Нууц мэдээллийн уурхай

Н.Золжаргалын ажилтнууддаа хувааж өгсөн 3,7 тэрбумыг илчилсэн гэх Ш.Чулуунбаатар одоо ч хэлмэгдсээр ...

Нийтэлсэн: 2017-06-12 05:15:31

Монголбанкыг уруудуулсан Н.Золжаргалын шуугиан олныг цочроолоо. Олон булхай дунд нь ажилтнууддаа байрны дэмжлэг нэрээр тарааж өгсөн 3,7 тэрбум төгрөгийн маапаан ордог. Энэ жагсаалтыг гишүүн асан Г.Уянга дэлгэж байсан агаад тэр үед одоогийн УИХ-ын гишүүн, тухайд үед Монголбанкны дэд ерөнхийлөгч байсан Ардын намын Б.Жавхлан яаран сандран гүйж ирж гаргахгүй байхыг гуйж байсан гэдэг.

Г.Уянгын дэлгэсэн жагсаалтаас харахад Төвбанкныхан арай дэндүү даварсан нь илт харагдсан. .Золжаргалын  зөвлөх, Монголбанкны ерөнхий эдийн засагч С.Болд л гэхэд 180 төгрөгийн буцалтгүй тусламж авсан.  Араас нь 139.5 саятай Хяналт шалгалтын газрын захирал Д.Ганбат, Дотоод хяналт, үйл ажиллагааны эрсдэлийн газрын захирал Х.Дэлгэр нар шил даран орсон бол тамгын газрын дарга Д.Чимэд-Юндэндээ ердөө  90-хэн саяыг өгсөн нь дараа нь жаахан “алагчилсан” болчихсон гэдэг. Олон нийтийн дургүйцлийг асар ихээр төрүүлсэн энэ үйл явдлын дараа Монголбанкинд Г.Уянгын мэдээлэгчийг олж илрүүлэх өргөн хүрээний ажиллагаа явагдсан. Ердөө маргааш л “эзнийг” нь олчихсон байжээ. Тэр нь Монголбанкны Валют, эдийн засгийн газрын Санхүүгийн зах зээлийн хэлтсийн ахлах эдийн засагч Ш.Чулуунбаатар болж таасан.  Тэр оройдоо Аюулгүйн албаны дарга нь ажлын компьютерийг нь хураан авч тэр дороо л байгууллагдаа хамгийн их үзэн ядагдсан хүн болон хувирсан. Дөрөв хоногийн дараа ажил тарснаас хойш Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал удирдлагын хамт дуудаад Г.Уянгад мэдээлэл дамжуулсан, нууц задруулсан гэж дайрсан.

Ахлах эдийн засагч буруугүй гэдгээ хэлсэн боловч итгэх хүн гарсангүй. Дотоод хяналт шалгалтаар өөрийн ажил үүрэгт үл хамаарах,  “байгууллагийн маш нууц” зэрэглэлийн мэдээлэлийг албан тушаалын байдлаа ашиглан FRC программаас олж авсан хадгалсан чинь тогтоогдсон гээд маргаашнаас нь буюу 3 сарын 11-ний өдрөөс хоёр сарын цалингүй чөлөө өгчээ. Чөлөөний хугацаа дуусаад ажил дээрээ иртэл харуул нь оруулсангүй. Тэр өдрөө ажилдаа буцаж орох хүсэлтээ Тамгын газарт  гаргаад буцжээ. Сар гаруйн дараа Тамгын газрын Хүний нөөцийн хэлтсийн захирал Эрдэнэтуяа  дуудаж “мэдээлэл задруулсан хэрэгт чамайг буруутгаж байгаа, чи өөрөө өргөдлөө өгөөд ажлаас гарч болно” гэснийг ажилтан хүлээж аваагүй аж. Монголбанкныхан мөнгө хувааж авсан мэдээллийг Г.Уянгад дамжуулсан гэх ажилтандаа маш их хорсож занасан бололтой. Түүнийг ажлаас нь халаад зогсохгүй Эрүүгийн хууль, Авлигын эсрэг хуулинд заасны дагуу албаны эрх үүрэг буюу албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлтэй гэж үзээд саяхан АТГ-д шалгуулахаар өгсөн. Мөн Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 1-р хэлтэсд өгч эрүүгийн хэрэг үүсгэсэн. Гэсэн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2016 оны 10-р сарын 12-ны өдрийн 1177 дугаар тогтоолоор Ш.Чулуунбаатарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Үүний хамт шүүхээс ажилд нь эргүүлэн тогтоох шийдвэр гаргасан ч Монголбанк нь одоо болтол шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй, ажилд нь авахгүй байна. Ийнхүү түүний нэр холбогдсон асуудалд Н.Золжаргал тэргүүтэй удирдлагууд нь буруутай болох нь тогтоогдоод байхад одоогийн удирдлага нь нааштай хандахгүй байгаа нь гайхал төрүүлж байна.

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 2
  1. subd /202.70.41.206/ 2017-06-12 20:28:05

    hytad gej Enhboldiig heleeed baisan jinhen hytadchin ene bainadaa

  2. zochin /202.55.183.83/ 2017-06-15 21:11:24

    zoljarg***iig mundag ediin zasagch gej bodoj bsan.yaagaad ingej duraaraaraa zagssan yum boldoo.avchiraad uuruur n***lleh l uldleedee.uuniig il bolgoson ene hund uudgui handaj bn daa bankniihan.

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших