Нууц мэдээллийн уурхай

Энэ жилийн Пулитцерийн шагналыг сэтгүүлзүйгээс ШАНТАРЧ гарсан экс сэтгүүлчид өгчээ

Нийтэлсэн: 2018-05-03 00:49:31

Сэтгүүлзүйн “Оскар” хэмээх Пулитцерийн дээд шагнал гардуулах ёслол 2018 оны 4-р сарын 17-нд Нью-Йоркод болсон. 1917 оноос хойш олгож эхэлсэн энэ шагналыг Эрнест Хемингуэй, Жон Стейнбек, Уильям Фолкнер нарын алдартнууд авч байсан. Харин энэ жилийн дээд шагналыг сэтгүүлзүйгээс шантран гарч шар айрагны үйлдвэрт ажиллаж байгаа Райан Келли гэдэг америк сэтгүүлчид өгсөн.

Newsweek –д мэдээлснээр шагналын хорооныхон түүнийг сэтгүүлзүйгээс бүрмөсөн гарсан гэдгийг мэдээгүй бол Райан Келли ч өөрийх нь бүтээл Пулитцерийн шагналд нэр дэвшсэн гэдгийг бас л мэдээгүй явжээ. Түүний 2017 оны 8-р сард Шарлотсвилле хотод болсон халдагын үеэр авсан энэ бүтээл нь нэр дэвшиж шалгарсан.

Энэ явдлаас ердөө нэгхэн сарын өмнө сэтгүүлчийн ажлаа бүрмөсөн орхихоор шийдсэн байсан агаад сэтгүүлзүйн салбарын дээд шагнал хүртсэн гэдгээ мэдээд бүр цочирджээ. Түүний дуртай ажлаа орхих болсон шалтгаан нь сэтгүүлчидэд ирдэг дарамт шахалт болон дэндүү бага цалингаас нь болсон гэнэ. Хамгийн сүүлд тэрээр “The Daily Progress” сонинд ажиллаж байжээ.


-Надад тулгарсан зовлон бэрхшээлийг олон сэтгүүлчид биеэрээ туулсан. Хэдий би сэтгүүлзүйд хайртай дуртай ч сүүлийн дөрвөн жилд байдгаараа дэвслүүлж нухлуулсан. Улстөрийн бүлэглэл, компани, хуулийн байгууллага, олон нийт дээр нь ажил олгогчоос ирдэг бие сэтгэлийн дарамт шахалт тэсвэрлэхийн аргагүй байсан. Маш бага цалингаар өдөр шөнөгүй ажиллаж ням гаригт ч амарч чаддаггүй байв. Бичсэн зүйлээсээ болж тал бүрээс дарамтлуулж доромжлуулж заналхийлэлд ч өртдөг. Сүүлдээ тэсэхээ байгаад өөр ажил хайж эхэлсэн юм-
Энэ жилийн Пулитцерийн дээд шагнал авсан зургаа ажлынхаа сүүлийн өдөр авчээ.


-Би Шарлотсвилле хотод үймээн гарахаас хэдэн долоо хоногийн өмнө ажлаасаа халагдах өргөдлөө өгсөн байсан. Үймээн гардаг өдөр нь миний сонинд ажиллах сүүлчийн өдөр байсан. Тэгээд зургаа авч сониндоо өгөхөд маргааш нь миний тушаал гарч ажлаа хүлээлгэж өгсөн-
Одоо тэрээр шар айрагны үйлдвэрийн зар сурталчилгаа пиар хариуцсан ажилтан болжээ.


-Би сэтгүүлзүй хэвлэл, сонинд хайртай итгэдэг байсан. Гэсэн ч явахаас өөр арга байгаагүй. Сэтгүүлчийн ажил маш хүнд дарамттай. Одоо харин тогтвортой ажилтай болсон. Өдөрт 9-17 цаг хүртэл ажилладаг. Гол нь сэтгэлзүйн дарамтгүй, тайван амгалан ажил. Шөнөжин сууж ажиллах хэрэггүй, бас энэ сар цалин, бичлэгийн шагнал өгөхгүй байх вий хэмээн айж шаналах ч шаардлагагүй болсон. Гэсэн ч заримдаа сониноо санадаг юм-
Судалгаагаар Америкт сэтгүүлчдийн тал илүү хувь нь ажилд орсоноосоо хойш 2-3 жилийн дараа шантарч сэтгүүлзүйгээс бүрмөсөн гардаг байна. 2015 оны Пулитцерийн шагналт Роб Кузня болон Натали Коула Хауфф нар нь Райаны нэгэн адил шалтгаанаар өөр салбарт шилжсэн.

 

НУУЦ.мн

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших