радио холбоогоор дамжуулаагүй байна. Харин Кинг-Конг замдаа Авберийн төлөөлөгчтэй уулзаж холбоотны хүчний десант буух хотуудын нэрийг хэлж өгчээ. Эйндховен хотын дэргэд Маас, Ваал, Рейн мөрний гүүр байдаг агаад германчууд тэр доор тийшээ хамгаалалтын ихээхэн хүч татаж десантыг устгахад бэлдсэн байжээ.
Дээрхи мэдээллийн дагуу 10-р сарын 28-нд Кинг-Конгийг баривчилжээ. Аварга биет бөх баригдахдаа ширүүн эсэргүүцэл үзүүлсэн тул өрөөнд нь 10 хүн дайрч орж байж л сая газарт нь унаган гавлажээ. Байцаалтын үер германчуудтай хамтран ажиллаж байснаа хүлээсэн. Германчууд Кинг-Конгийг амраг хүүхэн болон төрсөн дүүгээр нь барьцаалан дарамтлажээ. Мөн мөрийтэй тоглоомд дуртайн харгайгаар Холландын эсэргүүцлийн хөдөлгөөний төв штабаас илгээсэн ихээхэн мөнгийг алдаж үрж дуусгасан байсан нь ч түлхэц болжээ. Кинг-Конгийн мэдүүлэг нь 24 хуудас болсон гэнэ. Тэрээр шүүх хуралдааны өмнөхөн камертаа амиа хорлож үхсэн. Хэдийгээр холбоотны төв командлал «Маркет Гарден» ажиллагаанд хүчээ хэтрүүлэн үнэлэх зэргээр алдаа гаргасан ч гол буруутан нь германчуудад урвасан Кинг-Конг хэмээх Христиан Линдеманс байсан гэж МИ-6-гийн ажилтан Орест Пинто дурдатгалдаа бичжээ.
NUUTS.mn
nairuulga gej yostoi *** bn.
Холбоотнууд тийм нууц ажиллагаагаа Холландуудад өгнө гэдэг өөрөө том***даа шиг санагдлаа.