Нууц мэдээллийн уурхай

Г.Ёндонгомбо: Мэдээлэлгүй олон түмнээс саналыг нь авч, шийдвэр гаргах нь фашизмын нэг хэлбэр

Нийтэлсэн: 2017-05-08 13:02:04

Манай улс эрчим хүчний хэрэгцээгээ хангахын тулд нэмэлт эх үүсвэр бий болгох зорилгоор олон хувилбар дэвшүүлэн судалсны дүнд УЦС байгуулах нь илүү үр дүнтэй гэсэн шийдэлд хүрсэн. Гэсэн ч энэ төслийг хэрэгжүүлэхээр эрчимтэй яригдахын хэрээр энэ төсөл ОХУ-ын Байгал нуурт хор хохирол учруулна гэж Оросын талаас улам бүр хүчтэй эсэргүүцэж байгаа юм. Улмаар “Хил хязгааргүй гол мөрөн” ТББ-аас мэдэгдэл гаргаж, орон нутгийн иргэд “Спаси Байкал” буюу “Байгалыг авар” хөдөлгөөн өрнүүлэн олон нийтэд өөрсдийн өнцгөөр мэдээлэл хүргэж, Оросын хэвлэл мэдээллүүд УЦС-ыг экологид нэн хортой гэсэн цорын ганц байр сууринаас мэдээлэл түгээсээр байна. Тиймээс манай агентлаг Монголын талаас үнэн бодит байдлыг иргэдэд хүргэхээр ЭХЯ-ы шинжээч Г.Ёндонгомботой уулзан ярилцлаа. 

Манай улс эрчим хүчний хэрэглээгээ хангахын тулд УЦС байгуулах талаар төсөл эрчимтэй яригдаж эхлэмэгц ОХУ-ын талаас эсэргүүцсээр ирсэн. Өнгөрсөн сард Буриадад болсон сонсголоор ч Байгал нуурт хор хохирол учруулна гэж олон нийт эсэргүүцэн, хэвлэлүүд нь монголчууд Байгал нуурыг устгах нь гэж мэдээлж байна. Манай иргэдийн хувьд энэ сонсголын талаар болон 5 дугаар сарын дундуур болох сонсголын талаарх мэдээлэл хомс байгаа. Энэ сонсгол ямар учиртай, мөн тавдугаар сарын дундуур болох сонсголын талаар товч мэдээлэл өгнө үү? 

Аливаа төслийг хэрэгжүүлэхийн тулд төсөл хүрээлэн буй орчин, тухайн нутгийн оршин суугчид, олон нийтийн амьдралд үзүүлэх нөлөөллийг нарийвчлан судлахын тулд Дэлхийн банкнаас сонсгол зохион байгуулдаг. Энэ усан цахилгаан станцыг барьснаар байгаль орчинд ямар нөлөө үзүүлэх, Сэлэнгэ мөрний сав газарт оршин сууж байгаа хүмүүст ямар нөлөө үзүүлэх талаар судалгаа хийх юм. Энэ судалгааг хийхийн тулд эхлээд техникийн даалгавар боловсруулах ёстой, өөрөөр хэлбэл юу юу судлах вэ гэдгээ гаргах ёстой. Үүний дараа боловсруулсан техникийн даалгаврыг олон нийтэд нээлттэй танилцуулж, иргэдийн саналыг авдаг. Товчхондоо бол сонсгол нь төсөл боловсруулалтын явцад орхигдсон зүйлс, олон нийтийн санаа бодлыг тусгах ажил юм. Өөрөөр хэлбэл дараа нь төсөлтэй холбогдсон “хэл ам гарах” асуудлаас хамгаалах хамгаалалтын механизм гэж хэлж болно. ОХУ-ын Буриад улсад болсон сонсгол хэд хэдэн онцлогтой байсан. Нэгдүгээрт, Монгол улс анх удаа хилийн чанадад энэ төрлийн хэлэлцүүлэг хийлээ. Хоёрдугаарт, Буриадын ард түмэн мэдээлэл маш муутай, аливаа асуудлаар шуугиан дэгдээж, санхүүжилт авдаг гээд хэлчихэд буруудахаргүй төрийн бус байгууллагуудын үндэслэл муутай мэдээллийг л авсан байлаа. “Мэдээлэлгүй олон түмнээс саналыг нь аваад, үүн дээр үндэслэж шийдвэр гаргах нь фашизмын нэг хэлбэр” гэсэн үг бий. Харин бид сонсголын үеэр 24 сарын хугацаанд судалгаа хийхийн тулд иргэдээс санал асууж байгаа гэдгийг ойлгуулсан. Мөн хоёр талын эрдэмтэн, шинжээчдийг татан оролцуулж дүгнэлт гаргана. УЦС-ыг барьж болохгүй, эсвэл байгаль орчны нөлөөллийг бодолцох талаар тусгасан дүгнэлт ч гарч магадгүй. Дүгнэлт гараагүй байхад, та бүгдийн ярьж байгаа бодож байгаа нь буруу юмаа гэдгийг ойлгуулсан. Дараагийн зөвлөлдөх уулзалтууд 5 сарын дундуур Эрхүү мужид явагдна. Байгал нуурын усны 50 хувийг Сэлэнгэ мөрөн бүтээж байдаг. Энэ 50 хувийг Монгол, Оросын нутаг дэвсгэр гэж хуваах юм бол Монголын талынх 18 хувийг эзэлдэг. Энэ 18 хувь дээр бид УЦС барих асуудал ярьж байгаа юм. Энэ талаар бид зохих ойлголтуудыг өгнө. Өмнөх зөвлөлдөх уулзалтаас хойш хэд хэдэн чухал үйл явдал болсон. Нэгдүгээрт, ОХУ-ын томоохон 3 эрдэмтэн УЦС-ын талаар улс төрөөс ангид, шинжлэх ухаанч байдлаар санал бодлоо илэрхийллээ. Хэдий муу талууд байж болзошгүй ч УЦС-ын сайн талууд илүүтэй байгааг онцолсон. Хоёрдугаарт, ОХУ-ын төрийн байгууллагууд өдий болтол мэдэхгүй байгаа олон асуудал байдаг. 

– ОХУ-ын төрийн байгууллагуудын хандлага ямар байна? 

Саяхан Эрхүү мужийн амбан захирагч УЦС-ын талаар үзэл бодлоо илэрхийлсэн байна билээ. “Монголчуудад Сэлэнгэ мөрөн дээрээ УЦС барихыг бид хориглоно гэдэг чинь инээдэмтэй асуудал, бид олон жилийн найрсаг харилцаатай учраас хамтран ажиллах хэрэгтэй” гэсэн байр суурь илэрхийлсэн байсан. Эндээс харахад Эрхүү мужид болох зөвлөлдөх уулзалтын маань уур амьсгал нь нааштай болж мэдэхээр байна. Учир нь аливаа ард түмний гаргаж байгаа зан ааш, ойлголт, санал мэдээллээс ихээхэн хамаардаг. Орос шиг босоо тогтолцоотой оронд төрийн захиргааны байгууллага, төрөөсөө л мэдээлэл авдаг. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь ерөнхийдөө төрийн бодлогоо дагасан байдал ажиглагддаг шүү дээ. Тиймээс нэгэнт амбан захирагч ийм байр суурь илэрхийлсэн нөхцөлд бидэнд УЦС барихад биш юм аа гэхэд судалгаа хийхэд нэг их саад гарахааргүй, нааштай уур амьсгалтай уулзалт болж магадгүй гэж таамаглаж байна. 

-Эрхүү мужийн захирагч ярилцлагадаа Монголын эрчим хүчний хэрэглээний асуудлыг шийдэхийн тулд нийлүүлэх эрчим хүчний хэмжээгээ нэмэгдүүлэх, АЦС барих хувилбарыг ч үгүйсгээгүй. Тэгэхээр олон хувилбар санал болгож байгаад “зөөлөн аргаар” УЦС барих төслөөс хазайлгачих юм биш биздээ? 

Бид асуудал эрчим хүчний асуудлаа шийдэхийн тулд УЦС барих гэж байгаа нь ойлгомжтой. Гэхдээ одоогоор суурь ачаалал, хэрэглээг хангах боломж хангалттай байгаа. Харин өглөөгүүр гардаг оргил ачааллын үеэр манай суурь хүчин чадал хангаж чаддаггүй. Тиймээс ОХУ-аас эрчим хүчээ авдаг. Харин энэ импортлож байгаа эрчим хүчний үнэ жилээс жилд нэмэгдсээр байна. Мөн заавал УЦС-ын хувилбарыг сонгох болсон олон шалтгаан бий. Сүүлийн үед дэлхийн дулааралтай холбоотойгоор хуурайшилт, цөлжилт ихээр явагдаж байна. Тиймээс дэлхийн улс орнууд гадагшаа урсгалтай гол мөрнүүдийн ус, цас хайлах үеийн усыг аль болох гадагш нь гаргахгүй дотооддоо авч үлдэх, усан сан байгуулах цөөрөм байгуулах аргаар тухайн орон нутгийн цаг агаарыг зөөлрүүлэх, бичил цаг уурын орчин бий болгох арга хэмжээнүүдийг их авдаг юм. Атомын цахилгаан станц манайд байгуулах талаар оросууд ярьж байсан удаа бий. Үүнд энэ улсын өөрсдийнх нь ашиг сонирхол явж байгаа юм. Орос улс атомын эрчим хүчний салбарт туршлагатай. Сайн, муу туршлага аль аль нь бий. Чернобылийн АЦС-ын дэлбэрэлтээс хойш хойд хөрш аль болох аюулгүй технологи нэвтрүүлэх тал дээр анхаарч байгаа. Оросын тал АЦС байгуулах талаар сонирхлоо гэхэд хүн ам багатай, газар нутаг томтой, ураны нөөцөөрөө дэлхийд дээгүүрт ордог хөрш орондоо байгуулахаар сонирхох нь мэдээж. Гэсэн ч АЦС-ын хувилбарыг авч үзлээ гэхэд олон нийтээс санал асууна. Мэдээж эсэргүүцнэ, энэ бол бүтэхгүй хувилбар гэж бодож байна. Эрчим хүчний хэрэгцээгээ хангах өөр техникийн шийдлүүд бий л дээ. Ялангуяа Оросын талаас манай улсыг нар, салхи ихтэй орон сэргээгдэх эрчим хүчний шийдлийг сонговол ямар вэ гэсэн хувилбарыг дэвшүүлдэг. Гэхдээ сэргээгдэх эрчим хүч өөр өөрийн онцлогтой. Монголын мэргэжилтнүүд энэ талаар судлаж, мэдээгүйдээ оросуудаар заалгаад байгаа хэрэг биш. Оросууд бидэнд олон жил зааварлаад түүндээ дасчихсан байдал л зарим үед илрээд байна уу даа гэж боддог. 

-Манай УЦС-ын “Хил хязгааргүй гол мөрөн” олон улсын ТББ илүүтэй эсэргүүцэж, мөн “Байгалыг авар” хөдөлгөөн өрнүүлээд байгаа. Энэ байгууллагаас Дэлхийн банк болон Монгол улсын Засгийн газар руу уриалга хүргүүлсэн гэсэн мэдээлэл гарсан. Өөрсдөө уриалга гэх ч уншаад үзэхээр шаардлагатай адилхан юм билээ. УЦС-ын төслийн нэгжийг аж ахуйн нэгж болгох ЗГ-ын шийдвэрийг энэ шаардлагадаа эсэргүүцэж, Монгол улсын ЗГ “соёлт нийгмийн зарчмаар асуудлыг шийдэж чадахгүй, ухаалаг шийдэл гаргах чадваргүй гэдгээ харууллаа, энэ шийдвэр нь эсэргүүцэл байлаа” гэж онцолсон байсан. Энэ шаардлагад манайх ямар хариу өгсөн бэ? 

УЦС-ын төслийг эсэргүүцээд байгаа төрийн бус байгуулагуудыг сонирхоод үзэхээр мэргэжлийн хүмүүс их цөөн байна. Гаргаж ирсэн, баримт мэдээлэл нь шинжлэх ухааны үндэслэл тооцоо судалгаа багатай байгаа нь өнгөрсөн сарын сонсголоор ажиглагдаж байлаа. Тэр үед ТББ-ын идэвхитнүүдийн бэлдсэн нэг материал дээр УЦС-ын далан нурвал цунами үүсч, хот сууринг сүйтгэнэ гэсэн байсан. Үүний хариулт болгож Байгалын хүрээлэнгийн захирал, эрдэмтэн Ёндон Гармаев тайлбар өгсөн л дөө. Нэгдүгээрт, цунами бол далай тэнгис дээр хэрэглэгддэг ойлголт, хоёрдугаарт, далан нураад давалгаа үүслээ гэхэд 400-500 км газарт өндрөө хадгалаад явах давалгаа байхгүй гэдгийг сайтар тайлбарласан. Өөрөөр хэлбэл Оросын ТББ-уудын мэдээлэл үндэслэлгүй гэдгийг батласан. Олон ТББ байдаг, тэдний дунд сайнтай муутай янз бүр. Энэ ТББ-аас илгээсэн мэдэгдлийн тухайд гарал үүсэл эргэлзээтэй, итгэхэд бэрх. Манай эрх баригчдаас ямар нэгэн хариу өгөөгүй байх. 

– “Хил хязгааргүй гол мөрөн ТББ”-ын мэдэгдлийг гаргах санаачилгыг Монгол улс дахь салбар нь гаргасан байна билээ. Монгол дахь салбарын төлөөлөгчид та бүхэнтэй ирж уулзан, зөвлөлдөж байв уу? 

“Хил хязгааргүй гол мөрөн” ТББ-ын Монгол дахь салбарын гишүүд гээд 2-3 хүн бий. Бас л мэргэжлийн бус хүмүүс. Бид мэргэжлийн хүмүүстэйгээ хамтраад асуудлаа хэлэлцэж, ажлаа явуулж байна. Орос -Монголын засгийн газар хоорондын комисс гэж байдаг. шүү Энэ комиссын хэд хэдэн удаагийн хуралдаан дээр УЦС-ын асуудал яригдсан. Одоо хамтарсан судалгаа хийх шаардлагатай байгаа юм. УЦС-ын төслийг хэрэгжүүлэхийн тулд хоёр орон дамнасан усны асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байгаа. Тиймээс би хил дамнасан гол мөрний асуудлаар тодорхой хэмжээний судалгаа хийж үзлээ. Судалгаанаас харахад Орос улс хил дамнасан гол мөрний асуудлыг шийдвэрлэх тал дээр их туршлагатай улс юм байна. Учир нь ОХУ-ын хилийн дагуу 70 орчим хил дамнасан гол мөрөн байдаг. Эдгээрээс зарим гол мөрөн дээр УЦС байдаг. Энэ гол мөрнүүдийн асуудал нь хилийн усны гэрээгээр зохицуулагддаг юм байна. Гэрээнүүдийг судлаад үзэхээр хамгийн энгийн гэрээ нь Орос-Монголын засгийн газар хооронд 1985 онд батлагдсан хилийн усны гэрээ байдаг юм билээ. Энэ гэрээ ердөө гуравхан заалттай. Заалтуудыг ОХУ Европын улсуудтай байгуулсан гэрээний заалтуудтай харьцуулахад хүүхдийн тоглоом шиг. Засч залруулах, эргэж харах асуудал олон бий. Европын хил дамнасан гол мөрний гэрээ ямар байдалтай хийгддэг талаар жишээ татая л даа. Тухайлбал Европын урт гол мөрнүүдээс Дунай мөрөн 19 орны газар нутаг дээгүүр дамжин урсдаг. Энэ мөрөн дагасан хэд хэдэн УЦС бий. Улс хооронд байгуулсан гэрээнийхээ дагуу тодорхой хэмжээний нөхөн төлбөрөөр асуудлыг шийддэг юм билээ. 

-УЦС-ын төслийн нэгжийг ААН болгох Засгийн газрын шийдвэр гарсан байгаа. Тэгэхээр УЦС-ын төслийн хэрэгжилтэнд том ахиц боллоо гэсэн үг үү? 

Аливаа ажил хэргийн гол шийдэл бол санхүүжилт. Санхүүжилт шийдэгдээгүй байхад төслийн нэгж гэсэн нэртэй байна уу аж ауй нэгж гэсэн нэртэй байна уу, эсвэл бүр гоё чаин нэр өгсөн ч ажил явахгүй л дээ. 

– Санхүүжилтийг нь БНХАУ-аас авах хөнгөлөлттэй зээлээр шийдэхээр боллоо гэсэн биз дээ? Тэр хөрөнгөөр санхүүжихгүй байсан юм уу? 

Энэ тал дээр нарийн мэдээлэл алга байна. Хятадын засгийн газрын хөнгөлттэй зээлээр хэрэгжинэ, Эгийн голын төслийн нэгж Хятадын цахилгаан эрчим хүчний компанитай тохиролцон УЦС-ыг барихаар боллоо гэсэн мэдээлэл 2-3 жилийн өмнө гарч байсныг та бүхэн санаж байгаа байх. Гэтэл үүний дараа Хятадын тал манай улсыг Оростой “хэл амаа олтлоо” зээлийн санхүүжилтийг царцаалаа гэсэн. Санхүүжилтийн асуудал хэрхэн шийдвэрлэгдэж байгаа талаар мэдээлэл хомс байна. 

– Хятадын тал санхүүжилтийг царцаасан нь 2 жилийн өмнө Ташкентад болсон 3 орны төрийн тэргүүний уулзалтаас үүдэлтэй болов уу гэж иргэн хүний хувьд харж байлаа. ОХУ, БНХАУ, Монгол улсын төрийн тэргүүнүүдийн уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин манай улсын УЦС-ын төслийн талаар байр сууриа ихээхэн хатуу илэрхийлсэн. “Эрчим хүчний хэрэглээг хангах олон хувилбар байхад танайх яагаад заавал байгаль экологид хор учируулахаар аргыг сонгов” гэх зэргээр байр сууриа илэрхийлсэн. Үүний дараагаас л Хятад зээлээ түр хугацаанд царцаалаа гэсэн мэдээлэл гарч байлаа. ОХУ-ын Ерөнхийлөгчийн энэ үзэл бодлыг харахад л манайхан зүтгээд, зүтгээд УЦС байгуулж чадахгүй юм биш үү? Та ямар бодолтой байна? 

Энэ тал дээр ОХУ-д хандаж хэлэх маш ойлгомжтой нэг асуудал байна. Аливаа улсын эрчим хүчний системд “халуун бэлтгэл” гэсэн ойлголт байдаг юм. Зарим нь эргэлдэх бэлтгэл ч гэж ярьдаг. Энэ системийг бүрдүүлж байгаа цахилгаан станцын хамгийн том чадалтай агрегат зогсоход түүнийг дор нь нөхөөд явчих чадал бэлэн байх ёстой. Өнөөдрийн байдлаар Улаанбаатарын 4-р цахилгаан станцын 100 мегаваттын 3 турбин ажиллаж байна. Эдгээрээс нэг нь зогслоо гэхэд 100 мегаваттын эрчим хүчийг өөр газраас авах шаардлага гарна. Манай улс энэ хэрэгцээгээ ОХУ-аас авдаг. Гэтэл тусгаар тогтносон улсын бие даасан эрчим хүчний “халуун бэлтгэл” нь хилийн цаана, өөр улсын нутаг дэвсгэр дээр байна гэдэг бол дэлхийн хаана ч байхгүй, ойлгомжгүй асуудал. Манай улс эрчим хүчний хэрэглээгээ хангахаар УЦС-ын төсөл хэрэгжүүлэх хувилбарыг сонгосон нь нэн тэргүүнд тусгаар тогтнолын асуудалтай шууд холбоотой гэж хэлж болно. 

– Ярилцсанд баярлалаа

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших