Хүн амины хилс хэргээр 46 жил хоригдсон япон эр суллагдахдаа инээмсэглэж чадахаа байжээ /аймшигтай/
Нийтэлсэн: 2017-08-22 04:57:32
Японы шүүх хуулийн байгууллагийн өнгөрсөн зууны хамгийн том хар толбо нь гэмгүй хүнийг хүн амины хэргээр 46 жил дээд хэмжээ авсан ялтны камерт суулгасан явдал юм. Энэ явдал нь одоо ч хуулийн системд хийх зайлшгүй шинэчлэлийн тухай хурц шүүмжлэлийг өрнүүлсээр байна. Amnesty International-ийн Кейт Аллений мэдэгдсэнээр Наран улсын хорих газрууд нь наанаа хамгийн энэрэнгүй мэт харагддаг ч цаанаа хамгийн харгис хатуу гэнэ.
-Ялангуяа дээд хэмжээ авсан ялтнууд нь сэтгэлзүйн хувьд маш аймшигтай нөхцөлд үхлээ хүлээн хоригддог. Тэдэнд өглөө бүр энэ өдөр амьдрлын сүүлчийн өдөр чинь шүү гэдгийг бүхий байдлаар мэдрүүлж ойлгуулж байдаг. Энэ хорих нь дэлхийн хамгийн анир чимээгүй хорих газар юм. Энэхүү ямар ч дуу чимээгүй орчин л хоригдогсодыг сэтгэлзүйн маш аймшигтай нөхцөлд шууд оруулдаг. Харин энэ хүн бол жинхэнэ япон Монте-Кристо гүн юм. Гэхдээ тэр хүн ямар болж хувирсаныг харахаас ч нүд хальтрам-
Энэ явдал 50 жилийн өмнө эхэлсэн. Тэр үед Ивао Хакамада нь нэрд гарч яваа мэргэжлийн боксчин байжээ.
1966 оны 6-р сарын 30-нд нэгэн түүний ажилладаг компаний эзэн гэртээ зэрлэгээр алуулсан. Алуурчин мөн эхнэр хүүхдийг нь ч хөнөөгөөд байшинг шатаасан. Цагдаа нар энэ хэргийн гол сэжигтнээр шууд л Иваог тодруулжээ. Үйлдвэрээс хохирогчийн цусаар будагдсан цамц олдсон агаад түүнийг авчирсан гэж үзжээ. Ердөө энэ баримтаар л Иваог буруутган 1968 оны 9-р сард Сидзуоке тойргийн шүүх дээд хэмжээ заажээ.
Мөрдөн байцаалтын явцад цагдаа нар хүч хэрэглэж бүр зарим тохиолдолд эрүүдэн шүүж мэдүүлэг авсан болохыг өмгөөлөгч нь баримттайгаар гаргаж ирсэн ч хүлээж авсангүй. Сүүлд нь мэдэгдсэнээр Иваог ямар ч завсарлагагүйгээр 23 хоног байцаасан гэнэ. Энэ хооронд мөрдөн байцаагчид нь зургаан цагийн зайтай солигдож байхад сэжигтнийг өдөрт 2-3 цаг унтуулаад л байцаалтанд дууддаг байжээ. Байцаалтын үед зодож хоол унд өгдөггүй, бие ч засуулдаггүй байсан нь батлагдсан. Шүүхийн шийдвэр гарсаны дараа Иваог дээд хэмжээ авсан ялтнуудын хориход камерт хорьжээ. Энэ зуур ар гэрийнхэн болон өмгөөлөгчид давж заалдан заргалдсаар байсан тул ял гүйцэтгэхийг хойшлуулсаар байжээ. 1980 онд Дээд шүүх хэргийг авч үзсэн ч анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр баталсан. Гэсэн ч ялыг гүйцэтгэхгүй явсаар иржээ. 1983 онд Ивао хүүдээ “би чамд аав чинь алуурчин биш гэдгийг батална. Намайг хэнийг ч алаагүй гэдгийг хэргийг мөрдсөн мөрдөн байцаагчид, шүүсэн шүүгчид хамгийн сайн мэдэж байгаа. Энэ бүх дөнгийг мулт цохиод эндээс гарч та нартаа очино” хэмээн бичсэн. Харин энэ зуурт түүний талд өмгөөлөгчид нь болон том эгч нь л үлджээ.
Хидеко Хакамада хилсээр хоригдсон дүүгээ суллах гэж 46 жил цөхрөлтгүй тэмцжээ. Энэ хугацаанд өмгөөлөгчид олонтоо солигдож сүүлдээ өмгөөлөгчид хүртэл хэргийг авахаас зугтаадаг болж байжээ. Тэрээр Дээд шүүхээс хэргийг гурвантаа буцаалгаж анхан шатнаас эхлүүлэн гурвантаа зарга үүсгэсэн. Харин энэхүү 46 жилд Ивао камертаа ганцаараа л сууж ирсэн. Шүүх хуралд ч түүнийг оролцуулаагүй. Тэрээр өглөө бүр өнөөдөр л дүүжлүүлэх байх хэмээн бодож сэрдэг байсан гэнэ. Тусламж ирнэ гэдэгт сүүлдээ итгэж найдахаа больжээ. Итгэл найдвараа алдсан тул эгчтэйгээ ч уулзахаас татгалзаж байсан удаатай. Бодож цэгнэх эрүүл ухаанаар хүлээн авах чадвараа алдаж эхэлсэн. 2012 онд Дээд шүүх хэргийн гол баримт болоод байсан цамцанд ДНК-гийн шинжилгээ хийх шийдвэр гаргажээ. Шинжилгээгээр цамцан дээрхи цус хохирогчийн цус биш болох нь батлагдсан байна. Ингээд хэргийг ахин шалгуулахаар мөрдөн байцаалтын шатанд шилжүүлсэн. Эцэст нь хоёр жилийн дараа буюу 2014 оны 3-р сард хүн амины хэрэгт гэм буруутай нотлогдоогүй гэх үндэслэлээр Ивао 78 насандаа шоронгоос суллагджээ. Мөн үүсгэсэнхэргийг хэрэгсэхгүй болгожээ. Олон нийтийн анхаарал,хэвлэлийн шуугиан Иваог суллагдсан өдөр жинхэнэ утгаараа өрнөсөн.
Түүнийг шоронгоос гарахад нь олон арван сурвалжлагчид зурагтынхан, олон нийтийн төлөөлөл угтаж авчээ. Гэтэл баярлаж хөөрсөн эсвэл уйлж цурхирсан хүнийг бус харин ч юунд ч сэтгэл нь хөдлөхөө больж юуг ч хайхрахаа больсон өтөл өвгөнийг олж харжээ.
Царайнд нь баярласан хөөрсөн эсвэл гомдож бухимдсан ямар ч сэтгэл хөдлөл илрээгүй нь шуугиан тарьжээ. Хэвлэлийн бага хурал дээр эгч нь хэдэн үг хэлүүлэх гэж маш их хүч гаргасан байна.
Өдгөө Ивао энгийн амьдралд маш удаанаар дасаж хүлээж авч байгаа гэнэ.
Дүүгээ эргээд хэвийн хүн болгох нь шоронгоос суллахаас ч дутуугүй хэцүү байх юм гэж бодоогүй тухайгаа эгч нь ярьжээ. 46 жил камерт ганцаараа хоригдохдоо Ивао инээмсэглэж чадахаа байжээ.
Яаж инээдэгийг ч мартсан гэнэ. Баригдахаасаа өмнө шар айрагт дуртай байсан тэрээр амтыг нь хүртэл таг мартжээ. Уулгахад анх удаагаа ууж байгаа мэт хахаж цацаж байгаад хэдэн сарын дараа л өдөрт нэг аягыг ууж чаддаг болжээ.
НУУЦ.мн
Xvnii amidr***iig ingej svirvvlsen sejigiin xvmvvs vil laigaa edelsen gej naidaj bna...vnexeer uruvdmuur bi ch gesen xairtai axiig*** xils xeregt gvtgvvleed tsagdaagiixan 3 ***uurchind ***uuluulchaad l bas l tam shig amidar ch bna...