ЗАВА ДАМДИН ГАВЖ ХЭН БЭ?
Нийтэлсэн: 2017-04-19 07:19:29
Зава Дамдин (1867-1937) гавж XV жарны улаагчин туулай жилийн хаврын тэргүүн сарын шинийн гурванд хуучин Түшээт хан аймгийн Дайчин бээсийн хошууны малчин ард Шагдар, Содномпил нарын хүү болж төрсөн байна. Одоогийн засаг захиргааны хувиараар бол Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутаг Дарцагтын Цагаан хадны бууцанд мэндэлсэн юм байна. Бага наснаасаа сэргэлэн цовоо байсан бөгөөд анхлан түвд номын үсэг заалгаж Цахиуртын жасад байхаасаа эхлэн Бурхан шүтээн таних зэрэг ер бусын сонин байдал нь хошуу ноён Төрболодын сонорт хүрч этгээд сонин хүү гарсныг дуулаад их эрдэм номтой хүн болох нь гэж ярьж байсан гэдэг. Зава Дамдинд анхны ном эрдэм заасан багш нь тус хошууны Хорины хамба лам гэж алдаршсан Хошуу хамба Лувсанбалдансанжайжав байсан байна. Энэ багшаасаа түвд хэлний зүй болон сургаал ложонгуудыг сайтар заалгасан юм. Хорины хамба лам багшийнхаа захисны дагуу 17 нас сүүдэртэйдээ Их хүрээны олон мэргэдийн орон болох Гүнгаачойлин дацанд шавьлан сууж Буддын гүн ухааны номыг шимтэн суралцсан байна. Их хүрээнд байхдаа олон мэргэдийн охь манлай болсон Шадүв Дандар аграмба, Боржигон Жамц нарын зэрэг мэргэдээр Буддын гүн ухааныг сайтар суралцсан байна. Зава Дамдин хүрээний Гүнгаачойлин дацанд ном үзэж байх үеэсээ олон янзын зохиол бүтээлийг түвд хэлээр зохиож байсан байна. Түүний олон зохиолууд дотроос "Хор чойнжүн" хэмээх Монголын түүхийн гол сурвалж бичгийг дурдах хэрэгтэй.1931 онд бүрэн туурвиж модон бараар хэвлүүлсэн Түвд хэлээр зохиогдсон "Хор чойнжүн" гэж алдаршсан "Алтан дэвтэр" хэмээх зохиол тэргүүтэй Зава Дамдины 17 боть номыг өөрийнхөө гар дээр хадгалж байгаад Гандан хийдийн лам Гончигдорж гуайд захиж үлдээснийг 1970 онд Энэтхэгээс Гүрүдиваа ринбүчи морилж ирэхэд нь Зава Дамдин гавжийн зохиосон номуудыг өргөснийг Гүрүдиваа ринбүчи Энэтхэгт хэвлүүлсэн байдаг юм. Зава Дамдин гавж нь амьдралынхаа сүүлийн жилүүдэд шинжлэх ухааны их үйлсэд зүтгэж 1921 онд Судар Бичгийн Хүрээлэнд урилгаар орж ажиллаж байсан. ШУХ-д байхдаа Монголын түүх шастир зохиох комиссд Онходын Жамьян, Сутай уулын Мишиг, Сэцэн ханы Бат-Очир шадар нарын зэрэг эрдэмтэн мэргэдтэй хамтран ажиллаж байв. Ялангуяа ШУХ-н дарга байсан Цэвээн Жамсранов, Семиков нартай хамтран Дэлүүнболдог зэрэг газраар явж Монголын түүхийг судлан Чингис хааны үйл амьдралыг судлаж байсан байна. Зава Дамдин гавж нь дал гаруй насандаа 1937 онд Хүрээнд таалал төгссөнийг өөрийнх нь гэрээсэлсний дагуу бие цогцосыг нь тэмээн тэргэнд ачин нутагт нь Сэрэг чого(Галд өргөх зан үйл) үйлдэж хүндэтгэлтэйгээр оршуулсан байна.
NUUTS.mn
ter muu osgonbayar yahaaraa zava damdin boldog bnaa aan
odoo xoid dvr n geed baigaa noxor busdiig vgvisgej ooroo mundag yum shig yum yariad baisan xoorxii