Нууц мэдээллийн уурхай

Яруу найрагч Х.Тэргэл, “Хувьсал”-ын У.Уранчимэг нарын “ДАЙН” тэнцээгээр өндөрлөжээ

Нийтэлсэн: 2018-04-30 03:05:00

Монголын шүүхийн түүхэн дэх хамгийн удаан буюу гурван жил үргэлжилсэн нэр төр сэргээх хэргийг саяхан шийдэгджээ.  Энэ бол яруу найрагч Х.Тэргэл, МУГЖ У.Уранчимэг нарын дайн юм. “Хувьсал” продакшины бүтээл “Зүрхээр наадагч” УСК-ны зохиолыг  А.Ганчимэг  бичиж У.Уранчимэг нь ерөнхий найруулагчаар ажиллаж 2014 оны 9-р сард нээлтийг нь хийж олон нийтийн хүртээл болгосон. Оюуны өмчийн гэрчилгээнд өмчлөгч нь Хувьсал продакшн, туурвигч нь А.Ганчимэг гэсэн байдаг. Уг кинонд  асрамжийн газар Тэргэл, Эрхэс, Ялгуун, Энхжин гэсэн дөрвөн хүүхэд уулзаж, найзалж хамт амьдарч байгаад хоёр нь айлд өргүүлдэг агаад  тэд насанд хүрсний дараа хэрхэн амьдарч, биесээ олж уулзаж байгаа талаар гардаг. Мөн дөрвөн хүүхэд асрамжийн газар байхдаа “Эрхэс тэнгэрт Тэргэл саран Ялгуун сайхнаар Энхжин мандаваа” гэж өөрсдийн нэртэй шүлэг уншиж, энэхүү шүлэг нь биесээ таних түлхүүр нь болдог. Кино гарсан даруйд яруу найрагч Х.Тэргэл хулгайн бүтээл гэж зарлаад “Миний ах дүүсийн Эрхэс, Тэргэл, Ялгуун, Энхжин нэрийг зөвшөөрөлгүй ашиглахын сацуу аавын минь бидэнд бичсэн Эрхэс тэнгэрт Тэргэл саран Ялгуун сайхнаар Энхжин мандмой” гэсэн шүлгийн мөрүүдийг ашигласан” гэж зарласан.  Тухайн үед продакшныхан ямар нэгэн тайлбар хийгээгүй агаад Хувьсал продакшины захирал У.Уранчимэг нэгэнтээ “... Ер нь чимээгүй байна гэдэг хамгийн сайн хариулт байдаг. Ярих шаардлагагүй учраас л бид чимээгүй байгаа юм...” гэсэн. Харин яруу найрагч шүүхэд хандсанаар энэхүү бүтэн гурван жил сунжирсан зарга эхэлжээ. Иргэн Хулганайн Тэргэл нь “... миний төрсөн ах дүү маань ийм нэртэй. биднийг төрөхөд аав минь энэ кино зохиолд дурдсан, Эрхэс тэнгэрт тэргэл саран ялгуун сайхнаар энхжин мандмой гэсэн 4 мөрт шүлгийг бид дөрөвт зохиож өгч байсан...” гээд  киног гарсны дараа хүмүүс “...танай амьдрал иймэрхүү байдлаар өрнөсөн юм уу. та дөрөв асрамжийн газар төрсөн юм уу...” гэсэн мессеж, комментыг удаа дараа цахим хаягт нь тавьж өөрт нь болон ах дүү нарынх нь гэр бүлийн гишүүдэд сэтгэл зүйн дарамт болсон гэжээ. Асрамжийн газар нэгнээ олж холбогдсон дөрвөн  хүүхэд том болоод бие биеэ олж байх бөгөөд биеэ үнэлэгч, луйварчин, хог түүгч нараар бид дөрвийн нэрийг оруулж, аавын бидэнд зориулж бүтээсэн дээрхи 4 мөртийг ашиглаж бүтээсэнд маш их гомдолтой байна гэжээ.  Түүний баталсанаар МУГЖ У.Уранчимэг нь дүү Х.Ялгуунтай нь хамт 33-р сургуульд нэг ангид суралдаг байжээ. Гэр  бүлийнх нь  амьдралыг мэдэхийн зэрэгцээ аавынх нь дөрвөн мөртийг мэдэхийн дээдээр мэддэг байсан гэнэ.

Энэ хэрэгт кино зохиолыг бичсэн  А.Ганчимэг хариуцагчаар татагдсан. Тэрээр кино нь баримтат бус УСК гээд өөрөө өмнө нь  “Ариунцацрагт гэрэлт наран цэлмэг тэнгэрт ялгуунаар мандана” гэж бичиж байсан гэжээ. Ингээд гар бичмэлдээ дүрүүдийнхээ нэрийг Ариун, Гэрэл, Цэлмэг, Ялгуун гэж оруулжээ. Зохиолоо бэлэн болгоод найруулагч МУГЖ У.Уранчимэгт өгч шалгуулахад тэрээр гол дүрүүдийн нэрийг өөрчилж бас “Эрхэс тэнгэрт тэргэл саран ялгуун сайхнаар энхжин мандмой” гэсэн дөрвөн мөртийг оруулсан гэнэ. Гол асуудлын нэг нь дээрхи дөрвөн мөртийг хэн зохиосон гэдэгт байсан. Цуглуулсан баримтаар дөрвөн мөртийг Д.Хулганай гэх хүн зохиосон болох “Ярилцъя” нэвтрүүлгийн бичлэг, Сүхбаатар аймгийн 10 жилийн дунд сургуулийн 14 дэх төгсөлт дурсамж номын 228 дах тал, гэрч болох ҮХЦ-ийн гишүүн Н.Жанцангийн мэдүүлэг зэргээр нотлогджээ. Ингээд “Зүрхээр наадагч уран сайхны кино”-нд Д.Хулганайн зохиосон дөрвөн мөрт шүлгийг хулгайгаар ашигласан гэж шүүх үзсэн байна. Дараагийн асуудал нь гэр бүлийн нэр хүндэд халдсан эсэх байсан. Ингээд киноны дүрүүдэд дээрхи нэрийг ашиглаж олон нийтийн хүртээл болгосон нь эдгээр хүмүүс кинонд гарч байгаа амьдралаар амьдарсан гэдгийг олон нийтэд төрүүлэх боломжтой гэх асуултаар дүгнэлт гаргуулахаар Зохиолчдын хороо, Монгол улсын Шинжлэх ухааны акедеми, Монгол улсын их сургууль зэрэг газруудад ханджээ. Эдгээрээс ганцхан Зохиолдын нэгдсэн эвлэл л “Зүрхээр наадагч кино” нь мелодрам жанрын УСК бус харин Х.Тэргэлийн биографикийн дагуу бичигдсэн баримтат кино болно гэсэн дүгнэлт гаргажээ. Гэсэн ч  “Хувьсал”-ынхан энэ дүгнэлтийг эсэргүүцэж  тус эвлэлийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Галсансүх нь Х.Тэргэлтэй их сургуулийн нэг анги байсан хэмээн маргажээ.  Харин ШУА, МУИС нь өгөгдсөн асуултын дагуу дүгнэлт гаргах боломжгүй гэсэн хариу өгчээ. Ингээд шүүх хариуцагч нар нь “Зүрхээр наадагч” УСК-ны зохиол бичиж, киног найруулж, дээрх кинонд Д.Хулганайн зохиосон шүлгийг ашиглаж, дөрвөн хүүхдийнх нь нэрээр гол дүрүүдээ нэрлэсэн хэдий боловч киноны үйл явдал нь бодит амьдрлаас сэдэвлээгүй, баримтат кино биш, киноны дүрүүд нь нэг айлын хүүхдүүд биш, амьдралдаа алдаж, эндэж, онож байгаа нь үйл явдлыг иргэний нэр төр, алдар хүндэд халдсан мэдээлэл тараасан, нэр төр, алдар хүндэд халдсан гэж дүгнэхэд учир дутагдалтай байна гэжээ. Түүнээс гадна яруу найрагчийн бусад дүү нар энэ заргыг дэмжээгүй агаад Х.Тэргэлийг дүү нарынхаа өмнөөс нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзсэн байна. Ийнхүү “дайн” дуусаж хоёр тал тэнцсэн гэхэд болно. Яруу найрагч Х.Тэргэл нь “Хувьсал” продакшныхан аавых нь дөрвөн мөрийг хулгайгаар ашигласан гэдгийг нотлуулж чадсан ч  гэр бүлийн нэр хүндэд нь халдсан болохыг тогтоолгож чадаагүй. Харин “Хувьсал”-ынхан бусдын бүтээлийг ашигласан нь батлагдсан ч Х.Тэргэлийн гэр бүлийн нэр хүндэд халдаагүй болжээ.
 

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 1
  1. 111 /185.56.137.14/ 2018-05-22 00:07:35

    kkkk yun ch teneg yum ve

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших