Нууц мэдээллийн уурхай

Ж.Эрдэнэбат: Бид 12-18 сарын хугацаанд эдийн засгаа хөл дээр нь босгоно

Нийтэлсэн: 2017-08-25 06:48:38

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Төрийн ордны Иргэний танхимд   эдийн засгийн нөхцөл байдлын талаар  яг одоо  мэдээлэл хийж байна.

Тэрээр "Сангийн сайд өнгөрсөн долоо хоногт эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой мэдээлэл  хийсэн. Үүнээс хойш ХМХ, улс төр, эрдэмтэн, судлаачдын хүрээнд мэтгэлцээн маргаан өрнөлөө.  "Аливаа мэдээллийг үнэн бодитоор хүргэнэ гэдэг нь цаашдын ажлаа төлөвлөхөд хэрэгтэй. Эдийн засгийн оношоо зөв тавьж, зөв тодорхойлж байж цаашдын ажлаа төлөвлөнө. Би ажлаа авчихаад хэлж байсан. Эхлээд эдийн засгийн нөхцөл байдлаа судлаад дараа нь хийх ажлаа төлөвлөнө гэж хэлж байсан. Тийм учраас бодит нөхцөл байдлаа тодорхойллоо.  Засгийн газар хоёр үе шаттай ажиллахаар төлөвлөж байна. Эхний үе шатаа ойрын хугацаанд буюу  12-18 сарын хугацаанд макро эдийн засгаа тогтворжуулах ажил хийнэ. Ингэхгүй бол бид цаашаа явах бололцоо байхгүй. Хоёрдугаарт бид төсвөө эрүүлжүүлэх ёстой. Төсвөө эдийн засгийн бодит суурь дээр нь аваачиж байж бид цаашид макро эдийн  засгаа тогтворжуулах нөхцөл боломж бүрдэнэ. Үгүй бол дахиад л энэ алдаагаа давтана. Дараа нь үйлдвэржилтийн ажлаа хийхээр төлөвлөж байна.

Манай улсад нэг хүндрэл байгаа нь маш сайхан зүйл ярьдаг ч огт хийдэггүй. Өнөөдрийн жишээгээр гэхэд Улаанбаатар хотыг тойрсон 5-6 эрчим хүчний төсөл байна. Тэднээс нэгийг нь хэрэгжүүлэхэд л Улаанбаатар хотыг бүхэлд нь хангах эрчим хүч үйлдвэрлэх бололцоото

Төсвийн бодлогыг сайжруулах ажлын хүрээнд эхний ээлжинд бүх төсвийг нэг болгох ажлыг хийж байна. Төсөвт тодотгол хийхээр ээлжит бус чуулган хуралдуулаач ээ гэсэн хүсэлтийг УИХ-ын даргад тавиад байгаа. Салбар болгон дээр тодорхой улс орны хэрэгцээ шаардлагыг хангахуйц бодлогыг хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байгаа. Төсвийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд эхний ээлжинд бүх төсвийг нэгтгэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Ингэхгүй л бол оны эцэст төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 21.6 хувьд хүрэхээр ажиглагдаж байна. Мөн эдийн засгийн хүндрэлээс гаргах хөтөлбөр боловсруулна. Хөтөлбөрөө, төсвийн тодотголтой хамт УИХ-д өргөн барьж батлуулахаар төлөвлөж байна" гэлээ.
Манайд улсын хувьд бэлэн болсон ТЭЗҮ-тэй бүтээн байгуулалтын ажил алга байна. Тэгэхээр цаашид ТЭЗҮ боловсруулах, эх үүсвэр олох ажлыг МУ-ын Засгийн газар хийнэ.

Эдийн засгийн нөхцөл байдал нэлээн хүндхэн байгаа гэдгийг  хүн бүр мэдэж байгаа. Бид худлаа хэлээд хэрэггүй, өөрсдийгөө хуураад явах нь хэнд ашигтай вэ. Монголчууд бид биенээ хуураад яваад байж болно. Гэхдээ хэзээ ч бид гадны хөрөнгө оруулагчдыг хуурч чадахгүй. Бид үнэн бодит нөхцөл байдлаа мэдээллэж байж эх үүсвэрээ босгож авдаг. Аливаа тоон мэдээллийг зориуд засаж залруулснаас үүдэлтэйгээр эдийн засагт учрах хор хохирол маш их.

Тийм учраас бид эхний ээлжинд тоогоо үнэн зөв, бодитой болгоё гэсэн. Статистик тоон мэдээлэл бол тухайн орны эдийн засгийн нөхцөл байдлыг харах толь юм гэж олон эрдэмтэн судлаачид хэлдэг.

Түүний мэдэгдлийн дараа сэтгүүлчид асуулт асуулаа

-Стэндбай хөтөлбөрт ойрын үед хамрагдах уу?

-Олон улсын валютын сан жил болгон өөрийнхөө улс орнуудад очиж эдийн засагт  нь үнэлэлт дүгнэлт өгдөг. ОУВС-ийн ажлын хэсэг маргааш Монголд ирнэ. Тэд манай улсын эдийн засагт үнэлэлт дүгнэлт өгнө байх. Мөн Азийн хөгжлийн банк, Дэлхий банктай хамтран ажиллана. Бид өмнө нь эдийн засгийн хүндрэлийг даван туулахад Бид тэдэнтэй хамтран ажиллаж л байсан.

-Өмнө нь хийсэн ТЭЗҮ хаачсан юм бол, Эрдэнэтийн хувьчлалын асуудлаар ажлын хэсэг байгуулсан байгаа, Энэ юу болж байна вэ?

-Зарим нэг ТЭЗҮ байна. Жишээ нь V цахилгаан станц. Газар байхгүй, нэг мкв-ийг хэдээр үнэлэх нь тодорхойгүй.Хоёрдугаарт Тавантолгой-Гашуун сухайтын төмөр зам байгаа ч Хятадын талын төмөр замын үзүүртэй зөрсөн байгаа. Хийгдсэн ТЭЗҮ нь ийм байна. Цаашдаа боловсруулах зайлшгүй шаардлагатай гэж Засгийн газар үзэж байгаа.Эрдэнэтийн тухайд ажлын хэсэг байгууллагаад ажиллаж байгаа. Дүгнэлтийг их хурал дээр танилцуулна.

-Төсвийн тодотголын талаар мэдээлэл өгнө үү? Гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх тал дээр Сангийн яам хэрхэн ажиллаж байна вэ?

-Төсвийн тодотголыг боловсруулж байгаа. Удахгүй бид өргөн барина.  Энэ хүрээнд шаардлагатай зардлыг бууруулах, зарим нэг үйл ажиллагааг хойшлуулахаар гэх мэт авч хэрэгжүүлж байгаа.  Хэрвээ бид яг энэ байдлаараа явах юм бол төсвийн алдагдал ДНБ-ий 21.6 хувьд очно гэж түрүүн хэлсэн.  Тийм учраас үүнийг бууруулах хүрээнд бид дээрх ажлыг зохион байгуулж байна.

-Өрийн төлбөрийн тухайд?

-Хүүгийн зардалд Монгол Улс энэ жил 981 тэрбум төгрөг зарцуулна. Ирэх жил 1.6 их наяд төгрөг зарцуулна. Бид авсан зээлийнхээ хүүнд жил бүр 900 цэцэрлэг барих мөнгө төлнө гэсэн үг.

-Засгийн газрын танах зардалд цалингийн зардал орох уу?

-Цалингийн бууралт хийнэ. Аль болох хүмүүсээ ажилтай байлгахыг хичээж байгаа. Гэхдээ тодорхой түвшинд, тодорхой салбарт цалин бууруулна.

Орон сууцны найман хувийн зээл  цаашид үргэлжлэх үү?

БХБЯ-ны сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Энэ асуудлаар маш олон санал иргэдээс  санал ирдэг. Нэгдүгээрт урьдчилгаа төлбөрийг бууруулах уу, хоёрдугаарт орон сууцны мкв-ын хэмжээг томруулах эсэх асуудал яригддаг. Тиймээс цаашид хэрхэн, яаж хэрэгжүүлэх үү гэдэг тал дээр ажлын хэсэг байгуулагдаж засгийн газарт танилцууахаар ажиллаж байна. Ипотекийн зээл цаашид үргэлжилнэ. Ингэхдээ дахин мөнгө хэвлэх байдлаар нэмж гаргах уу эсвэл байгаа эх үүсвэр дээрээ үргэлжлүүлэх үү гэдэг асуудлыг ч мөн ажлын хэсэг судалж байгаа. Үүн дээр үндэслэн шийдвэр гаргана гэж ойлгох хэрэгтэй.

-Эрх баригч нам мэргэжлийн засгийн газар байгуулна гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан нь эсрэг томилгоо хийгдлээ гэсэн шүүмжлэл явж байгаа. Та танхимын сайд нараа хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Манай засгийн газрын баг бүрэлдэхүүн бол сайн менежмент хийх чадвартай баг гэж би харж байгаа. Төрд тодорхой хэмжээнд ажилласан туршлагатай сайн менежмет хийнэ гэдэгт итгэлтэй  байна. Хэвлэл мэдээллээр янз бүрийн л мэдээлэл явж байна. Ийм асуудлууд дээр би тайлбар хиймээргүй байна. Ер нь МАН хуулиа дээдлэх замаар л томилгоогоо хийж байгаа.

-“Bank of china”-аас засгийн газар зээл авна гэсэн мэдээллийн тухайд?

-Өнөөдрийн байдлаар Монгол Улсад салбараа нэгээд, үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаа гадны дөрвөн банк байгаа. Одоогоор тэр дөрвийн нэрийг хэлэх боломжгүй. Тэдгээрийн нэг нь “Bank of china” юм. Бид  эдгээр банкуудыг судлаж байгаа. Судалгаа тооцоогоо сайн хийж байгаад шийдвэрээ гаргана.

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших