Нууц мэдээллийн уурхай

Дайны дараа орос америкчууд Хитлерийн толгой эрдэмтдийг "ангуучилсан" нь...

Нийтэлсэн: 2017-05-07 13:54:50


Нацист Герман ялагдаж газар нутаг үйлдвэр уурхайг нь холбоотнууд тэр дороо хуваан авсан ч нэгэн зүйлийн төлөөх өрсөлдөөн дайны дараахь жилүүдэд үргэлжилсээр байв. Энэ нь 3-р Рейхын уураг тархи буюу тэргүүний технологи, тэргүүлэгч эрдэмтдийг булаацалдсан Орос Америкийн ширүүн өрсөлдөөн байсан юм.  Хитлерийн дэглэмийн үед Герман нь оюун ухаан, техник технологийн салбарт дэлхийн тэргүүлэгч байлаа. Нацистууд шинжлэх ухааны маш олон салбарт судалгаа шинжилгээг идэвхитэй дэмжиж шинэ төслүүдийг түргэн шуурхай санхүүжүүлж байв. Эрдэмтэн судлаачдыг ч ажиллах бүх боломжоор хангаж байсан. Шинжлэх ухаан бүхэлдээ дайнд зориулагдсан тул Германы эрдэмтэн судлаачид мэргэжилтнүүдийг Америк Оросын тагнуулын албад ангуулчилж эхэлсэн. Энэ өрсөлдөөн нь ялагч хоёр гүрнийг Хүйтэн дайнд хүргэсэн эхний сөргөлдөөн байсан юм.
                                                                                   “Хийл” ажиллагаа

Нацист Германы тэргүүний технологи, тэргүүлэгч эрдэмтдийн тухай анхны тагнуулын ажиллагааг францчууд хийсэн нь гайхалтай. Англид байрлаж тагнуулын албанд нь энэ чиглэрээр ажилладаг “Марко Поло” гэдэг тасаг 1943 онд байгуулагдаж мэдээллээ америкчуудад өгдөг байжээ. Удалгүй Германы өндөр хөгжсөн “уураг тархи” нь тагнуулын тэргүүлэх чиглэл болж америкчууд 1944 онд “Үйлдвэрлэл-техникийн хороо” гэдэг дагнасан байгууллагыг байгуулжээ. Хорооны Герман дахь тагнуулчдаас нь  ирсэн анхны мэдээллийг хийл хөгжимд нууж авчруулсан тул ажиллагааны ерөнхий нэрийг “Хийл” гэх болов. Дайн төгсгөлдөө орохдоо зэрэгцэн хороо нацистын тэргүүлэгч эрдэмтдийг Америк руу гаргах  Overcast  дэд ажиллагааг голлон хийсэн. Хорооны гаргасан тусгай жагсаалтанд 1500 гаруй эрдэмтэд орсоноос нэгд Вернер фон Брауны нэрийг бичсэн байв. Жагсаалтанд орсон эрдэмтдийг баривчлалгүй гэрийн хорионд хэсэг суулгаад дараа нь Америк гаргадаг байсан. Гэсэн ч удалгүй Америк Английн хэвлэлээр нацистын цэргийн гэмт хэрэгтнүүдэд өршөөнгүй хандаж нутагтаа оруулж байна хэмээн шуугиж эхлэв. Хороо ажиллагааныхаа нэрийг яаран Paperclip хэмээн өөрчилж жагсаалтанд орсон эрдэмтдийг “нацизмын хохирогчид” хэмээн зарладаг болсон. “Хийл” ажиллагааны хүрээнд Германы 700 гаруй эрдэмтэн мэргэжилтнүүдийг Америкт авчирсан. Ирсэн эрдэмтэд тэр дороо л БХЯ болон ТТГ-ын хэрэгжүүлж байсан төслүүдэд ажиллаж эхэлжээ.
                                                                   

                                                                                               'Нацизмын хохирогчид'

Америкчуулын энэ ажиллагаа дардан замаар явсангүй. Шинэ ерөнхийлөгч Трумэн нацистуудад ажиллаж байсан эрдэмтдийг уургалах ажиллагааг 1945 оны 9-р сар хүртэл зөвшөөрөхгүй байсан. Харин “Үйлдвэрлэл-техникийн хороо” нь эхний ээлжинд Вернер фон Браун, Артур Рудольф болон физикч Губертус Штругхольдыг авах нь үндэсний эрх ашигт бүрэн нийцнэ хэмээн үзсээр байв. Дээрхи гурван эрдэмтэд Хитлерийн дэглэмд ажиллаж байхдаа Америкт хор хүргэж байсан бол Зөвлөлтийн талд зүтгэвэл бүр ч их хор хохирол учруулна хэмээн Трүмэнд явуулсан нууц илтгэлдээ дурдсан гэдэг. Ингээд хороо авчирах эрдэмтдийнхээ анкетийг өөрөө зохион хийдэг болов. Тэдний намтараас нацистуудад ажиллаж байсан хэсгийг нь хасаж танаад шаардлагатай бол нэрийг  нь ч сольж байжээ.

Авчирсан эрдэмтдийг өндөр цалин, ажил байраар хангаж өмнөх түүхийг нь сөхдөггүй байв. Нацистын хорих лагерьт хоригдлууд дээр туршилт хийж явсан химич, нацист намын гишүүн Курт Бломе Америкт ирээд шууд л БХЯ-ны Химийн зэвсгийн судалгааны хүрээлэнд ажилласан. Бас л хоригдлууд дээр туршилт хийж байсан Вермахтын эмнэлгийн цэргийн хошууч-генерал Вальтер Шрайбэр Техас дахь агаарын цэргийн эмнэлгийн сургуулийн захирал болсон.  “Хийл” ажиллагааны үеэр Америкийн тагнуулын албаны авчирсан том ”олз” нь алдарт “Фау” пуужинг бүтээсэн фон Браун байлаа. Тэрээр америкчуудыг саранд хүргэж амийг нь хэлтрүүлсэн ачийг хариулсан.
 

                                                                               Зөвлөлтийн ажиллагаа

Германы уураг тархийг хулгайлах булаах ажиллагааг НКВД шууд хариуцаж сайд Л.Берия удирдаж байсан. Гардан хэрэгжүүлсэн хүн нь Бериягийн 1-р орлогч Иван Серов байсан агаад хожим нь академич болсон Арцимович, Кикоин, Харитон, Щелкин нарын эрдэмтэд зөвлөхөөр нь ажиллаж байжээ. Зөвлөлтийнхөн нийтдээ 2200 хүнийг авчирч чадсан. Тэд эрдэмтдээс гадна инженер, өндөр зэрэглэлийн техникийн ажилтнууд байлаа. Гэхдээ л  нацистын уураг тархины өрмийг нь америкчууд хамж хусмыг нь оросууд хүртсэн. Мөн Зөвлөлтийнхэн нэлээд бүдүүлэг хүч хэрэглэсэн маягаар ажилласан. Жагсаалтанд орсон 2200 хүнийг 1946 оны 10-р сарын 22-нд гэрээс нь шууд баривчлаад машинд суулган галт тэргэнд ачсан. Ирсэн германчуудыг шууд яамдын мэдэлд хувиарласан. Үүнд :
-Зэвсгийн үйлдвэрлэлийн яаманд -500
-Холбооны яаманд -50
Хөдөө аж ахуйн машин үйлдвэрлэлийн яаманд - 30
-Хөлөг онгоц үйлдвэрлэлийн яаманд 25 хүн гэх мэтээр хувиарлажээ. 2-3 сарын дараа эрдэмтдийн гэр бүлийг бас авчирсан нь 5-7 мянган хүн иржээ. Хэдийгээр толгой эрдэмтдийг нь америкчуудад алдсан ч оросууд 200 тонн уран авчирсан нь Курчатовын дараа нь мэдэгдсэнээр атомын бөмбөг бүтээх ажиллагааг бүтэн нэг жилээр урагшуулсан гэнэ.Нацистуудын атомын бөмбөгийн төслийн удирдагч Вернер фон Гейзенбергийг америкчуудад урьтаад авчихсан байсан. Гэхдээ түүний туслахаар ажиллаж байсан Макс Штейнбек Сибирьд германы цэргийн олзлогсодын хорих лагерьт хоригдож дарга нарын цаг засаж байгааг НКВД олж тогтоон яаран суллаж Москвад авчирчээ. Тэрээр нацистын том төслүүдэд ажиллаж байсан бүх хүмүүсийн нарийн жагсаалт гаргаж өгсөнөөр Германаас ахин гурван мянган эрдэмтнийг татан авчирчээ. Хожим нь Макс ЗХУ-ын академич цол хүртэж ардчилсан Германы ШУА-ийн дэд ерөнхийлөгч болсон түүхтэй.

Зөвлөлтийнхөн авчирсан эрдэмтдээ цэргийн олзлогдогчид шиг байлгаж арай зүрхэлсэнгүй. Атомын бөмбөгний төсөлд ажиллах эрдэмтдийг Абхазын «Синоп»,«Агузеры» сувилалд хувиарлан байрлуулж судалгааны кабинет тоног төхөөрөмжийг нь хүртэл зөөж авчирсан гэдэг. «Синоп»-ийг  «Объект А» хэмээн нэрлэж нэрт эрдэмтэн барон Манфред фон Арденне тэргүүлж байсан бол «Агузеры»-ийг  «Объект Г» гэж нэрлэн  Густав Герцийн удирдлагад өгсөн. Энд ажиллаж байсан эрдэмтдээс Николаус Рильд Сталин өөрийн биеэр социалист хөдөлмөрийн баатар цолын одон зүүж өгсөн. Зөвлөлтийн анхны хүнд ус гаргах төхөөрөмжийг бүтээсэн Макс Фольмер хожим нь БНАГУ-ын ШУА-ийн ерөнхийлөгч болсон. Цагтаа Хитлерийн шинжлэх ухааны зөвлөхөөр ажиллаж байсан физикч Петер Адольф Тиссен нь 1956 онд хүртэл Зөвлөлтийн томоохон судалгааны байгууллагуудад Пётр Адольфович Тиссен гэдэг нэрээр ажиллаж байсан. 1951 онд Сталины 1-р зэргийн шагналаар шагнагдсан түүний судалгааны ажил нь Зөвлөлтийн физик-химийн механикийн трибологийн судлалын суурь болсон аж.

 

NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 1
  1. эсэргүү /202.70.46.215/ 2017-05-08 06:48:32

    Германы хамаг технологийг ялсан гурван гүрэн хуваагаад авчихсан даа. Нөгөө хоёр нь өвлөн авсан технологио сайжруулж хөгжин дэвшиж байсан бол оросууд байхгүй ээ нөөц нь дуусчихсан далан жил ялалтаа тэмдэглээд л байж байна. Технологи авсан тухай ярьж бичихээр коммунистуудаар тархиа угаалгасан манкуртууд өмөөрнө гэж юүхэв. Фашист машистаар нь дуудахыг яана.

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших